Сайн байцгаана уу?
Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн 2008 оны 3-р сарын 25-ны өдрийн хурлын тогтоолын 1-р хавсралт “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн ДЭРГЭДЭХ, ШУТИС-ИЙН ХАРЪЯА, Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ДҮРЭМ Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, зураг төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил явуулж, дипломын ба бакалавр, ШУТИС-ийн сургуулиудтай хамтарч магистрын сургалт эрхлэхээс гадна уул уурхайн салбар, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мэргэжилтэй ажилчид бэлтгэх, инженер, техникчид, ажилчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлдэг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор бүхий дээд сургууль мөн. Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль (цаашид Технологийн сургууль гэх)-ийн эрх үүрэг, үйл ажиллагаа, эрдэм шинжилгээ, зураг, төслийн байгууллага, профессорын баг (тэнхим), нэгж, хэсгүүдийн харилцаа, багш, ажилтан, оюутан суралцагчдын эрх үүргийг энэ дүрмээр зохицуулна. 1.2. Технологийн сургуулийн үйл ажиллагааг Монгол улсын үндсэн хууль, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиуд, “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ШУТИС-ийн дүрэм, холбогдох бусад хууль тогтоомж болон энэхүү дүрмээр зохицуулна. 1.3. Технологийн сургуулийн үндсэн зорилт нь Монгол Улсын төрөөс боловсрол, шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого, инновацид тулгуурласан үндсэн зарчим, олон улсын нийтлэг хандлага, жишигт нийцүүлэн иргэдэд дээд боловсрол олгох, мэргэжилтэй ажилчин бэлтгэх, шинжлэх ухаан, техник, технологийг хөгжүүлэх талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэхэд чиглэсэн сургалт, эрдэм шинжилгээ, туршилт, зохион бүтээх ажил, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахад чиглэгдэнэ. 1.4.Технологийн сургуулийн зорилго Эрмэлзэх зүйл Монгол улсын уул уурхайн салбарын хөгжлийн хэрэгцээг мэдэрч чанартай үйлчилгээ үзүүлэх Алсын зорилго Монгол улсын уул уурхайн салбарын шинжлэх ухаан, технологийн нэгэн төв болох Эрхэм зорилго: • Зах зээлийн эрэлт хэрэгцээний шаардлага хангасан уул уурхайн салбарын инженер, технологич, мэргэжлийн ажилчид бэлтгэх, хүний нөөцийн хөгжлийн орчинг бүрдүүлэх • Улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах уул уурхайн салбарт техник технологийн нөхцлийг бүрдүүлэгч оюуны гол үйлдвэрлэгч болох • Уул уурхайн салбарт зохимжтой технологийг нутагшуулах, хөгжүүлэх, оюуны багтаамж бүхий үр өгөөжтэй үйлчилгээг үзүүлэх замаар улс орны хөгжлийг хурдасгахад хувь нэмрээ оруулахад оршино. 1.5. Технологийн сургууль нь ашгийн төлөө бус бие даасан байгууллага мөн бөгөөд эрх зүйн хэм хэмжээний дагуу төрийн болон төрийн бус байгууллага, гадаадын их, дээд сургууль, коллеж, бусад байгууллагуудтай бие дааж харилцана. 1.6. Сургуулийн нэр: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн дэргэдэх, Монгол Улсын Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн харъяа, Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль. Технологийн сургуулийн нэрийн англи орчуулга: School of Technology named after Sh.Otgonbileg, Branch of Mongolian University of Science and Technology, Division of “Erdenet Mining Corporation” LLC Хаяг: Орхон аймаг, Баян-Өндөр сум, Ш.Отгонбилэгийн нэрэмжит гудамж, Технологийн сургууль, шуудангийн хайрцаг- 985 Хоёр. Технологийн сургуулийн зохион байгуулалтын бүтэц 2.1. Технологийн сургууль нь удирдах бүрэлдэхүүн, профессорын баг (тэнхим), туршилт, судалгаа шинжилгээний лаборатори, төв, хагас үйлдвэрлэлийн бааз, номын сан, сургалтын мастерын газар, полигон, санхүү, аж ахуй, гүнзгийрүүлсэн сургалттай ерөнхий боловсролын сургууль зэрэг үндсэн нэгжтэй байна. 2.2. Технологийн сургууль нь удирдлага, санхүүгийн асуудлаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д, сургалтын технологи, арга зүйн асуудлаар ШУТИС-д харъяалагдана. 2.3. Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг явуулахдаа Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тусгай зөвшөөрөл авсан байна. 2.4. Технологийн сургуулийн үйл ажиллагааны бодлогын хүрээнд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийг тодорхойлох, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор туршилт, судалгаа, эрдэм шинжилгээ, зураг төсөл, гадаад хэл, мэдээллийн технологийн төв зэргийг ажиллуулж болно 2.5. Профессорын багт (тэнхим) сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний үндсэн ажил төвлөрөх бөгөөд туршилт, судалгааны төвүүд болон лаборатори нь сургалтын ажилд профессорын багаар (тэнхим) дамжин оролцоно. 2.6. Профессорын баг (тэнхим) нь мэрэгжил, мэдлэгийн тодорхой салбараар төрөлжсөн сургалтын процессыг хариуцан зохион байгуулах үндсэн нэгж байна. Гурав. Технологийн сургуулийн удирдлага 3.1. Технологийн сургуулийн өөрийн удирдлагыг Удирдах зөвлөл, мэргэжлийн удирдлагыг Эрдмийн зөвлөл, Захиргааны удирдлагыг Захирлын зөвлөл тус тус хэрэгжүүлнэ. 3.2. Удирдах зөвлөл 3.2.1. Технологийн сургуулийн Удирдах зөвлөл нь Монгол улсын Боловсролын тухай хуулийн 36-р зүйлд заасны дагуу байгуулагдаж, үйл ажиллагаагаа дүрмээр зохицуулах ба дүрмийг Технологийн сургуулийн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батална. 3.2.2. Технологийн сургуулийн Удирдах зөвлөл нь дараах чиг үүрэгтэй ажиллана. Үүнд: • Технологийн сургуулийн хөгжлийн бодлого, алсын болон эрхэм зорилгыг тодорхойлох • Технологийн сургуулийн сургалтын үйл ажиллагааны норматив баримт бичиг, бүтэц зохион байгуулалт, үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг хэлэлцэж батлах, дүгнэлт гаргах • Ижил төрлийн сургалт, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн чиглэлийг батлах • Технологийн сургуулийн сургалт, эрдэм шинжилгээний ажилд хяналт тавьж, зөвлөмж боловсруулах, төсөв, санхүүгийн тайлан тэнцэлд дүгнэлт өгөх • Технологийн сургуулийн захирлыг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай санал гаргах • Технологийн сургуулийн материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын орчныг бүрдүүлэх бодлогын хүрээнд шийдвэр гаргах • Технологийн сургуулийн гэрээт багш нарын цалин хөлс, багшийн зэрэглэлийг тогтоох. 3.3. Эрдмийн зөвлөл 3.3.1. Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөл нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон ШУТИС-ийн бодлогод нийцүүлэн, сургуулийн хөгжлийн бодлого, чиглэлийг тодорхойлох, сургалтын технологийг боловсронгуй болгох, эрдэм судлалын ажлын чиг хандлагыг боловсруулах зэрэг үйл ажиллагаа явуулж Технологийн сургуулийг мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн үүргийг хэрэгжүүлнэ. 3.3.2. Эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг Технологийн сургууль, болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК ба бусад байгууллагуудад ажилладаг эрдэмтэд, профессоруудын бүрэлдэхүүнтэй байгуулж ШУТИС-ийн ректорын тушаалаар батална. 3.3.3. Эрдмийн зөвлөлийн дарга нь Технологийн сургуулийн захирал байна. Эрдмийн зөвлөл нь эрдэмтэн нарийн бичгийн даргатай байна. Эрдэмтэн нарийн бичгийн дарга нь Эрдмийн зөвлөлийн ажлын зохион байгуулалтыг хариуцна. 3.3.4. Эрдмийн зөвлөл нь дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ. • Сургуулийн хөгжлийн бодлого, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэл, технологи дамжуулах хөтөлбөр боловсруулж батлуулах • Бэлтгэн гаргах мэргэжлийн нэр, чиглэлийг тогтоох • Профессор, дэд профессор, хүндэт профессор, хүндэт доктор цол олгох саналыг ШУТИС-ийн эрдмийн зөвлөлд оруулах • Сургалтын бодлого, технологитой холбогдолтой баримт бичгийг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, ШУТИС-ийн эрдмийн зөвлөлд оруулах • Эрдэм шинжилгээний ажлын чиглэлийг тодорхойлж, түүнийг удирдан чиглүүлэх, эрдэм шинжилгээний эмхтгэл, сэтгүүл гаргах. 3.4. Захирлын зөвлөл 3.4.1. Технологийн сургууль нь хамтын удирдлагын зөвлөлдөн зохицуулах, зөвлөх үүрэг бүхий захирлын зөвлөлтэй байна. Захирлын зөвлөлийн бүрэлдэхүүнийг Технологийн сургуулийн захирлын тушаалаар батална. 3.4.2. Технологийн сургуулийн Захирлын зөвлөл дараахь чиг үүрэгтэй ажиллана. Үүнд: • Технологийн сургуулийн үйл ажиллагаа, хэтийн төлөвийн талаар асуудал боловсруулж Эрдмийн болон Удирдах зөвлөлд оруулах • Технологийн сургуулийн дотоод журмыг боловсруулах, нэмэлт өөрчлөлт оруулах • Технологийн сургуулийн нэгж, хэсгүүдийг нэгдсэн удирдлагаар хангах, тайланг хэлэлцэж, үйл ажиллагаанд нь дүгнэлт өгөх ажлыг зохион байгуулах • Технологийн сургуулийн өдөр тутмын аж ахуйн ажлыг шуурхай удирдлагаар хангах, зохион байгуулах, гүйцэтгэлд нь хяналт тавих • Технологийн сургуулийн Удирдах зөвлөл, Эрдмийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх • Төлөвлөгөөт ажлын хэрэгжилт, хяналтыг зохион байгуулах • Сургуулийн ажиллагчдын, нэмэгдэл, урамшууллын хэмжээг тогтоох, өөрчлөхөд санал оруулах • Ойрын зорилтуудыг хэрэгжүүлэх талаар зохион байгуулалт, санхүүгийн асуудлыг шийдвэрлэх. 3.5. Технологийн сургуулийг ШУТИС-ийн ректортой зөвшилцсөний дагуу “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар томилогдсон захирал удирдана. 3.5.1. Технологийн сургуулийн захирал нь ШУТИС-ийн эрдмийн зөвлөлийн гишүүн байна. 3.5.2. Технологийн сургуулийн захирал дараахь эрх үүрэгтэй. Үүнд: • Энэ дүрэмд заасан Технологийн сургуулийн үндсэн үйл ажиллагааны чанарыг тасралтгүй сайжруулах бүтэц, механизмын тогтвортой ажиллагааг хангах • Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи хөгжүүлэх төрийн бодлогод нийцүүлэн сургуулиа хөгжүүлэх чиглэл хөтөлбөр боловсруулан Эрдмийн зөвлөл, Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, гарсан шийдвэрийг хэрэгжүүлэх • Технологийн сургуулийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах • Багшлах боловсон хүчнийг бэлтгэх, тэдний мэргэжил мэдлэгийг дээшлүүлэх бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх • Технологийн сургуулийн багш, удирдах бүрэлдэхүүнийг ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай саналыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаанд гаргах • Туслах ажилтан, бага тушаалын албан хаагчдыг ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай шийдвэр гаргах • Технологийн сургуулийг төлөөлж гадаад дотоодын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний болон аж ахуйн байгууллагуудтай гэрээ хэлцэл хийх, сургалт судалгааны түншлэлийг өргөжүүлэх • Сургуулийн бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөх, боловсронгуй болгох тухай санал гаргах • Технологийн сургуулийн багш, ажиллагчдыг журмын дагуу шагнаж урамшуулах, тэдэнд сахилгын шийтгэл оногдуулах тухай шийдвэр гаргах • Батлагдсан төсвийн дагуу үндсэн ба эргэлтийн хөрөнгийг худалдан авах, тэдгээрийг зориулалтаар нь захиран зарцуулах, ном, сурах бичиг, гарын авлага зохиох, туршилт үйлдвэрлэл, шинжилгээ судалгааны ажлын үр дүнгийн орлогын тодорхой хувийг ажил гүйцэтгэхэд оролцсон багш, оюутан, бусад мэргэжилтнүүдийн хөдөлмөрийн хөлс, шагнал урамшуулалд зарцуулах тухай шийдвэр гаргах • Технологийн сургуулийн албан тушаалтан, ажилтнуудын ажлын байрны тодорхойлолт боловсруулах ажлыг зохион байгуулах, батлах, хэрэгжилтэнд хяналт тавих • Технологийн сургуулийн хөдөлмөрийн дотоод журмыг хянаж батлах, биелэлтэнд хяналт тавих • Энэ дүрэмд заасан Технологийн сургуулийн үүрэг, зорилтыг хэрэгжүүлэхээр асуудал боловсруулж, удирдах дээд байгууллагуудад уламжлах • Технологийн сургуулийн үйл ажиллагааны тухай тайланг “Эрдэнэт үйлдвэр” ХХК, ШУТИС-ийн удирдлагад тайлагнах, ойрын ба хэтийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх • Суралцагчдын амжилттай суралцах, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах, нийгмийн үйлчилгээнд хамрагдах нөхцлийг бүрдүүлэх, иргэдийн боловсрол, соёлын түвшинг дээшлүүлэх болон нийгмийн халамж, хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах • Төрийн бус байгууллага нь Монгол Улсын хууль, тогтоомж болон Технологийн сургуулийн дүрэм, журамд харш үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Технологийн сургуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлэх • Суралцагчиддаа дадлага хийх, сурч буй мэргэжлээр нь ажлын туршлага эзэмшихэд зуучлах, төгсөгчдөө ажлын ажлын байр олоход нь туслах үйлчилгээ үзүүлэх • Сургуулийн багш нарын ёс зүйн дүрмийг баталж, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавих • Хууль тогтоомжуудад заасан бусад эрх үүрэг 3.6. Сургуулийн захирал өөрийн эрх мэдлийн хүрээний асуудлаар тушаал гаргана. Захирлын тушаалын дугаарыг тухайн жилийн 1-р сарын 1-ний өдрөөс 12-р сарын 31-ний өдрийг дуусах хугацаанд дараалсан тоогоор алгасалгүй, давхардуулалгүй дугаарлана. 3.7. Технологийн сургуулийн дэд захирлыг тус сургуулийн захирлын саналыг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын тушаалаар томилон ажиллуулна. Технологийн сургуулийн Дэд захирал дараахь эрх үүрэгтэй байна. Үүнд: • Сургалтын агуулга, технологийн өөрчлөлт, шинэчлэлтийг хэрэгжүүлэх, сургалтын баазыг бэхжүүлэх ажлыг удирдлагаар хангах • Багшлах боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх • Сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтэнд хяналт тавих • Номын сангийн үйлчилгээ хангамжийг сайжруулах • Хариуцсан ажлын хүрээнд ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийх, үнэлэлт дүгнэлт, санал боловсруулах • Элсэлт, төгсөлтийн ажлыг зохион байгуулах • Профессорын багийн (тэнхим) үйл ажиллагааг удирдлагаар хангах • Сургалтын бодлого, хэрэгцээг холбогдох байгууллагын санал судалгааг үндэслэн тодорхойлох, хяналт тавих • Сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох, сургалтын баазыг бэхжүүлэх ажлыг бодлого, удирдлагаар хангах • Сургалтын асуудлаар гадаад, дотоодын сургалтын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч ажиллах • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдлагаар хангах • Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг тооцон, хөдөлмөрийн үр дүнгээр нь нэмэгдэл урамшуулал олгох санал гаргах • Багш нарын ажлын байрны тодорхойлолт гаргах, хяналт тавих, шагнал урамшуулалд тодорхойлох, сахилгын шийтгэл хүлээлгэх санал гаргах • Оюутнуудын сурч амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, тэдний дунд соёл, спорт, хүмүүжлийн ажлуудыг зохион байгуулалтанд хяналт тавих • Сургуулийн захиргааны өмнө ажлаа тайлагнах 3.8. Профессорын багийг (тэнхим) сургуулийн захирлын тушаалаар томилогдсон багийн ахлагч (эрхлэгч) удирдах ба дараахь эрх, үүрэгтэй байна. Үүнд: • Сургалтын агуулга, арга зүйг боловсронгуй болгох, материаллаг баазыг бэхжүүлэх санал боловсруулах, хэрэгжүүлэх • Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг бүрэн хэрэгжүүлэх • Багшлах боловсон хүчний хэрэгцээг гарган, хичээлийг сургалтын орчин үеийн арга хэлбэр, техник хэрэгсэл ашиглан чанарын өндөр түвшинд заалгах, багш нарын мэргэжил дээшлүүлэх санал тавих, цалингийн сан, сургалтын зардлыг төлөвлөж хэрэгжүүлэх • Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг тооцон, хөдөлмөрийн үр дүнгээр нь нэмэгдэл урамшуулал олгох санал гаргах • Эрдэм шинжилгээ, судалгааны ажил зохион байгуулах • Мэргэжлийн багш нарыг шилж сонгон ажилд авах, ажлаас өөрчлөх саналыг гаргах • Багш нарын ажлын байрны тодорхойлолт гаргах, хяналт тавих, шагнал урамшуулалд тодорхойлох, сахилгын шийтгэл хүлээлгэх санал гаргах • Оюутнуудын дунд мэргэжлийн чиглэлээр дугуйлан, сонгон суралцах хичээл явуулах, уралдаан тэмцээн зохион байгуулах, эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурал зэрэг оюутны мэдлэг боловсролыг дээшлүүлэх, оюутныг судалгааны ажилд сургах, дадлагажуулах, тэднийг судалгаа шинжилгээний ажилд татан оруулахад чиглэсэн ажлуудыг зохион байгуулах • Мэргэжлийн ном, сурах бичиг, үзүүлэн таниулах материал, гарын авлага боловсруулах • Оюутны мэдлэг чадварыг бодитойгоор үнэлэх • Оюутнуудын сурч амьдрах таатай нөхцөл бүрдүүлэх, тэдний дунд соёл, спорт, хүмүүжлийн ажлуудыг зохион байгуулах • Сургуулийн захиргааны өмнө ажлаа тайлагнах 3.9. Профессорын багийн үйл ажиллагааг Технологийн сургуулийн эрдмийн зөвлөлөөр хэлэлцэж, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар баталсан журмаар зохицуулна. Дөрөв. Технологийн сургуулийн үйл ажиллагааны үндсэн чиглэл 4.1. Уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх, хүний нөөцийн хөгжлийн орчинг бүрдүүлэх 4.2. “Эрдэнэт үйлдвэр” ХХК болон бусад үйлдвэр аж ахуйн нэгж, байгууллагуудад шаардлагатай мэргэжилтэй ажилчид бэлтгэх, мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, бага, дунд тушаалын удирдах ажилтны болон гадаад хэл, мэдээллийн технологийн сургалт зохион байгуулах 4.3. Сургалтын агуулга, арга, хэлбэрийг боловсронгуй болгох, багш, эрдэм шинжилгээний ажилтан бэлтгэх, давтан сургах, багш эрдэмтдийг сонгон шалгаруулж авах замаар профессор багш нарын бүрэлдэхүүнийг сайжруулж, сургуулийн эрдмийн чадавхийг дээшлүүлэх 4.4. Уул уурхайн салбарын ШУТ-ийн дэвшлийн талаар судалгаа, сурталчилгаа хийж, мэдээллийн сүлжээ бий болгох 4.5. Суурь болон хавсарга судалгаа хийх, туршилт, судалгааны ажил эрхлэх, зураг төсөл боловсруулах, үйлчилгээ, зөвлөгөө өгөх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, технологи дамжуулах, нутагшуулах 4.6. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хэтийн төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэхэд оролцох 4.7. Ерөнхий боловсролын гүнзгийрүүлсэн болон мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалт явуулах 4.8. Сургуулийг хөгжүүлэх чиглэл, хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх, гадаад харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх Тав. Технологийн сургуулийн сургалтын үйл ажиллагаа 5.1. Сургалтын ажил эрхлэх тусгай зөвшөөрөлд заагдсан чиглэлээр техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх сургалтанд бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой иргэдийг элсүүлнэ. 5.2. Суралцах хугацааг өмнөх сургалтын кредит цагийг оролцуулан тогтооно. 5.3. Төгсөгч оюутанд тавих нийтлэг ба тусгайлсан шаардлагыг хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоомж, дүрэм журамд нийцүүлэн гаргасан тусгай журмаар зохицуулна. 5.4. Дараагийн шатны сургалтанд элсэгчдэд тавигдах шаардлагыг хангасан төгсөгчдийг шаталсан сургалтанд хамруулж болно. - Мэргэжил олгох (1 ба түүнээс дээш жилийн сургалт) - Дипломын мэргэжилтний - Бакалаврын - Магистрын 5.5. ИТА, бага, дунд тушаалын удирдах ажилтнуудын мэргэжил дээшлүүлэх болон давтан сургалтыг үйлдвэрийн шаардлагаас хамааруулан зохион байгуулах ба гадаад, дотоодын ижил төрлийн их, дээд сургуультай хамтарсан сургалт явуулж болно. 5.6. Ажилчдын сургалт дараахь хэлбэртэй байна. Үүнд: - ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд явуулах мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт; - Шинээр мэргэжил эзэмшүүлэх сургалт; - Хос мэргэжил эзэмшүүлэх сургалт; - Зорилтот курсын сургалт; - Мэргэжлийн зэрэг ахиулах, бататгах, давтан сургалт; 5.7. Ажилчдын сургалтыг хүний нөөцийн удирдлын хэлтэс, цех, хэсгийн сургалт хариуцсан албан тушаалтантай хамтран зохион байгуулж, багшлах бүрэлдэхүүн, сургалтын материаллаг баазыг хангаж ажиллах ба энэхүү үйл ажиллагаа нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д мэргэжилтэй ажилчдыг бэлтгэх, давтан сургах журмаар зохицуулагдана. 5.8. Мэдээллийн технологи, гадаад хэлний сургалтыг үйлдвэрлэлийн бодлогын үндсэн дээр ажиллагчдаас сонгон авч, дараахь 2 чиглэлээр зохион байгуулна. Үүнд: • Ажил үүргийн дагуу гадаад хэл, мэдээллийн технологийн мэдлэг заавал шаардагдах албан тушаалтан; • Гадаад хэл, мэдээллийн технологийн боловсрол мэдлэгээ дээшлүүлэхийг хүсэгчид 5.9. Технологийн сургуулийн сургалт нь өдөр болон оройн ээлжээр хичээллэнэ. Үндсэн сургалтын зэрэгцээ шинээр элсэгчид, боловсрол эзэмшигчдэд зориулан бэлтгэл, богино хугацааны тусгай сургалт зохион байгуулж болно. Технологийн сургуулийн үндсэн сургалтын хичээлийн жил нь 9 сарын 01-нээс 12-р сарын 31, 2 сарын 1-нээс 6 сарын 1-ний өдрийг хүртэл гэсэн үечлэлтэй, шалгалтын үе 15-21 хоног байна. 5.10. Орон нутгийн байгаль, цаг уур, ”Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн онцлог, байгалийн болон нийтийг хамарсан гамшигтай холбогдуулан онцгой дэглэм, хорио цээр тогтоосон нөхцөлд төрийн захиргааны төв байгууллагатай зөвшилцсөний үндсэн дээр “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн захиргаа хичээлийн жилийн үечлэлийг өөрчилж болно. 5.11. Сургалт нь бүх шатанд мэргэжил тус бүрээр боловсруулсан сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, хичээлийн хуваарийн дагуу явагдана. Сургалтын төлөвлөгөөг боловсролын төв байгууллагын зөвшөөрлийг үндэслэн сургуулийн захирал батална. 5.12. Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулах, батлах, тэдгээрт өөрчлөлт оруулахад энэ талаар боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас баталсан журмыг баримтлана. Тухайн хөтөлбөрийн сургалтын бүх хэлбэрт боловсролын нэгдсэн нэг стандартыг мөрдөнө. 5.13. Технологийн сургуулийн оюутан суралцагчид нь 3 ба 4-р курсын дараа батлагдсан удирдамжийн дагуу үйлдвэрлэлийн дадлагыг сургууль болон үйлдвэрээс томилогдсон багш, зааварлагчийн удирдлаган дор хийнэ. Сургуулийн үйлдвэрлэлийн дадлагын удирдамж, хөтөлбөрийг Эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн сургуулийн захирал батална. Зургаа. Сургуулийн багш, бусад ажилтан 6.1. Технологийн сургуулийн багш нь магистр буюу түүнээс дээш зэрэгтэй байна. Багшийн албан тушаал нь профессор, дэд профессор, ахлах багш, багш, дадлагажигч багш гэсэн ангилалтай байна. 6.2. Багш нь Боловсролын болон Дээд боловсролын хуульд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй. Үүнд: • Сургалтын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл бололцоо (ажиллах өрөө, ширээ, сандал, интернетэд холбогдсон компьютер, бичгийн хэрэгсэл, холбогдох мэдээ, мэдээлэл зэрэг)-оор хангуулах • Сургалтанд шинжлэх ухааны дэвшилтэт арга барил, боловсролын стандартад нийцсэн сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүнийг сонгон хэрэглэх • Суралцагчид зөвлөгөө өгөх, шаардлага тавих, суралцагчийн мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх, тэдний авъяас, бие сэтгэцийн хөгжилд тодорхойлолт өгөх • Суралцагчийг сонгон суралцуулах, мэргэжлийн сургалт зохион байгуулах • Судалгаа, шинжилгээний ажил хийх, мэргэжлийн дагуу зөвлөхөөр ажиллах • Сургуулийн удирдах болон мэргэжлийн байгууллагад сонгох, сонгогдох, мэргэжлийн нийгэмлэг, холбоонд сонгуульт үүрэг гүйцэтгэх • Хөдөлмөрөө бодитой үнэлүүлэх, нийгмийн зохих хангамж, хөнгөлөлт эдлэх • Бүтээлийн чөлөө авах • Хууль тогтоомжид заасан бусад эрх Багш дараах үүрэгтэй: • Хуваарьт хичээлийг төлөвлөсөн цагт тасралтгүй, чанартай хөтлөн явуулж, боловсролын стандартыг хэрэгжүүлэх • Багшийн ёс зүй, нэр төрийг эрхэмлэн сахих • Суралцагчдад сурах төлөвлөгөөгөө боловсруулах, бие даан ажиллахад нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, чиглэл өгч, удирдах, сахилга, соёлч байдал, хүмүүжил ёс суртахууны төлөвшилд зөвлөх • Онолын мэдлэг, заах арга, ур чадвараа дээшлүүлэх • Суралцагчийн бие даасан байр суурь, үзэл бодолд хүндэтгэлтэй хандаж, тэднийг ялгаварлан гадуурхахгүй байх, нэр төрийг нь хүндэтгэн хамгаалах • Суралцагч бүрийн онцлог байдлыг хүлээн зөвшөөрч хүнлэг харилцах, өөрийгөө хөгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх • Суралцагчийн эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарал тавих • Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрхлэн явуулах • Хууль тогтоомжид заасан бусад үүрэг 6.3. Багшийн гүйцэтгэх сургалт, судалгаа, нийтэд үйлчлэх ажлын ачаалал, түүнийг тооцох журмыг сургуулийн Эрдмийн зөвлөлөөр хэлэлцэн тогтооно. 6.4. Сургууль нь багшийн ажлыг дүгнэх журамтай байна. Энэхүү журамд багшийн ажлыг дүгнэх шалгуур, үзүүлэлтүүд, дүгнэх хугацаа, зохион байгуулах журмыг тодорхой тусгасан байна. 6.5. Захиргаа аж ахуй, инженер-техникийн, үйлдвэрлэлийн, сургалт, судалгааны туслах ажилтан болон бусад ажилтны эрх үүргийг Монгол Улсын хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, энэхүү дүрэм, дотоод журам, албан тушаалын ажлын байрны тодорхойлолтоор тодорхойлно. Эдгээр ажилтны хөдөлмөрийн харилцаа нь захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, контрактын үндсэн дээр зохицуулагдана. 6.6. Багшийн үйл ажиллагааг дүгнэхдээ шаардлагатай тохиолдолд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил эрхэлдэг мэргэжилтэн, экспертын хэсгээр үнэлүүлэхээс гадна тусгайлан боловсруулсан асуулгаар оюутны үнэлгээг авч болно. 6.7. Багш, эрдэм шинжилгээний ажилтныг тогтоосон журмын дагуу аттестатчилна. 6.8. Багш, ажилтан ажилчдыг ажилд томилох, халах, чөлөөлөх үйл ажиллагааг сургуулийн хөдөлмөрийн дотоод журмаар зохицуулна. 6.9. Багш, ажилтан, ажилчид нь сургуулийн дүрэм, дотоод журмыг мөрдөн ажиллана. 6.10. Номын сан нь багш, оюутнуудыг ном, сурах бичиг, гарын авлагаар хангаж үйлчлэх төв бөгөөд тусгай дүрэмтэй байна. 6.11. Сургуулийн захиргаа, сургалтын болон үйлчилгээ, аж ахуйн ажилтнууд нь сургалт, судалгааны ажлыг хэвийн явуулах таатай орчныг бүрдүүлэх зорилго бүхий мэргэжлийн ур чадвар, харилцааны соёл, ёс суртахуун өндөртэй, үүрэг хариуцлагаа сайн ухамсарласан хүмүүс байна. Долоо. Технологийн сургуулийн оюутан, суралцагчид 7.1. Технологийн сургуулийн оюутан суралцагч нь зохих журмын дагуу элсэлтийн шалгалт өгч элсэх ба ШУТИС-ийн ректорын тушаалаар батлагдсан байна. 7.2. Суралцагч нь сургуулийн хамт олны гишүүн бөгөөд боловсролын хуульд заасан эрхийг эдэлж, үүргийг биелүүлэхээс гадна дараах эрх, үүрэгтэй байна.Үүнд: • Технологийн сургуулийн дүрэм, дотоод журам, сургалттай холбоотой бусад дүрэм, зааврыг биелүүлэх үүрэгтэйн дээр мэдээллээр хангагдах, эрх ашгаа хамгаалах, олон нийтийн байгууллага байгуулж ажиллах, сургуулийн удирдах зөвлөлд төлөөлөгчөө сонгож ажиллуулах, сургалтын төлөвлөгөөний хүрээнд хичээлийг сонгон судлах, өөрийн амьдрал, сургалттай холбоотой асуудлаар холбогдох байгууллагад санал хүсэлт тавьж шийдвэрлүүлэх • Зохих шаардлагыг хангасан сургалт явуулах байр, дотуур байр, ширээ сандал, үзүүлэн таниулах материал, номын сан, лаборатори, интернет сүлжээ, туршилт дадлагын бааз зэрэг сурах нөхцөл бололцоогоор хангуулах, тэдгээрийг ариг гамтай ашиглах • Технологийн сургуулийн оюутан нь дүрэмт хувцастай байж болно • Сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн эзэмших • Багш, ажилтнуудаас тавьсан шаардлага, өгсөн үүрэг, даалгаврыг биелүүлэх • Сургалтын төлбөрийг гэрээний дагуу хугацаанд нь төлөх, түүний ашиглалтын талаар мэдээлэл авах, хяналт тавих • Сургуулийн номын сангаас холбогдох ном, сурах бичгээр бүрэн хангагдах, анги танхимыг тусгай зөвшөөрлөөр эзэмших • Сургалтын үйл ажиллагаа болон багшийн хичээл заалт, ёс суртахуун, ёс зүйн талаар санал, гомдол гаргах, хүсэлт тавих • Хууль тогтоомжид заасны дагуу хөнгөлөлт эдлэх, тусламж дэмжлэг авах • Зарим хичээлийг бие даан судалж, дүгнүүлэх • Эрдэм шинжилгээний ажил, бага хуралд оролцох, бүтээлээ хэвлүүлэхээр санал дэвшүүлж, шийдвэрлүүлэх • Бие дааж суралцах арга барилыг эзэмших • Багш шавийн харилцааг хүндэтгэн дээдлэх • Хууль тогтоомжид заасан бусад эрх, үүрэг 7.3. Оюутны мэдлэг чадварыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргасан “Дээд боловсролын зэрэг олгох сургалтанд кредит цагийг хэрэглэх, суралцагчдын мэдлэг чадварыг дүгнэх” журмын дагуу үнэлнэ. 7.4. Суралцагчийг шилжүүлэх, хасах, чөлөө олгох, түүний хүлээх хариуцлагатай холбоотой асуудлыг ШУТИС болон өөрийн сургуульд мөрдөгддөг журам ба суралцах гэрээний хүрээнд шийдвэрлэнэ. 7.5. Оюутан элсүүлэх асуудлыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон үлгэрчилсэн журмын хүрээнд батлагдсан оюутан элсүүлэх журмаар зохицуулна. Найм. Технологийн сургуулийн санхүү, аж ахуйн үйл ажиллагаа 8.1. Технологийн сургуулийн бүх хөрөнгө нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн өмч бөгөөд түүнд үл хөдлөх болон бусад хөрөнгө хамаарна. 8.2. Технологийн сургуулийн санхүүжилт нь Монгол улсын боловсролын тухай хуулийн 39-р зүйлийн дагуу зохицуулагдах ба дараахь эх үүсвэртэй байна. Үүнд: 8.2.1. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн татаас 8.2.2. Үндсэн үйл ажиллагааны орлого - Оюутан, сурагчдын сургалтын төлбөр, хувьсах зардал - Мэргэжлийн сургалтанд суралцагчдын сургалтын төлбөр - Жолооны курст суралцагчдын сургалтын төлбөр - Оюутны байранд оршин суугчдын байрны төлбөр 8.2.3. Туслах үйл ажиллагааны орлого - Цайны газрын орлого - Аж ахуй үйлчилгээний хураамж - ААН, байгууллага, иргэдийн хандив - Эрдэм шинжилгээ, гэрээт ба төслийн ажил гүйцэтгэх гэрээний санхүүжилтийн 15% - Түрээсийн орлого - Зээл тусламж - бусад эх үүсвэр 8.3. Технологийн сургууль нь батлагдсан төсвийн дагуу бие даан захиран зарцуулах эрхтэй байх ба үйл ажиллагааныхаа тайланг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн нягтлан бодохын хэлтэст сар тутам гарган өгч байна. 8.4. Сургуульд хандивласан хөрөнгийг нягтлан бодох бүртгэлд бүртгэн авч тайланд тусгаж, зориулалтын дагуу ашиглана. 8.5. Технологийн сургууль нь санхүүгийн үйл ажиллагаа явуулахын тулд банкинд данстай байна. Ес. Удирдлагын шийдвэр, бичиг баримт 9.1. Технологийн сургуулийн Удирдах зөвлөл хэлэлцсэн асуудлаар тогтоол, Эрдмийн зөвлөл нь тогтоол, Захирлын зөвлөл нь хурлын тэмдэглэл тус тус гаргана. 9.2. Технологийн сургуулийн захирал тушаал, захирамж, албан даалгавар гаргана. 9.3. Технологийн сургууль тогтсон журмын дагуу хийсэн тамга, тэмдэг, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна. 9.4. Технологийн сургуулийн сургалтын бүх хэлбэрийг төгсөгчдөд сургалтын хөтөлбөрийн зэрэглэл, чанарыг тодорхойлсон нэг загварын диплом, үнэмлэх, сертификат, энгэрийн тэмдэг олгоно. 9.5. Технологийн сургууль өөрийн хэвлэлтэй байж болно. Арав. Хариуцлага Технологийн сургууль дараах тохиолдолд хариуцлага хүлээнэ. Үүнд: 10.1. Боловсролын тухай хуулиуд болон энэ дүрэмд заасан зорилго, үүргийг хангалтгүй биелүүлсэн 10.2. Технологийн сургуулийн үндсэн хөрөнгө, эд материалын хохирол учруулсан 10.3. Сургалт эрдэм шинжилгээ, зураг төслийн ажлын чанар хангалтгүй, тэдгээрийн тухай судалгаа, тайлангийн агуулга үнэн зөв биш Арван нэг. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах ба хүчин төгөлдөр болох 11.1. Технологийн сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах санаачлагыг удирдах зөвлөлийн гишүүд, захирал, багш, ажилтан, суралцагч нар гаргаж болно. 11.2. Сургуулийн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцэж батлах ба баталсан тухай шийдвэр гаргаснаар хүчин төгөлдөр болно. Технологийн сургуулийн захирлын 2008 оны 2-р сарын 25-ны өдрийн 21 тоот тушаалын Хавсралт №1 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн ДЭРГЭДЭХ, ШУТИС-ИЙН ХАРЪЯА, Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ХӨДӨЛМӨРИЙН ДОТООД ЖУРАМ Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургууль нь уул уурхайн үйлдвэрлэлийн чиглэлээр судалгаа, шинжилгээ, зураг төсөл, хагас үйлдвэрлэлийн туршилтын ажил явуулж, дипломын ба бакалавр, ШУТИС-ийн сургуулиудтай хамтарч магистрын сургалт эрхлэхээс гадна “Эрдэнэт” үйлдвэр, уул уурхайн салбарын мэргэжилтэй ажилчид бэлтгэх, инженер, техникчид, ажилчдын мэргэжил, боловсролыг дээшлүүлдэг сургалт-эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор мөн. 1. Нийтлэг үндэслэл 1.1. Энэхүү хөдөлмөрийн дотоод журмын зорилго нь хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэхэд оршино. 1.2. Технологийн сургуулийн дотоод журмын зорилго нь Монгол улсын хөдөлмөрийн тухай хууль, Технологийн сургуулийн дүрэм, тэдгээрт нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актууд дээр үндэслэнэ. 1.3. Хөдөлмөрийн дотоод журмын биелэлтэд захиргаа болон хөдөлмөрийн хамт олон хяналт тавина. 2. Хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах 2.1. Профессор, багш, ажилтан, ажилчдыг ажилд авахдаа тухайн хүний мэргэжил боловсрол, соёлын түвшин, сонирхол, хөдөлмөрлөх чадвар, сурган хүмүүжүүлэх эв дүй, ажил хэрэгч чанар зэргийг гол шалгуур болгоно. 2.2. Захиргаа иргэдийг ажилд авахдаа дор дурдсан бичиг баримтыг шаардана. Үүнд: - Ажилд орохыг хүссэн хувийн өргөдөл - Анкет - Зохих журмын дагуу хаягийн бүртгэл хийгдсэн иргэний үнэмлэх - Нийгмийн даатгалын дэвтэр - Мэргэжлийн диплом, үнэмлэх, гэрчилгээний эх хувь, түүний баталгаажуулсан хуулбар - Эрүүл мэндийн тодорхойлолт - Ажил байдлын тодорхойлолт - Хөдөлмөр эрхлэлтийг зохицуулах байгууллагын албан бичиг - Профессорын баг, хэсэг, нэгжийн санал - Цээж зураг 3% 2.3. Иргэдийг ажилд авахдаа Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 21-р зүйлд заасны дагуу захиргаа нь тухайн иргэнтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр хөдөлмөрийн гэрээг хугацаатай буюу хугацаагүйгээр байгуулна. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажил гүйцэтгэхийг хориглоно. 2.4. Ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулах, цуцлах эрхийг Технологийн сургуулийн захирал эдэлнэ. 2.5. Эзгүй ажилтныг түр орлох, ажлын зайлшгүй шаардлага, сул зогсолтын үед өөр ажилд шилжүүлэх, зөвшөөрөгдсөн шалтгаанаар илүү цагаар ажиллахаас бусад тохиолдолд ажилтныг өөр ажилд шилжүүлэхдээ түүний зөвшөөрлийг заавал авна. Зөвшөөрөл амаар болон бичгээр байж болно. 2.6. Ажилтныг ажилд авахдаа Технологийн сургуулийн захирал тушаал гаргаж, түүнийг танилцуулна. 2.7. Захиргаа нь ажилтныг ажилд авахдаа дор дурдсан үүрэг хүлээнэ: а) Ажилтны гүйцэтгэх ажил, хөдөлмөрийн нөхцөл, ажлын байранд тавигдах шаардлага болон нэмэгдэл хөлс, шагнал урамшууллын журмыг танилцуулан, түүний эрх, үүргийг тайлбарлаж өгнө. б) Хөдөлмөрийн дотоод журам, Хамтын гэрээ, ажлын онцлогтой холбогдсон болон бусад баримт бичгийг танилцуулна. в) Аюулгүй ажиллагаа, ажлын байрны ариун цэвэр хөдөлмөрийн эрүүл ахуй болон галын аюулаас урьдчилан сэргийлэх журам, хөдөлмөр хамгааллын дүрмийн талаар зааварчилга өгнө. 2.8. Монгол иргэдтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр, гэрээгээр ажиллаж байгаа гадаадын мэргэжилтэнтэй байгуулсан гэрээг “Эрдэнэт” үйлдвэрт ажиллагчдын журмын дагуу цуцална. 2.9. Хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа тогтсон журмын дагуу тушаал гаргана. 2.10. Захиргаа ажлаас халагдсан ажилтанд ажлаас халагдсаны тэтгэмжийг “Эрдэнэт” үйлдвэрийн тогтоосон журмын дагуу олгоно. 2.11. Сонгууль, томилолтоор өөр албан тушаалд дэвшин ажилласан, өөрийн хүсэлтээр гэрээг цуцлан өөр ажилд шууд шилжсэн, байгууллагын тохиролцсоноор буюу тухайн байгууллагаас ажилтанд ажил олж өгч, хөдөлмөр эрхлэлтийг нь шууд зохицуулсан, сахилгын шийтгэл оногдуулан халсан буюу гэмт хэргийн улмаас ял оногдуулсан шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон зэрэг тохиолдолд тэтгэмжийг олгохгүй. 3. Захиргаа ба ажилтны эрх, үүрэг 3.1. Захиргаа нь дараах үүрэг хүлээнэ: а) Ажилтны хөдөлмөрийг оновчтой зохион байгуулах, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй нөхцлөөр хангах, сургалтын тоног төхөөрөмж, машин техник, багаж хэрэгслийг хэвийн ажиллагаатай байлгах, сургалт, үйлдвэрлэл явуулахад шаардлагатай материалаар тасралтгүй хангах. б) Хөдөлмөр зохион байгуулалтыг сайжруулах, хөдөлмөрийн бүтээмж, ажил үйлчилгэний чанарыг дээшлүүлэх, хөдөлмөрийн нөхцлийг эрүүлжүүлэх, хүнд хүчир хөдөлмөрийг хөнгөвчлөх, үйлдвэрлэл, ажлын байрны зохион байгуулалт, соёлжилтыг сайжруулах. в) Хөдөлмөрийн хөлсний сүлжээг боловсронгуй болгох, хөдөлмөрийн хөлсний санг зөв зохицуулах, хөдөлмөрийн хөлсийг хугацаанд нь тавьж олгох. г) Хамт олны хөдөлмөрийн болон нийгмийн идэвхийг сургалт, эрдэм шинжилгээ, судалгаа, үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд чиглүүлэх. д) Хөдөлмөрийн сахилгыг бэхжүүлэх, ажлын цагийг оновчтой ашиглахад чиглэгдсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэх. е) Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийлгэх, ажилтанд хөдөлмөрийн хэвийн бус нөхцлийн хөнгөлөлтийг эдлүүлэх, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах, тэдгээрийг засварлах, ариутгах, угааж, цэвэрлэх ажлыг зохион байгуулах. ж) Ажилтны санал хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч, нэг сарын дотор шийдвэрлэж хариу мэдэгдэх. з) Үйлдвэрлэлийн зайлшгүй шаардлагаар захиргаа нь ажилтныг илүү цагаар ажиллуулж болох ба нөхөн амралтыг 10 хоногийн дотор олгоно. и) Ажилтны дотоод журамд заасан эрхээ эдлэх нөхцлийг хангах. 3.2. Захиргаа нь дараах эрх эдэлнэ: а) Ажилтныг хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлэхийг шаардах. б) Хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйл, энэхүү журмын 6-д заасны дагуу сахилгын шийтгэл оногдуулах. 3.3. Ажилтан нь дараах үүрэг хүлээнэ: а) Хөдөлмөрийн дотоод журмыг чанд сахих, хөдөлмөрийн гэрээ болон ажил үүргийн заавраар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх. б) Ажил, үйлдвэрлэлийн технологийн горим, албан тушал, үйлдвэрлэл, тоног төхөөрөмжийн ашиглалтын заавруудыг хатуу баримтлах, гологдол гаргахгүй ажиллах, ажил үйлчилгээний чанарыг дээшлүүлэх. в) Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм, зааврыг чанд мөрдөж, үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх. г) Захиргаанаас жагсаалтын дагуу хариуцуулсан эд хөрөнгийг бүрэн хариуцаж, хайрлан хамгаалах, материалыг хэмнэлттэй, үр бүтээлтэй зарцуулах. д) Мэдлэг, мэргэжил, ажлын ур чадвараа байнга дээшлүүлэх. е) Хүндэтгэх шалтгаанаар ажилдаа ирж чадахгүй тохиолдолд ажил эхлэхээс өмнө захиргаанд мэдэгдэх ба энэ тухай бичиг баримтыг хугацаанд нь үнэн зөв бүрдүүлэх. ж) Өөрийн эрүүл мэндээ сахин хамгаалах. з) Хөдөлмөрийн явцад үүссэн маргааныг Монгол улсын хуулиудын хүрээнд шийдвэрлэх. 3.4. Ажилтан нь дараах эрх эдэлнэ: а) Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, ажлын багажаар бүрэн хангах, хөдөлмөрлөх хэвийн нөхцлийг бий болгох талаэр захиргаанд хүсэлт гаргах, шаардлага тавих. б) Цалин хөлс олгох журмын дагуу хөдөлмөрийнхөө үр дүнд тохирсон хөлс авах, хөдөлмөрөө үнэлүүлэх. в) Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилласны хөнгөлөлт эдлэх. г) Захиргааны ажилтны буруутай үйл ажиллагааны талаар гомдол гаргах. д) Нийт ажилтны эрх ашгийг төлөөлөн хамгаалах байгууллагаар дамжуулан эрх ашгаа хамгаалах. 4. Ажлын цаг 4.1. Ажил эхлэх, дуусах, завсарлах цагийн хуваарийг сургуулийн захиргаа тогтооно. /Хавсралт №1/ 4.2. Ээлж солилтын графикийг оновчтой боловсруулж ажиллуулна. Ажилтан ажилдаа ирэх, завсарлах болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдөр дуусахад тогтоосон журмын дагуу бүртгүүлж байна. 4.3. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ажилтныг ажиллуулахыг хориглоно. 4.4. Тасралтгүй ажиллагаатай хөдөлмөр эрхэлдэг ажилтан /жижүүр/ дараагийн ээлжийн хүн ирэхээс өмнө ажлаа орхин явж болохгүй бөгөөд ээлжийн хүн ирээгүй тохиолдолд захиргаа 4 цагийн дотор өөр хүнийг орлон ажиллуулах үүрэгтэй. 4.5. Илүү цагаар ажиллуулах хугацаа нь 4 цагаас хэтэрч болохгүй бөгөөд ажлын дараалсан 2 өдрийн хоорондох тасралтгүй амралтын хугацаа 12 цагаас доошгүй байна. 4.6. Илүү цагаар ажилласан хугацааг 3-аас дээш өдрөөр хуримтлуулан нөхөн амраахыг хориглоно. Илүү цагаар ажилласныг нөхөн амраагүй тохиолдолд хөлсийг Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 53-р зүйлийн дагуу 1.5 дахин нэмэгдүүлэн олгоно. Захиргаа ажилтны илүү цагийг тогтсон журмын дагуу бүртгэнэ. 4.7. Монгол улсын хөдөлмөрийн тухай хуулийн 74-р зүйлийн 2-т зааснаас бусад тохиолдолд ажилтныг захиргааны санаачлагаар илүү цагаар ажиллуулахыг хориглоно. 4.8. Захиргаа нь ажилтны өргөдлийг үндэслэн дараах нөхцөлд чөлөө олгоно. 4.8.1. Цалинтай чөлөө олгох: а) Эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эх болон шууд асрамжинд нь байдаг хүмүүсийн хэн нэг нь нас барсан тохиолдолд Орхон аймгийн нутаг дэвсгэрт ажлын 5 өдөр, өөр орон нутагт ажлын 7 өдөр /эмнэлгийн магадлагааг үндэс болгоно/; б) Гэрлэх, хүүхэд төрөх, үрчлэх; в) Орой болон эчнээ сургуулийн шалгалт шүүлэг өгөх; г) Олон улс, аймаг, бүсийн спорт урлагийн тэмцээн, наадамд оролцох зэрэгт журмын дагуу тус тус цалинтай чөлөө олгоно. 4.8.2. Цалингүй чөлөө олгох: а) Эхнэр, нөхөр, хүүхэд, эцэг, эх болон шууд асрамжинд нь байдаг хүмүүсийн хэн нэг нь хүндээр өвчлөх /эмнэлгийн магадлагааг үндэс болгоно/; б) Иргэний холбогдолтой бичиг баримт бүрдүүлэх; в) Хувийн асуудлар өөр орон нутагт явах зэрэгт цалингүй чөлөө олгох ба нэг удаагийн чөлөөний хугацаа 1 сараас хэтрэхгүй; 4.9. Шаардлагатай үед ажилтны хүсэлтээр ээлжийн амралтыг 10 хүртэл хоногийн хугацаагаар урьдчилан олгож болно. 4.10. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 106-р зүйлд заасныг үндэслэн эхчүүдэд /зохих насны хүүхэдтэй ганц бие эцэг, мөн насны хүүхэд үрчлэн авсан хүмүүст/ тэдний хүсэлтийг үндэслэн хүүхдээ асрах чөлөө олгоно. Хүүхэд асрах чөлөөг Технологийн сургуулийн захирлын тушаалаар олгоно. 4.11. Захиргаа нь ажилтны ажилласан хугацааг тодорхойлсны үндсэн дээр ажилтан бүрийн нэмэгдэл амралтын хугацааг “Хөдөлмөрийн тухай хуулийн” 79.5, 79.6 заалтуудын дагуу жил бүр шинэчлэн тогтоож байна. 5. Шагнал урамшуулал 5.1. Захиргаа хөдөлмөрлөх үүргээ нэр төртэй биелүүлж, өндөр үр бүтээлтэй ажиллаж байгаа болон спорт, урлагийн төрөлд өндөр амжилт гаргасан ажилтныг хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрт мөрдөж байгаа ажилтныг шагнаж урамшуулах журмын дагуу шагнаж урамшуулна. 5.2. Эрхэлсэн ажилдаа бүтээлч, санаачлагатай, ажлын амжилт, үр бүтээл нь байнга өсч буй профессор, багш, ажилтан, ажилчдыг сургуулийн захиргаанаас дор дурдсан хэлбэрээр шагнаж урамшуулна. Үүнд: - мөнгөн шагнал олгох; - сургуулийн хүндэт дэвтэрт бичиж алдаршуулах; - үйлдвэрийн захиргааны шагналд тодорхойлох; - хөдөлмөрийн алдрыг нь тэмдэглэх, хүндэт доктор цол олгох; - төр засгийн болон яам, удирдах дээд байгууллагын шагналд тодорхойлох. - 6. Сахилга зөрчигчдөд хүлээлгэх хариуцлага 6.1. Хөдөлмөрийн сахилга зөрчсөн ажилтанд Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131-р зүйлийг үндэслэн дор дурдсан сахилгын шийтгэлийг Технологийн сургуулийн захиргааны тушаал /захирамж/-р оногдуулна. Үүнд: а) Хөдөлмөрийн сахилгын дор дурдсан зөрчил гаргасан ажилтанд САНУУЛАХ шийтгэл оногдуулна: 1. Ажлаас хожимдсон 2. Ажлаас эрт явсан 3. Хуваарийн дагуу хичээл ороогүй тасалсан 4. Хүндэтгэх шалтгаанаар ажилд ирэх боломжгүйгээ урьдчилан мэдэгдээгүй 5. Албан үүрэгтээ хариуцлагагүй хандсан 6. Үүрэг даалгавар хагас дутуу, чанаргүй биелүүлсэн 7. Эд хөрөнгөнд аж ахуйч бус хандсан 8. Хөдөлмөр хамгааллын дүрэм, технологийн горим зөрчсөн 9. Бусад б) Хөдөлмөрийн сахилгын дор дурдсан зөрчил гаргасан ажилтанд үндсэн цалинг 3 сар хүртэл хугацаагаар 20 хүртэлх хувиар бууруулах шийтгэл оногдуулна: 1. Ажлын 1 жилийн дотор 6.1-ийн “а”-д заасан зөрчлийг давтан гаргасан 2. 3 хүртэл өдөр ажил тасалсан /1 удаа/ 3. Үүрэг даалгавар биелүүлээгүй 4. Багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн 5. Аттестатчиллаар хангалтгүй үнэлгээ авсан 6. Хариуцсан эд хөрөнгө, тоног төхөөрөмжийн бүрэн байдлыг алдагдуулсан 7. Өөрийн буруугаас байгуулагад 200 000 хүртэл төгрөгийн хохирол учруулсан 8. Ажлын байранд тоглосон буюу худалдаа хийсэн 9. Хүндэтгэх шалтгаантай боловч захиргаанд мэдэгдэлгүй ээлжийн амралт болон захиргааны чөлөөг 3 хоног хэтрүүлэн эдэлсэн 10. Ажлын байранд хэвийн бус ирсэн 11. Бусад в) Хөдөлмөрийн сахилга батын дор дурдсан зөрчлийг ноцтойд тооцож, зөрчил гаргасан ажилтанд ажлаас халах шийтгэлийг оногдуулж, Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3-д зааснаар ажлаас халах арга хэмжээ авч хөдөлмөрийн гэрээг нь цуцална. Үүнд: 1. Гурав ба түүнээс дээш өдөр ажил тасалсан, профессор, багш нар хичээлийн жилийн нэг улиралд 8 ба түүнээс дээш цагийн хичээл тасалсан бөгөөд тухайн сардаа бичиг баримтаа бүрдүүлээгүй 2. Ажлын байранд бусдыг хэл амаар доромжлон танхайрсан, бусдын эрх чөлөөнд халдсан 3. Үйлдвэрийн хөрөнгө, бараа материалаас хулгайлсан буюу хулгайлахыг завдсан 4. Ажлын, хичээлийн болон оюутны байранд архидан согтуурахтай холбогдсон зөрчил гаргасан 5. Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан мөнгө, эд зүйлсийг дутаах, үрэгдүүлэх, зориулалтын бусаар зарцуулах, ашиглалт үлдэгдлийн тухай мэдээ, тайланг санаатайгаар буруу гаргах, будлиантуулах, зохих журмын дагуу хадгалахгүй, зарцуулалтанд хяналт тавихгүй байх зэргээр ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл гаргасан нь тогтоогдсон 6. Хуурамчаар бичиг баримт үйлдсэн буюу хуурамч бичиг баримт ашигласан 7. Өөрийн буруугаас байгууллагад 200 000-аас дээш төгрөгийн хохирол учруулсан 8. Багшийн ёс зүйн дүрмийг 2 ба түүнээс дээш удаа зөрчсөн 9. Бусад 6.2. Сахилгын шийтгэлийг оногдуулахдаа зөрчил гаргагчийн тайлбар, профессорын баг, тэнхим, хэсэг /алба/-ийн санал, илтгэх хуудсыг үндэс болгоно. Тайлбар өгөхөөс татгалзах нь шийтгэл оногдуулахад нөлөөлөхгүй. 6.3. Ажилтанд сахилгын шийтгэл оногдуулсан хугацаанд энэхүү хөдөлмөрийн дотоод журамд заасан шагнал, урамшуулал хэрэглэж болохгүй. Мөн хугацаанд өөр ажил мэргэжилд шилжүүлж, дэвшүүлэхийг хориглоно. “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал 2006 оны 2-р сарын 01-ний өдөр батлав. "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН АЖЛЫН БАЙР, АЛБАН ТУШААЛД АЖИЛТАН СОНГОН АВАХАД МӨРДӨХ ЖУРАМ “Эрдэнэт” үйлдвэрийн хэрэгцээнд шинээр бий болсон болон чөлөөлөгдсөн ажлын байр, албан тушаалд иргэдийг сонгон шалгаруулах замаар үйлдвэрийг өндөр мэргэжилтэй, чадварлаг ажилтнаар хангах, ажилд орох хүсэлт гаргасан иргэдийн өргөдлийг оновчтой шуурхай барагдуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө. Нэг. "Эрдэнэт" үйлдвэрийн хөдөлмөрийн нөөц Нөөцөнд доорх хүмүүсийг хамруулна: 1.1. Хүний нөөцийн хэтийн хэрэгцээг хангах төлөвлөгөөний дагуу буртгэлд орсон ажилтан болон иргэн 1.2. Дотоод, гадаадын их дээд сургууль, коллежид үйлдвэрийн зардал, нийгмийн дэмжлэгийн сан, хамтын гэрээний дагуу суралцан төгсөгчид 1.3. Үйлдвэр дотроосоо дэвшүүлэх ажилтан 1.4. Үйлдвэрт шаардлагатай мэргэжил эзэмшсэн бөгөөд ажилд орох хүсэлт гаргасан иргэд 1.5. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр зар тараах, хөдөлмөр зохицуулалтын алба, тусгай курс, их дээд сургууль, коллежуудаар бэлтгэгдэж буй хүмүүсийг судлах зэргээр ажиллахыг хүсэгчдийг тодруулж болно. Хоёр. Ажлын байрны захиалга 2.1. Ажлын байр шинээр бий болсон болон чөлөөлөгдсөнөөс хойш ажлын 2 хоногт багтаан ажлын байрны захиалгыг цех, хэлтсийн дарга Хөдөлмөрийн нөөцийн удирдлагын хэлтэс (ХНУХ)-т ируулж байна. 2.2. Ажлын байрны захиалга ирүүлээгүй тохиолдолд тухайн ажлын байранд иргэнийг ажилд авахыг хориглоно. 2.3. Ажлын байрны захиалгыг ирүүлэхдээ тухайн ажлын байрны тодорхойлолтонд заагдсан шаардлагыг дурьдаж сонгон шалгаруулалт явуулах хугацааг тодорхой заасан байна. Гурав. Сонгон шалгаруулалт 3.1. Сонгон шалгаруулалт гэдэг нь "Эрдэнэт" үйлдвэрийн хөдөлмөрийн нөөцөд бүртгэгдсэн хүмүүсээс тухайн ажил, албан тушаалд мэргэжил, боловсрол, ур чадвар, эруул мэндийн хувьд илүүтэй тохирох хүнийг өрсөлдүүлэн сонгох үйл ажиллагаа мөн. 3.2. Цех бүр сонгон шалгаруулалтын комисс томилох ба сонгон шалгаруулалтанд ХНУХ-ийн ажилтан оролцоно. 3.3. Ажлын байрны тодорхойлолтын дагуух шаардлагыг урьдчилсан судалгаагаар хангаагүй иргэдийг сонгон шалгаруулалтанд оруулахыг хориглоно. 3.4. Сонгон шалгаруулалтаар иргэдийн боловсрол мэдлэг, мэргэжлийн ур чадвар, дадлага, ажлын туршлага, хувийн төлөвшил зэргийг шалгуур үзүүлэлт болгоно. 3.5. Сонгон шалгаруулалтыг явуулахдаа намтрын судалгаа, ярилцлага, сорилт, шалгалт зэрэг хэлбэрийг ашиглана. 3.6. Мөн ажилтныг албан тушаалд дэвшүүлэх, шилжүүлэн ажиллуулахад сонгон шалгаруулалт явуулна. 3.7. Шудрага бус, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, энэхүү журмыг зөрчсөн тохиолдолд сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцно. Дөрөв. Иргэдийг ажилд авах 4.1. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэн буюу ажилтанд дараах бичиг баримт бүрдэл болсон байна. Үүнд: - өргөдөл - нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр - иргэний үнэмлэх - диплом буюу мэргэжлийн үнэмлэх - урдах ажлын газрын тодорхойлолт - сонгон шалгаруулах комиссын протокол - ХНУХ-ийн даргын зөвшөөрөл - эрүүл мэндийн үзлэгийн дэвтэр 4.2. Хөдөлмөрийн гэрээ байгуулахын тулд дараах нөхцөлүүд хангагдсан байна. 4.2.1. Үйлдвэрийн эмнэлгээр иргэний эрүүл мэндийн түвшин нь үнэн зөв тогтоогдсон, хэвийн бус нөхцөлд ажиллаж болох дүгнэлт гарсан байх. 4.2.2. Ажил олгогч тухайн иргэнийг хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны арга барилд сургасны дараа ажил гүйцэтгэх эрхийн бичгээр (хөдөлмөр хамгааллын зааварчилгааны дэвтэр) олгосон байх. 4.3. Иргэнд энэхүү журмын 4.1, 4.2 дахь заалтуудад дурьдсан нөхцөл бүрэн хангагдсан үед ХНУХ-ээс бүртгэлийн дугаар олгож хөдөлмөрийн гэрээг баталгаажуулна. 4.4. Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ хүчин төгөлдөр болсны дараа иргэнийг ажилд авсан тухай тушаал гаргана. Технологийн сургуулийн захирлын 2006 оны12-р сарын 05-ны өдрийн 176 тоот тушаалын Хавсралт №1 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн ДЭРГЭДЭХ, ШУТИС-ИЙН ХАРЪЯА, Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Технологийн сургуулийн номын сан нь сургуулийн эрхэм зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулж багш, судлаачид, оюутан суралцагсад, “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагчид, уншигчдын ном мэдээллийн хэрэгцээг хангах үйлчилгээ явуулах, тэдний мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн мэдээлэл арга зүйн тусламж үзүүлэх төв, шинжлэх ухаан, технологийн мэдлэгийн нөөц сан мөн. 1.2. Технологийн сургуулийн номын сангийн зорилго хэрэглэгчдэд мэдээллийг түргэн шуурхай, чанартай хүргэх, мэдээллийн шинэлэг санг тогтмол бүрдүүлэх, номын сангийн мэдээллийн ажилтнуудын хөдөлмөрийг оновчтой зохион байгуулахад оршино. 1.3. Номын сан нь Монгол улсын хууль тогтоомж, ШУТИС, “Эрдэнэт” үйлдвэрийн дүрэм, журам, номын сангийн талаар эрх бүхий байгууллагын гаргасан удирдамж, дүрэм, журам, хууль эрхийн бусад бичиг баримтуудыг удирдлага болгох ба өдөр тутмын үйлчилгээндээ боловсролын багц хууль, Технологийн сургуулийн дүрэм, дотоод журам, энэхүү дүрмийг мөрдлөг болгоно. Хоёр. Номын сангийн удирдлага, зохион байгуулалт 2.1. Номын сангийн талаар эрх бүхий байгууллагуудын гаргасан нормативуудыг мөрдлөг болгон, сургалт хариуцсан дэд захирлын удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна. 2.2. Номын сан нь өөрийн дотоод үйл ажиллагааны бүхий л хүрээнд баримтлах дотоод дүрэм, журамтай байна. 2.3. Номын сан нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэгтэй байна. 2.4. Номын сангийн үйл ажиллагааг номын сангийн эрхлэгч буюу түүний үүргийг хавсран гүйцэтгэгч албан тушаалтан удирдан зохион байгуулна. 2.5. Номын сан, мэдээллийн ажилтнуудыг сургалт хариуцсан дэд захирлын саналыг үндэслэн сургуулийн захиргааны шийдвэрээр ажилд томилох ба ажлаас чөлөөлнө. 2.6. Номын сангийн дэргэд номын сангийн зөвлөл ажиллана. 2.7. Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээг судлах зорилгоор санал хүсэлтийн ба татгалзлын дэвтэр ажиллуулна. 2.8. Номын сан батлагдсан цагийн хуваарийн дагуу ажиллана. 2.9. Номын сан дараахь үйлчилгээний ажил эрхэлнэ. Үүнд: • Уншлага үйлчилгээ • Ном бүрдүүлэлт • Ном ажиллабар • Лавлагаа, ном зүй • Мэдээлэл сурталчилгаа Гурав. Номын сангийн үүрэг, хариуцлага 3.1. Өдөр тутмын цагийн хуваарийн дагуу шуурхай үйлчилнэ. 3.2. Статистикийн бүртгэл мэдээг тогтмол хөтөлж улирал, жилээр тайлагнаж байх 3.3. Номын сан хөмрөгийн тооллогыг зохих журмын дагуу явуулж, үр дүнг тооцох 3.4. Номын сангийн фондын баяжилтыг “Номын сангийн фонд бүрдүүлэх журам”-ын дагуу шуурхай гүйцэтгэж байх 3.5. Электрон каталогийн хэвийн ажиллагааг хангаж ажиллах 3.6. Эрүүл ахуй, техникийн аюулгүй байдлын норм нормативуудыг хангаж ажиллах 3.7. Номын санг автоматжуулж, дэвшилтэт программуудыг үйлчилгээнд бүрэн дүүрэн ашиглах 3.8. Шинэ болон сэдэвчилсэн номын үзэсгэлэнг тогтмол гаргаж үйлчилгээний дэвшилтэт аргыг нэвтрүүлэх, сурталчилах Дөрөв. Номын сангийн эрх 4.1. Номын сангийн бүтэц, зохион байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагааны тухай асуудлыг сургуулийн захиргаанд тавьж шийдвэрлүүлэх 4.2. Номын сангийн дохиолол, эрүүл ахуй, хөдөлмөр хамгаалал, гал, усны аюулаас сэргийлэх арга хэмжээ авах шаардлага тавих 4.3. Номын сангаас алдаж үрэгдүүлсэн ном, хэвлэл, материалыг зохих журмын дагуу төлүүлэх, чөлөөт сонголттой үйлчилгээг нэвтрүүлэх үед номын эрсдэл тогтоох 4.4. Мөрдөж байгаа хууль тогтоомжийн дагуу фонд чөлөөлөх арга хэмжээ авах, утга агуулга хуучирсан, элэгдсэн ном хэвлэлийг архив фондонд шилжүүлэх, хэрэгцээгүй номыг актлуулах, шилжүүлэх санал тавих 4.5. Номын сангийн холбогдолтой дүрэм, журам боловсруулж батлуулах 4.6. Номын санд мөрдөгдөх дүрэм журмыг биелүүлэхийг уншигч хэрэглэгчдээс шаардах 4.7. Номын санд шаардлагатай тоног төхөөрөмж, тавилга болон бусад зүйлсийг захиалах, хөдөлмөрийн нөхцлөө сайжруулах 4.8. Номын сан нь олон улсын болон дотоодын номын сангууд, бусад байгууллагуудтай хамтарч ажиллах, төсөлд оролцох 4.9. Номын санчдын мэдлэг мэргэжлийг байнга дээшлүүлэх 4.10. Номын сан-номзүйн мэдээллийг автоматжуулах, лавлагаа мэдээллийн сүлжээнд холбогдох, орчин үеийн техник технологи нэвтрүүлэх Тав. Уншигчийн эрх 5.1 Технологийн сургуулийн багш, ажилтан, суралцагсад болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсад сургуулийн номын сангаар үнэ төлбөргүй үйлчлүүлэх 5.2 Каталогиос хайлт хийсний үндсэн дээр өөрийн сонирхсон ном хэвлэлийг авч унших 5.3 Тохьтой орчинд цагийн хуваарийн дагуу шуурхай үйлчлүүлэх 5.4 Номын сангийн фондоос номын сангийн дотоод журмын дагуу номоо захиалан ашиглах 5.5 Шинэ болон сэдэвчилсэн номын захиалга өгөх 5.6 Номын сангаас лавлагаа, номзүйн мэдээллийн үйлчилгээ авах 5.7 Санал хүсэлтээ барагдуулах Зургаа. Уншигчийн үүрэг 6.1. Номын сангийн дотоод дүрэм журмыг баримтлах 6.2. Номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлэх 6.3. Уншигчид иргэний үнэмлэх, оюутны үнэмлэх мөн иргэний үнэмлэхтэй дүйцэхүйц бичиг баримт үндэслүүлэн уншигчийн карт нээлгэх 6.4. Уншигч өөрийн хэрэгцээтэй ном, сурах бичиг, материалыг захиалахдаа номын цаасан болон электрон каталогоос хайлт хийсэн байх 6.5. Ном хэвлэл үрэгдүүлсэн тохиолдолд “Ном хэвлэл нөхөн төлөх журам”-ын дагуу номын санг хохиролгүй болгох Долоо. Хориглох зүйл 7.1. Уншлагын танхимд гадуур хувцастай орох 7.2. Бусдад саад болох, өөр хоорондоо ярих 7.3. Идэж уух зүйл авч орох 7.4. Гар утсаар ярих 7.5. Номын сангийн тоног төхөөрөмжийг эвдэж гэмтээх 7.6. Хог хаях , үйлчлэгчийн хөдөлмөрийг үл хүндлэх 7.7. Ном хэвлэлийн хуудсан дээр зурж тэмдэглэх, нугалах, урж тасдах, зураг бүдүүвчийг хуулбарлах, дур мэдэн авч гарах 7.8. Уншигчийн үнэмлэхийг бусдад дамжуулах Найм. Номын сангийн үйлчилгээ 8.1. Технологийн сургуулийн номын сан нь сургуулийн багш, ажиллагсад, суралцагсад болон “Эрдэнэт” үйлдвэрийн ажиллагсадад үйлчилнэ. Бусад байгууллагын хүмүүст номын сангийн эрхлэгчийн зөвшөөрлөөр үйлчилнэ. 8.2. Иргэний үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, оюутны үнэмлэхийг үндэслэн уншигчийн картаар ном сурах бичиг, диссертаци, магистрийн ажил, лавлагааны материал, тогтмол хэвлэл зэргийг зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ. 8.3. Уншлагын танхимын ном, сурах бичгийг зөвшөөрөлгүй гэрээр авч явсан тохиолдолд 1 хоногиийн 500 төгрөгөөр тооцож төлбөр төлнө. 8.4. Уншигч нь уншлагын танхимын ном, сурах бичгийг хувилан олшруулж авахдаа номын санчаас зөвшөөрөл авч, сургуулийн хувилах үйлчилгээгээр үйлчлүүлнэ. 8.5. Гэрээр ном олгох үйлчилгээг зохион байгуулахдаа тухайн ном зохиолын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан тогтооно. Үүнд: Олон ширхэгтэй ном, зохиолыг 14 хоногийн хугацаатай олгоно. 8.6. Цөөн тоотой, эрэлт ихтэй номыг 3 хоногийн хугацаатай олгоно. 8.7. Фондонд байгаа ном сурах бичиг нь 2 ба түүнээс доош хувьтай байвал гэрээр олгохгүй. 8.8. Уншигч нь уншихаар авсан ном хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. 8.9. Уншигч нь хичээлийн жилийн хугацаанд улирал бүр номын сантай номын тооцоо хийх ба ажил сургуулиас гарах тохиолдолд тооцоо хийж тойрох хуудас зуруулна. 8.10. Хэрэв уншигч ном, сонин сэтгүүлийн хуудаснаас урж тасдаж, гэмтээсэн тохиолдолд “Номын сангийн ном нөхөн төлөх журам”-ын дагуу номын санг хохиролгүй болгоно. 8.11. Номын сангийн дотоод дүрэм, журмыг зөрчсөн хэрэглэгч нарт үйлчлүүлэх эрхийг хасна. Үйлчлүүлэх эрх хасах шийдвэрийг номын санчийн саналыг үндэслэн номын сангийн эрхлэгч гарган сургуулийн захирлын тушаалаар шийдвэрлүүлнэ. Ес. Номын сангийн фондын бүрдүүлэлт хийх 9.1. Номын сангийн фондын бүрдүүлэлт хийхдээ ШУТИС-ийн Төв номын сангийн “Номын сангийн фонд бүрдүүлэлт хийх журам”, ном сурах бичиг худалдан авахдаа “Эрдэнэт” үйлдвэрт мөрдөгдөж байгаа журмын дагуу гүйцэтгэнэ. 9.2. Номын сангийн фонд бүрдүүлэлт хийхдээ уншигчийн эрэлт хэрэгцээг харгалзан шинэ гарч байгаа техник технологийн болон ШУ-ны ач холбогдол бүхий ном, материалыг худалдан авна. 9.3. Шинээр авч буй номын акт баримт, орлогод авах ажлыг номын сангийн эрхлэгч хариуцан, санхүүгийн хяналтан дор гүйцэтгэнэ. 9.4. Олон улсын номын дугаарлал /ISBN/-д бүртгэгдсан хэвлэлтийн шаардлага хангасан, утга агуулгын хувьд үнэ цэнээ үл алдах ном материалыг үндсэн хөрөнгөнд, байнгын эргэлтэнд байх сурах бичиг, гарын авлагыг эргэлтийн хөрөнгөнд бүртгэнэ. 9.5. ШУ-ы өндөр ач холбогдолтой ном бүтээл, дэлхийн болон монголын сонгодог бүтээлүүдийн цуврал, их бага тайлбар толь бичгүүд, диссертаци, автореферат, ЭШ-ний бүтээл зэргийг ховор номын фондонд авна. 9.6. Ховор номын фондыг номын сангийн эрхлэгч хариуцах ба уншлагын танхимд номын санчийн хяналтын дор уншигчдад уншуулна. 9.7. Ховор номын тооллогыг жилд 2 удаа хийн, дүнг тайлагнаж байх 9.8. Шаардлагатай номын жагсаалтыг гарган захиалгад оруулж байх Арав. Номын худалдаа. 10.1. Мэргэжлийн ном, сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлж буй багш нарын үйл ажиллагааг дэмжих, оюутан суралцагчдын гар дээрх ном, сурах бичиг, гарын авлагын хангамжийг сайжруулах зорилгоор номын санд “Номын худалдаа” ажиллуулна. 10.2. Ном борлуулах сонирхолтой хүмүүсээс ном сурах бичгийг номын сангийн эрхлэгч тоолж хүлээн авна. 10.3. Номын сангийн ажилтан нь номын сангийн эрхлэгчийн хүлээлгэн өгсөн ном, сурах бичиг, гарын авлагыг тоо ширхэг төрлөөр нь хариуцна. 10.4. Орлого, зарлагын дэвтрийг тогтмол хөтлөн, гарын үсэг зурж хүлээлцэнэ. 10.5. Хүлээн авсан ном сурах бичиг, гарын авлагад өөрийн буруугаас ямар нэгэн дутагдал гаргавал хохирлыг өөрөө хариуцан барагдуулна. 10.6. Үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцлөөр хангуулна. Арван нэг. Ном нөхөн төлүүлэх 11.1. Номын сангийн фондын ашиглалт, хадгалалтад тавих шаардлага ба хэрэглэгчийн хариуцлагыг өндөржүүлэх зорилгоор ном үрэгдүүлсэн тохиолдолд дараахь байдлаар хохирлыг барагдуулна. 11.2. Ном сурах бичиг, хэвлэл, CD, видео хуурцаг, хэвлэмэл материалыг үрэгдүүлсэн тохиолдолд уг номын ижил хувь буюу дараагийн онуудад хэвлэгдсэн ижил агуулгатай ном өгөх 11.3. Уг номын ижил хувь олдоогүй тохиолдолд номын сангийн номын фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай 2 ширхэг номоор төлнө. 11.4. Номын төлбөрт авч болох номын жагсаалтыг жил бүр номын сангаас гаргана. 11.5. Номын төлбөрт канондсан ном авахгүй. 11.6. Тогтмол хэвлэл гэмтээвэл зохих дугаарыг өгч төлөх 11.7. Үрэгдүүлсэн номын техник ажиллагааг дахин гүйцэтгэхэд 500 төгрөгний хураамжтай байна. 11.8. Уншигч үрэгдүүлсэн номоо мөнгөн хэлбэрээр төлөх тохиолдолд үнийн дүнг гурав нугалж төлүүлнэ. 11.9. Номын санчаас дутсан номын төлбөрийг барагдуулахдаа алдсан номын ижил хувийг авах ба номын агуулга ба үнийг харгалзан үзэж түүнтэй дүйцэхүйц 1 ширхэг номыг авна. 11.10. Үрэгдүүлсэн номтой дүйцэхүйц ном олдоогүй тохиолдолд уг номын үнийн дүнгийн тодорхой хувийг эрсдэлд тооцож төлбөрөөс хасна. Цөөн хувьтай ховор ном энд хамаарахгүй. 11.11. Алдагдсан болон үрэгдсэн номыг дахин үнэлэхэдээ комисс байгуулж үнэлгээг тогтооно. 11.12. Алдагдсан номыг данснаас хасах, актлах номын жагсаалтыг номын сангийн эрхлэгч гарган баталгаажуулна. Технологийн сургуулийн захирлын 2006 оны12-р сарын 05-ны өдрийн 176 тоот тушаалын Хавсралт №2 “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ийн ДЭРГЭДЭХ, ШУТИС-ИЙН ХАРЪЯА, Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН НОМЫН САНГИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Номын сангийн зөвлөл нь номын сангийн үйл ажиллагаанд зөвлөх, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий хамтын байгууллага мөн. 1.2. Номын сангийн зөвлөлийн эрхэм зорилго нь сургуулийн эрхэм зорилго, зорилтыг хэрэгжүүлэхтэй уялдуулан уншигчдын оюуны хэрэгцээг хангах, номын сангийн үйлчилгээг чанартай, үр өгөөжтэйгээр явуулахад оршино. 1.3. Зөвлөл нь үйл ажиллагаандаа боловсролын тухай багц хууль, сургуулийн дотоод дүрэм журам, номын сангийн дүрэм , энэхүү дүрмийг удирдлага болгон ажиллана. Хоёр. Зөвлөлийн удирдлага зохион байгуулалт 2.1. Номын сангийн зөвлөл нь Технологийн сургуулийн захирал, сургалт эрхэлсэн дэд захирал, эдийнзасагч, нягтлан бодогч, номын сангийн эрхлэгч, оюутны төлөөлөл гэсэн бүрэлдэхүүнтэй байна. 2.2. Зөвлөлийн дарга нь сургуулийн захирал байна.Зөвлөлийн гишүүдээс зөвлөлийн нарийн бичгийн даргыг сонгоно. 2.3. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. 2.4. Зөвлөл нь улиралд нэг удаа хуралдана. 2.5. Бүрэлдэхүүний олонхи ирсэнээр хуралдааныг хүчинтэйд тооцно. 2.6. Шаардлагатай гэж үзвэл хуралдааныг өргөтгөсөн хэлбэрээр хийж болно. Гурав. Номын сангийн зөвлөлийн харьяалан шийдвэрлэх асуудал Зөвлөл нь дараахь асуудлыг харъяалан хэлэлцэж шийдвэр гаргана.Үүнд: 3.1. Номын сангийн ажлын төлөвлөгөө, тайлан 3.2. Номын сангийн дүрэм, журам 3.3. Номын сангийн үйлчилгээ 3.4. Номын сангийн фонд бүрдүүлэлт, тайлан 3.5. Номын сангийн техник тоног төхөөрөмжийн хангамж 3.6. Номын сангийн ажилтнуудын ур чадвар, мэргэжил дээшлүүлэх асуудал 3.7. Номын сангийн ажилтнуудын нийгмийн асуудал Номын сангийн үйл ажиллагаа, зохион байгуулалтай холбоотой тулгамдсан асуудлыг шаардлагатай үед нь хэлэлцэнэ. Технологийн сургуулийн захирлын 2006 оны12-р сарын 05-ны өдрийн 176 тоот тушаалын Хавсралт №3 НОМЫН САНГИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ДОТООД ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1 Сургуулийн номын сан ньТС-ийн профессор багш, эрдэм шинжилгээний ажилтан, докторант, магистрант, оюутан суралцагчид, ахлах сургуулийн суралцагч, “Эрдэнэт” үйлдвэр” ХХК-ий ажиллагчид болон Орхон аймгийн нийт иргэдэд үйлчилнэ. 1.2 Иргэн нь иргэний буюу оюутны үнэмлэх, ажлын газрын үнэмлэх, 3х4 хэмжээтэй нэг хувь цээж зурагтай ирж, номын сангийн программд шаардлагатай мэдээллийг өгч уншигчийн электрон картыг аван цахим бүртгэлд орно. 1.3 Номын сангийн фондонд байхгүй ном хэвлэлийг уншигчийн хүсэлтээр бусад номын сангаас ном солилцооны журмын дагуу захиалан авч зөвхөн уншлагын танхимаар үйлчилнэ. 1.4 Номын сангийн ажилтан нь интернет болон электрон каталоги ашиглан уншигчдад лавлагаа мэдээлэл өгч үйлчилнэ. Хоёр. Ном сурах бичиг ашиглах 2.1 Профессор багш нарт мэргэжлийн хичээлийн шаардлагатай ном хэвлэлийг хичээлийн жилийн хугацаанд гар дээр олгож болно. 2.2 Олон хувьтай номыг номын санчийн зөвшөөрлөөр танхимаас гадуур хэрэглэж болно. 2.3 Диссертаци, автореферат, эрдэм шинжилгээний ажлын тайлан, толь бичиг, мэргэжлийн цөөн хувьтай ном, тогтмол хэвлэлийг зөвхөн уншлагын танхимд ашиглана. 2.4 Номыг захиалахдаа номын каталог болон хайлтын компьютер ашиглан номын кодийг авч номын санчид өгнө. Гурав. Уншигчийн хүлээх хариуцлага 3.1 Уншигч нь уншихаар авсан ном, хэвлэлийн бүрэн бүтэн байдлыг хариуцна. 3.2 Уншигч нь сургуулиас гарсан, шилжсэн, төгссөн тохиолдолд номын сантай тооцоо хийж тойрох хуудсанд гарын үсэг зуруулна. 3.3 Уншлагын танхимд шуугих, бусдад саад болох, тоглох, идэж уух юм авж орох, гадуур хувцастай суух, гар утсаар ярих, номын сангийн тоног төхөөрөмж, эд хогшлийг эвдэж гэмтээн, бохирдуулахыг хориглоно. 3.4 Уншлагын танхимын ном, сурах бичиг, гарын авлагыг номын санчийн зөвшөөрөлгүй танхимаас авч явсан тохиолдолд номын сангийн дүрмийн дагуу 1 хоногийн 500 төгрөгөөр тооцож торгууль төлнө. 3.5 Уншигч нь номын сангийн дотоод дүрэм, журмыг баримталж, номын санчийн тавьсан шаардлагыг биелүүлнэ. Хэрэв зөрчсөн тохиолдолд уншигчийн үйлчлүүлэх эрхийг хаах хүртэл арга хэмжээ авна. Дөрөв. Ном төлүүлэх 4.1. Заасан хугацаанд номын тооцоо хийгээгүй буюу алдаж үрэгдүүлбэл номын санчид мэдэгдэх ба үрэгдүүлсэн номын төлбөрийг сарын дотор барагдуулна. 4.2. Ном үрэгдүүлсэн тохиолдолд доорхи журмаар төлнө. Үүнд: а. Номын ижил хувь (зохиогч, хэвлэгдсэн он нь тохирсон) буюу дараагийн онуудад хэвлэгдсэн . б. Номын ижил хувь олдоогүй тохиолдолд номын сангийн фонд бүрдүүлэлтэнд шаардлагатай 2ш номоор орлуулан төлж хохирлыг барагдуулна. Төлбөрт хувилсан ном авахгүй. в. Номын үнийг зах зээлийн үнээр бодож тооцоо хийнэ. г. Тогтмол хэвлэл сонин, сэтгүүлийг гэмтээвэл зохих дугаарыг олж өгнө. Тав. Цагийн хуваарь Гараг Эрдэм шинжилгээ, лавлагаа-мэдээллийн уншлагын танхим Галерейн уншлагын танхим Даваа Мягмар Лхагва Пүрэв Баасан 9.00-18.00 8.00-20.00 Бямба Ням амралт 9.00-16.00 Жич: 1. Улирлын шалгалт, оюутны өвөл, зуны амралтын үед өөрчлөлт орж болно. 2. 8.00-9.00, 19.00-20.00 цагуудад дотоод ажилтай Технологийн сургуулийн захирлын 2008 оны 7-р сарын 29-ний өдрийн 94 тоот тушаалын Хавсралт №1 ЭРГЭЛТИЙН ХӨРӨНГӨ ЗАРЦУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл Энэхүү журмын зорилго нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-аас олгож буй материал, хэрэгслийг хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд зарцуулж буй хөрөнгө, төсвийг хэмнэлттэй ашиглаж, эргэлтийн хөрөнгийн зарцуулалт эцсийн үр дүнг хариуцах эзэнтэй болгох, сургалтын тасралтгүй явагдах зарчмыг хангах үүднээс шаардлагатай материал хэрэгслээр хангаж сургалтын чанар үр нөлөөг дээшлүүлэх, материал олголт, зарцуулалтын анхан шатны бүртгэлд тавих хяналтыг сайжруулахад чиглэгдэнэ. Уг журмыг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон Монгол улсад мөрдөгдөж буй НББ-ийн хууль, санхүү бүртгэл, тооцооны зарчмыг үндэс болгон боловсруулав. Хоёр. Материалын захиалга, нийлүүлэлт 2.1. Технологийн сургуулийн албадууд, профессорын багууд нь жилийн шаардлагатай материалын захиалгыг жил бүрийн 11-р сарын 25-ны дотор гаргаж өөрсдийн албадын даргаар баталгаажуулан нэгтгэж эдийн засагчид өгөх ба эдийн засагч нь материалын захиалгыг зардлын төрлөөр нь нэгтгэн дүгнэж СЭЗА-ны даргаар хянуулан, сургуулийн захирлаар батлуулан жилийн төсөв, төлөвлөгөөнд тусгуулна. (хэвлэмэл байдлаар 2%, exsel дээр электрон байдлаар) 2.2. Албадууд, профессорын багууд нь өөрсдийн материал хэрэгслийн жилийн захиалга болон тогтмол хэрэглэдэг материалын зардлын зохист хэмжээг үндэслэн сар бүрийн захиалгыг хавсралт №1-ын дагуу өмнөх сарын 10-ны дотор гаргаж аж ахуйн эрхлэгчид өгөх ба аж ахуйн эрхлэгч нь нэгтгэн аж ахуйн албаны даргад өгөх ба МТХ-ийн баазаас авах материал хэрэгслийг үйлдвэрт мөрдөгддөг журмын дагуу авч нийлүүлнэ. 2.3. Бэлэн мөнгөөр материал хэрэгсэл худалдан авч нийлүүлэх ажлыг тухайн сардаа багтаан захиалгыг үндэслэсэн (хавсралт №1-ыг хавсаргасан) батлагдсан төсвийн дагуу аж ахуйн албаны дарга хариуцан гүйцэтгэнэ. 2.4. Материал хэрэгслийг сардаа 2 удаа эхний болон гурав дахь долоо хоногийн Даваа гаригт олгоно. Гурав. Материалын тайлан, бүртгэл 3.1. Сар бүрийн 10-ны дотор аж ахуйн албаны дарга материалын хангамж, нийлүүлэлтийн талаар тайлагнаж хэмнэлт, хэтрэлт, тасралтын талаар захирлын дэргэдэх шуурхай зөвлөлгөөн дээр мэдээлж байна. 3.2. Сар бүрийн эцэст материал, хэрэгслийн орлого, зарлагын тайланг аж ахуйн эрхлэгч баримтыг үндэслэн гаргаж, нягтлан бодогч, эдийн засагч хянаж сургуулийн захиралд тайлагнасны дараа “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн тайланд тусгана. 3.3. Бэлэн мөнгөөр худалдаж авсан бараа материалыг тухайн сард нь багтаан орлогод оруулж, зарлага хийгдсэн бол мөн тухайн сард нь зарлагадаж, материалын үлдэгдлийн бүртгэлийг аж ахуйн эрхлэгч нь нягтлан бодогчоор сар бүр хянуулж гарын үсэг зуруулж баталгаажуулна. Тухайлбал: 2-р сарын материалын захиалгыг 1-р сарын 10-ны дотор авч ажлын 5 хоногийн дотор худалдан авч нийлүүлээд 1-р сарын 29, 30 (31)-нд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-нд өгөх материалын орлого, зарлагын тайланд багтаан оруулж 2-р сарын 10-нд гарах складын үлдэгдэлтэй тулгана гэсэн үг. 3.4. Албадууд, профессорын багууд нь хүлээн авсан материал, хэрэгслийг хэнд, юунд зарцуулсан тухайгаа материал олголт зарцуулалтын анхан шатны бүртгэлийн дэвтэрт хавсралт №3-ын дагуу хөтөлж бүртгэн сар бүр нягтлан бодогчоор хянуулж байна. Хянуулаагүй тохиолдолд дараа сарын материалын захиалгыг хүлээн авахгүй бөгөөд материал олгогдохгүй. 3.5. Материалын тайлангийн хугацаанд тухайн сарын 01-нээс тухайн сарын сүүлийн өдөр 29, 30 (31)-ны хоорондох үе хамаарна. Дөрөв. Материал зарцуулалт, хяналт 4.1. Сарын туршид авсан материалынхаа зарцуулалтанд албадын дарга, профессорын багуудын ахлагч нар хяналт тавьж, хэмнэлт, хэтрэлт, хэрэгцээг судлан дараа сарын захиалгад тусгаж өгнө. 4.2. Удаан ашиглагддаг материалуудыг олгохдоо хуучин хэрэглэгдэж байгаад шаардлага хангахгүй болсон материалыг хураан авч устгал хийсний дараа дахин олгоно. 4.3. Материал, хэрэгслийн хангалт нийлүүлэлт, олголт, зарцуулалт, ашиглалт, анхан шатны бүртгэл хөтлөлтөнд сургуулийн аж ахуйн эрхлэгч,эдийн засагч, нягтлан бодогч, аж ахуйн албаны дарга, СЭЗА-ны дарга нар гүйцэтгэх болон хяналт тавих үүрэгтэй. Тав. Материал, хөрөнгийн хариуцлага 5.1. Захиалгат материалыг хугацаанд нь олж нийлүүлэх хариуцлагыг сургуулийн аж ахуйн эрхлэгч болон аж ахуйн албаны дарга хүлээнэ. 5.2. Материалын зарцуулалтын тайлангийн үнэн зөвийг аж ахуйн эрхлэгч болон аж ахуйн албаны дарга, төсөв төлөвлөгөөний дагуу зарцуулах хариуцлагыг, эдийн засагч, СЭЗА-ны дарга тус тус хүлээнэ. 5.3. Эргэлтийн хөрөнгийг зориулалт бусаар ашиглах, хэмнэлт, тооцоогүй зарцуулсан хариуцлагыг тухайн хүнээс гадна хариуцсан ажилтнууд (албадуудын дарга болон профессорын багуудын ахлагч, сургуулийн аж ахуйн эрхлэгч, эдийн засагч, нягтлан бодогч, аж ахуйн албаны дарга) хүлээх ба санаатайгаар хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, алдаж шамшигдуулах зэрэг хохирол учруулбал тухайн эзэн хохирлыг барагдуулж, улмаар зохих сахилгын шийтгэл хүлээнэ. 5.4. Энэ журмын хэрэгжилтэнд хяналт тавих ажлыг СЭЗА-ны дарга хариуцна. Хавсралт №1 Шаардах хуудас №__________ Олгохыг зөвшөөрсөн_____________________________________________________________________ “____________”_оны “_________”сарын “_____” Зориулалт______________________________________________________________________ № Материалын нэр Хэмжих нэгж Тоо хэмжээ Хүссэн Зөвшөөрсөн Олгосон БМТС Бэлэн мөнгө Шаардах хуудас бичсэн ___________________________________________________ Хянасан: Профессорын багийн ахлагч ___________________________________________________ Хянасан: Нягтлан бодогч ___________________________________________________ Хүлээн авсан ___________________________________________________ Олгосон аж ахуйн эрхлэгч ___________________________________________________ Хавсралт №2 Батлав: Технологийн сургуулийн захирал ________________________________________ “___________” сарын бэлэн мөнгөөр худалдан авах материалын ЖАГСААЛТ № Материалын нэр Захиалсан алба Хэмжих нэгж Тоо хэмжээ Нэгж үнэ Нийт үнэ Хянасан 1 2 3 Нийт дүн Жагсаалт гаргасан: Аж ахуйн албаны дарга __________________________________________ Хянасан: Нягтлан бодогч __________________________________________ Эдийн засагч __________________________________________ Хавсралт №3 Технологийн сургууль _________________________ алба,профессорын багийн эргэлтийн хөрөнгө зарцуулалтын анхан шатны бүртгэл Материалын нэр __________________________________________________________ № Огноо Хэмжих нэгж Орлого Зарлага Үлдэгдэл Хүлээн авсан хүний албан тушаал,нэр Гарын үсэг Дүн /сарын/ Хянасан ня-бо Нийт дүн /жилийн/ Хянасан ня-бо Бүртгэл хөтөлсөн: ________________________________________ ажилтай ________________________________________ Технологийн сургуулийн захирлын 2008 оны 7-р сарын 29-ний өдрийн 93 тоот тушаалын Хавсралт №1 ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН БЭЛЭН МӨНГӨНИЙ КАСС АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл Бэлэн мөнгөний гүйлгээг НББ-ийн анхан шатны бүртгэлийн маягт, заавар журмын дагуу бүртгэж хөтлөх, бэлэн мөнгөний хадгалалт хамгаалалт, бүрэн бүтэн байдлыг хангах үйл ажиллагааг зохицуулахад энэхүү журмын зорилго оршино. НББ-ийн анхан шатны баримт нь ажил гүйлгээг үнэн зөв бүртгэх үндэс болдог тул анхан шатны баримтыг журмын дагуу бүрдүүлэх шаардлагатай. Хоёр. Бэлэн мөнгөний орлого, зарлага 2.1. Сургуулийн захирлын шийдвэрийн дагуу нягтлан бодогч бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтыг бичиж нэг, хоёрдугаар гарын үсэг зурагдсаны дараа мөнгөний нярав зохих гүйлгээг хийнэ. 2.2. “Бэлэн мөнгөний орлогын баримт”-аар бэлэн мөнгийг тоолж хүлээн авч, зарлагын баримтыг үндэслэн бэлэн мөнгийг хүлээлгэж өгнө. Эдгээр баримтууд болон холбогдох баримт бичгийн хамт нярав хадгалан “Бэлэн мөнгөний тайлан”-д бичилт хийх үндэслэл болгоно. (Загвар№1, Загвар№2) 2.3. Бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтуудыг дагалдах баримт бичгийн хамт Бэлэн мөнгөний тайлангийн 1 хувьтай хавсарган, нягтлан бодогчид тушаана. Бэлэн мөнгөний нярав тайлангийн 1 хувийг өөртөө хадгална. 2.4. Бэлэн мөнгө авах хүмүүс бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдлийг асуултын дагуу нөхөн бичиж, гарын үсгээ зурсны дараа захирал, нягтлан бодогчоор цохуулж, гарын үсэг зуруулан, бэлэн мөнгөний зарлагын баримт хавсаргахаар нярав мөнгийг хүлээлгэн өгч баримтыг авч үлдэнэ. 2.5. Бэлэн мөнгөний зарлагын гүйлгээг сургуулийн бэлэн мөнгө буюу орлого зарцуулах журам болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагааны дүрэм журамд нийцүүлэн батлагдсан төсөв төлөвлөгөөний дагуу хийнэ. 2.6. Сургуулийн бэлэн мөнгөний зарлагын гүйлгээг долоо хоног бүрийн Пүрэв /Баасан/ гаригт нэг удаа хийнэ 2.7. Бэлэн мөнгөөр үндсэн болон эргэлтийн хөрөнгө, материал худалдан авахдаа тухайн санхүүгийн жилд батлагдсан төлөвлөгөө, МТХХ-ийн зөвшөөрөл гэрээг үндэслэж, бэлэн мөнгөөр худалдан авах материалын төсвийг хавсарган бэлэн мөнгөний зарлагын гүйлгээ хийнэ. (Загвар№3) Гурав. Бэлэн мөнгөний гүйлгээний тайлан 3.1. Мөнгөний нярав орлого зарлагын баримтуудыг үндэслэн баримт тус бүрээр өдөр бүр бэлэн мөнгөний гүйлгээний тайланг гаргах ба сарын эцэст нэгтгэн 2 хувь үйлдэн, 1 хувийг холбогдох баримтуудын хамт нягтлан бодогчид хүлээлгэн өгч, үлдэх хувийг өөртөө үлдээнэ. 3.2. Нягтлан бодогч бэлэн мөнгөний гүйлгээний тайлангийн хуудсыг нь хосоор ижил дугаарлаж няравт өгөх бөгөөд тэрхүү дугаарын тоо санхүүгийн жилд тасралтгүй мөрдөгдөж байвал зохино. 3.3. Нягтлан бодогч нь сар бүр кассын тайланг “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн касс хариуцсан нягтлан бодогчид хүлээлгэн өгнө. Дөрөв. Бэлэн мөнгөний тооллогын баталгаа 4.1. Мөнгөн хөрөнгийн нярав ажил хүлээлцэхэд, тайлант хугацаа /улирал, жил/ -ны эцэст болон гэнэтийн тооллого хийхэд бэлэн мөнгөний үлдэгдлийг дэвсгэрт буюу валютын төрөл бүрээр тоолж, бэлэн мөнгөний тооллогын баталгааг 2 хувь үйлдэнэ. 4.2. Нягтлан бодогч нь тооллогын комиссоос үйлдсэн “Бэлэн мөнгөний тооллогын баталгаа”-ны 1 хувийг үндэслэн мөнгөн хөрөнгийн няравын тооцоог бодно. Тав. Хариуцлага 5.1. Мөнгөн хөрөнгийг аюулгүй, найдвартай, шаардлага хангасан газар хадгалах нөхцөл бололцоог сургуулийн захиргаа бүрдүүлнэ. 5.2. Мөнгөний нярав мөнгөн хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээнэ. 5.3. Бэлэн мөнгөний гүйлгээгээр хийгдэж буй НББ-ийн анхан шатны ажил гүйлгээний баримтын бүрдэлийг нягтлан бодогч хариуцна. Загвар №1 Нүүр тал Ар тал Загвар №2 Загвар № 3 Батлав: Технологийн сургуулийн захирал .......................................... Ж.Лхагвасүрэн “_____” сарын бэлэн мөнгөөр худалдан авах материалын ТӨСӨВ д/д Материалын нэр Захиалсан алба Хэмжих нэгж Тоо хэмжээ Нэгжийн үнэ Нийт үнэ Хянасан 1 2 Нийт дүн Жагсаалтыг гаргасан: Аж ахуйн албаны дарга _______________________ Хянасан: Нягтлан бодогч _______________________ Эдийн засагч _______________________ Технологийн сургулийн захирлын 2008 оны 5-р сарын 01-ний өдрийн 49 тоот тушааалын Хавсралт №1 Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН АЖИЛЛАГЧИД БОЛОН ӨНДӨР НАСТАНД БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ ЖУРАМ Энэхүү журмын зорилго нь Технологийн сургуульд ажиллагчид болон тус сургуульд ажиллаж байгаад тэтгэвэр тогтоолгосон өндөр настны амьдралд гачигдал зовлон тохиолдсон үед материаллаг буцалтгүй тусламж олгоход үүсэх харилцааг зохицуулахад оршино. Тусламж олгох эх үүсвэр нь “Эрдэнэт үйлдвэр” ХХК-с олгосон мөнгөн сан байна. А. Буцалтгүй тусламж олгох асуудлыг Технологийн сургуулийн нийгмийн асуудлын комисс шийдвэрлэнэ. Комисс доорх бүрэлдэхүүнтэй байна: Комиссын дарга: - Захирал Гишүүд: - Албадын дарга, эрхлэгч нар - Эдийн засагч - ҮЭ-ийн хорооны дарга Нарийн бичгийн дарга: - Хүний нөөцийн менежер Б. Тус сургуульд ажиллагчид ба өндөр настан гачигдал тохиолдсон үед жилд 1 удаа материаллаг тусламж авах эрхтэй. Тусламж хүсэгчийн өргөдөл бусад баримтыг үндэслэн комисс асуудлыг 1-3 хоногийн дотор шийдвэрлэнэ. В. Нийгмийн асуудлын комисс тусламж хүсэгчид тохиолдсон гачигдлын байдлыг харгалзан материаллаг тусламжийг доорх хэмжээгээр олгоно. Үүнд: 1. Ажиллагч өөрөө 15 хоногоос дээш өвдөж эмчлүүлсэн бол 40.000 – 80.000 төгрөг 2. Гэр бүлийн гишүүд (эхнэр, нөхөр, хүүхэд болон шууд асрамжинд нь байдаг хүмүүс) нь 30 хоногоос дээш хугацаанд өвчилсөн бол – 40.000 төгрөг 3. Төрсөн эцэг, эх, хадам эцэг, эх удаан хугацаагаар өвдөж өөрөө асарч сувилж буй бол – 40.000 төгрөг 4. Ажиллагч нас барсан бол – 100.000 төгрөг 5. Гэр бүлийн гишүүдээс нас барсан бол – 80.000 төгрөг 6. Төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, хадам эцэг, эх нас барсан бол – 80.000 төгрөг 7. Тус сургуульд он удаан жил ажилласан ажилтан нас барсан бол – 50.000 төгрөг 8. Байгалийн гамшигт өртсөн бол - 30.000 – 40.000 төгрөг 9. Гэнэтийн осолд өртсөн бол – 30.000 – 40.000 төгрөг Технологийн сургуулийн захирлын 2008 оны .... сарын .... –ны өдрийн ....... тоот тушаалын хавсралт №1 “ХҮНДЭТГЭЛИЙН ТАНХИМ”-ЫН АШИГЛАЛТЫН ЖУРАМ 1. Ерөнхий зүйл 1.1 Энэхүү танхим нь сургуулийн түүх, замналыг мөнхлөн үлдээх, сургуулийн сургалт-эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн ололт амжилт, багш сурган хүмүүжүүлэгчдийн бүтээл, туурвил, оюутан суралцагчид, төгсөгчдийн амжилт, бахархлыг сурталчлах, хүндэтгэл үзүүлж байхад зориулагдсан хүндэтгэлийн байр мөн. 1.2 Танхимд сургуулийн түүх, үе үеийн ололт амжилт, багш, эрдэмтдийн бүтээл туурвил, ажиллагчид, суралцагчдын сургалт, эрдэм судлал, спорт, урлагийн амжилтуудын баримтуудыг олон нийтэд биетээр болон гэрэл зургаар дэлгэн үзүүлэхээр байрлуулна. 1.3 Хүндэт самбарыг танхимын бүрэлдэхүүнд оруулан түүнд сургуулийн бүрэлдэхүүний танилцуулга, тухайн жилийн алдартнуудыг хүндтэйгээр байрлуулж байна. 2. Хүндэтгэлийн танхимын хариуцагчид 2.1 Багш, эрдэмтдийн бүтээл туурвилыг – номын сангийн эрхлэгч 2.2 Сургуулийн ололт амжилтыг илтгэсэн баримтуудыг – хүний нөөцийн менежер 2.3 Спорт, урлагийн амжилтын баримт, материалыг урлаг, спорт хариуцсан арга зүйч, хүний нөөцийн менежер 2.4 Тавигдах гэрэл зураг, хоргонд тавигдах баримтуудыг ШУТМ-ийн инженер 2.5 Танхимын шилэн байгууламж, гэрэлтүүлэг, бүрэн бүтэн байдал, бүртгэл тооцоо, цэвэрлэгээ үйлчилгээ – аж ахуйн албаны үйлчилгээний мастер тус тус хариуцна. 3. Танхимыг ажиллуулах цагийн хуваарь 3.1 Танхимын ажиллах цаг нь: Даваа- Баасан - 800- 2000 Бямба, Ням - номын сан /галерей дахь/ ажиллах цагаар Бусад цагт - хаалттай байна 3.2 Танхим дотор урлаг, соёлын янз бүрийн тоглолт, дасгал сургууль хийхийг хориглоно. Харин хичээл явуулах, давтлага, зөвлөгөө хийж болно. 4. Хүндэт самбарын загвар 4.1 Хүндэт самбар нь: а/ “Манай хамт олон” б/ “Бидний бахархал” гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ А. “Манай хамт олон” хэсэгт сургуулийн байршлын ба удирдлага зохион байгуулалтын схем, сургуулийн хэсэг нэгжүүд, профессорын багуудын бүрэлдэхүүний зургуудыг байрлуулна. Үүнд: 1. Удирдах зөвлөл 2. Эрдмийн зөвлөл 3. Захирлын дэргэдэх зөвлөл 4. Сургалтын алба 5. Аж ахуй үйлчилгээний алба 6. Эдийн засаг, санхүүгийн алба 7. Оюутны зөвлөл 8. Багш нарын зөвлөл 9. Эдийн засаг, хүмүүнлэгийн ухааны профессорын баг 10. Байгалийн ухааны профессорын баг 11. Механикийн профессорын баг 12. Эрчим хүчний профессорын баг 13. Уул уурхайн олборлолт, боловсруулалтын профессорын баг 14. Мэдээллийн технологийн профессорын баг 15. Тээврийн хэрэгслийн профессорын баг 16. Гидрометаллургийн судалгааны лаборатори Б. “Бидний бахархал” хэсэгт үйлдвэрийн тэргүүний ажилтан - 1, тэргүүний багш – 2 /үндсэн ба гэрээт/, тэргүүний ажилтан – 1, тэргүүний оюутан – 1, эрдэм шинжилгээний хурал, олимпиадад амжилттай оролцож эхний байрууд эзэлсэн оюутнууд, спорт урлагийн шилдгүүд, тэргүүний анги хамт олны зургийг тус тус байрлуулна. Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2008 оны 05 сарын 21 -ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав. Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬД СУРАХ БИЧИГ БИЧИХ, ХЭВЛҮҮЛЭХ, БОРЛУУЛАХАД БАРИМТЛАХ ЖУРАМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Эрдэмтэн багш нараас оюутан, суралцагчдад зориулан сурах бичиг, гарын авлага, товхимол, лаборатори, дадлагын ажлын удирдамж, эрдэм шинжилгээний өгүүлэл бичих, тестийн санг бүрдүүлэх (цаашид “сурах бичиг” гэх), тэдгээрийг хянан редакторлах, хэвлүүлэх, хуваарилах, борлуулалтын үнэ тогтоох, борлуулахад энэхүү журмыг баримтална. 1.2. Сурах бичгийг хянан редакторлах, хэвлүүлэх, хуваарилах, борлуулалтын үнэ тогтоох зорилго бүхий редакцийн зөвлөл ажиллана. Редакцийн зөвлөлийг сургалт эрхэлсэн дэд захирал ахлах ба гишүүдийн үйл ажиллагааг тухайн сурах бичгийн зохиогчтой байгуулах гэрээгээр зохицуулна. 1.3. Редакцийн зөвлөл нь тухайн мэргэжлийн багийн профессор, дэд профессор, зөвлөх профессор, салбарын эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй байна. 1.4. Сурах бичгийн редакци нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол улсын боловсролын тухай хууль, Зохиогчийн эрхийн болон патентийн тухай хуулиуд, бусад хууль тогтоомж, дүрэм, журам, түүнчлэн ШУТИС –ийн профессор багш нарын ном, сурах бичиг бичихэд тавигдах үндсэн шаардлагыг удирдлага болгоно. Хоёр. Сурах бичиг бичих, хэвлүүлэх 2.1. Сурах бичиг нь сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан, холбогдох жишээ, зураг, схем, диаграммтай, бие даан ажиллах бодлого, дасгалтай байна. 2.2. Сурах бичгийн эхийн хэл найруулга нь утга төгөлдөр, товч тодорхой, засваргүй, зөв бичих дүрмийн дагуу байхаас гадна баримт бичиг боловсруулах стандартын шаардлага хангасан байна. 2.3. Сурах бичгийн хэрэгцээ, шаардлага нь эрдмийн зөвлөлөөр хэлэлцэгдсэн байхаас гадна мэргэжлийн нэгээс доошгүй хүний шүүмж, үнэлэлттэй байна. Шүүмжлэгчийг суруулийн захирал эсвэл дэд захирал сонгоно. Гурав. Сурах бичгийн редакцийн ажлын чиг үүрэг Сурах бичгийн редакци нь: 3.1. Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан хичээлүүдийн сурах бичгийн хангамжийг сайжруулах, тестийн санг иж бүрэн бүрдүүлэх, хичээлээс гадуур унших судлах гарын авлага, товхимолыг хянан редакторлах, хэвлэлийн эх бэлтгэх, хэвлүүлэх, хуваарилах, борлуулах ажлыг эрхлэн гүйцэтгэнэ. 3.2. Сургууль, сургалтын алба, профессорын баг болон эрдмийн зөвлөлийн шийдвэрээр шаардлагатай сурах бичиг, гарын авлагын судалгаа гаргаж бичүүлэх, орчуулах, хэвлүүлэх ажлыг зохион байгуулна. 3.3. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн болон тус сургуулийн багш, оюутны эрдэм шинжилгээний бичгүүдэд техник редакци хийнэ. 3.4. Сурах бичгийн эхийг зохиогчоос хэвлэмэл байдлаар авах ба хэвлэлийн дизайн, хэвлэх цаасны форматын хэмжээг болон хэвлэх тоо ширхэгийг тогтоож өгнө. 3.5. Редакцийн зөвлөл нь мэргэжлийн сурах бичигт 1-ээс доошгүй шүүмжлэгчийг томилно. 3.5. Сургууль, профессорын баг, мэргэжлийн шүүмжлэгч болон зохиогчийн саналыг харгалзан сурах бичиг борлуулах үнийг нэг номын хэвлэлийн зардлыг харгалзах үнэлгээний итгэлцүүрээр үржүүлж тооцон редакцийн зөвлөл тогтооно. Ном, сурах бичиг, гарын авлагын үнэлгээний итгэлцүүр № Ном, сурах бичиг, гарын авлагын ангилал Итгэлцүүрийн үзүүлэлт 1. Үндсэн сурах бичиг, гарын авлага 5,0 – 6,0 2. Гарын авлага, бодлого дасгалын хураамж, тестийн эмхэтгэл болон түүнтэй адилтгах ном 4,0 – 5,0 Жич: Заавар, зөвлөмж, удирдамж, тэдгээрийн эмхэтгэлийн хөлсийг сургуультай гэрээ байгуулж “Нэмэгдэл олгох журам” –ын болзолт нэмэгдлээр зохицуулна. 3.6. Редакцийн зөвлөл нь зохиогчийн сурах бичгийг хүлээн авснаас хойш нэг сараас илүүгүй хугацааны дотор хянан редакторлаж протоколоор баталгаажуулна. 3.7. Редакци нь өөрийн хариуцсан ажлыг жил, улирлаар төлөвлөн гүйцэтгэлийг тухай бүр эрдмийн зөвлөлд тайлагнаж байна. 3.8. Сурах бичгийн редакцийн ажлын хөлсийг хэвлэлийн хуудас тутамд 5000 – 8000 төгрөг, эх бэлтгэх хөлсийг хэвлэлийн хуудас тутамд 5000 – 8000 төгрөгөөр тус тус бодож тооцох ба зургийн өнгө ялгах болон бусад ажилбаруудаас шалтгаалан үнэлгээ нь 10000 төгрөг хүртэл нэмэгдэж болно. 3.9. Редакцийн зөвлөл нь шаардлагатай асуудлаар тухай бүр хуралдаж байна. Дөрөв. Сурах бичгийн борлуулалт 4.1. Сурах бичгийг сургуулийн хэрэгцээнд зориулж тодорхой тоо хэмжээгээр номын санд хүлээлгэн өгөөд, үлдсэнийг нь сургуулийн дэргэдэх номын худалдааны цэгээр (киоск) дамжуулан борлуулах үйл ажиллагааг сургууль зохион байгуулж дэмжлэг үзүүлнэ. 4.2. Ном сурах бичгийн борлуулалтын ажлыг номын худалдааны цэгээр дамжуулан борлуулах үйл ажиллагаа явуулж байхад түүнтэй зэрэгцэн сурах бичгийг зохиогч өөрөө гар дээрээс худалдах, борлуулах ажиллагаа гүйцэтгэхийг хориглоно. Сурах бичиг зохиогчтой хийх гэрээ 200 .. оны … сарын …. Нэг. Ерөнхий зүйл Гэрээний зорилго нь оюутныг сурах бичиг, гарын авлагаар хангаж, сургуулийн оюуны потенциалыг нэмэгдүүлэх, багш нарын мэргэжлийн чадварыг дээшлүүлж, зохиогчдын оюуны бүтээлийг үнэлэхэд оршино. Энэхүү гэрээг нэг талаас Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийг төлөөлж, сургуулийн захирал ……………………………………….., нөгөө талаас . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . зориулалттай . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . .сурах бичиг, гарын авлага, товхимол, тестийн сан (тест), эрдэм шинжилгээний өгүүлэл, лаборатори дадлагын ажлын удирдамжийн зохиогч . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . ажилтай . . . . . . . . . . . . . . . .. . – ийн . . . . . . . . . . . . . .. . . . .(РД: ) нар харилцан тохиролцож байгуулав. Хоёр. Гэрээ байгуулагчдын үүрэг 2.1. Сургуулийн үүрэг 2.1.1. Багш, зохиогчдыг сурах бичиг бичих, хэвлүүлэх нөхцөл бололцоогоор хангана. 2.1.2. Шаардлагатай нөхцөлд зохиогчийн ажил үүргийн хуваарь болон ажлын ачааллыг харгалзан бүтээлийн чөлөө олгоно. 2.1.3. Зохиосон сурах бичгийн борлуулалтын үнийг тогтоохдоо түүний оюуны хөдөлмөрийн үнэлгээг ижил түвшний сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын жишгээс бууруулахгүй байх 2.1.4. Сурах бичгийн хэвлэлтийг санхүүжүүлж, зохион байгуулна. 2.1.5. Сурах бичгийн редакци болон эх бэлтгэх ажлыг зохион байгуулна. 2.1.6. Редакцийн зөвлөлийн саналыг үндэслэн, сургуулийн хэрэгцээнд …. ширхэг номыг нэг бүрийг ………… төгрөгөөр тооцож авах ба хэвлэлийн зардал . . . . . . . . . төгрөг, бүгд . . . . . . . . . . . төгрөгийг хасч тооцон үлдэх . . . . . . . . . төгрөгийг зохиогч . . . . . . . . . . . . . . .. – нд бэлнээр олгоно. 2.2. Зохиогчийн үүрэг 2.2.1. Технологийн сургуульд сурах бичиг бичих журмын 2.1, 2.2, 2.3 заалтуудыг бүрэн хангана. 2.2.2. Бичсэн сурах бичгийн талаар редакторын дүгнэлт болон шүүмжлэгчийн санал үнэлэлтийг бичгээр авсан байна. 2.2.3. Редактораар . . . . . . . . . . . . . . . . – г ажиллуулж . . . . . . . . . . . . . . . . . төгрөг, эх бэлтгэгчээр . . . . . . . . . . . . . . . . . . . . . – г ажиллуулж . . . . . . . . . . . . . .. төгрөгийн хөлсийг зохиогч хариуцна. 2.2.4. Редакцийн зөвлөл хуралдах үед өөрийн биеэр ирж хуралд оролцож байна. 2.2.5. Сургуулийн хэрэгцээнд . . .. . ширхэг номыг . . . . . . . . дотор хүлээлгэн өгөх ба сургуулиас гаргасан үлдэх .. . . . . . . . .. төгрөгийг . . . . . . .оны . . . . сарын . . . . .-ны дотор сургуулийн . . . . . . .. тоот дансанд шилжүүлнэ. Гэрээ байгуулсан: Технологийн сургуулийг Сурах бичгийн зохиогчийг төлөөлж: төлөөлж: Захирал . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . (_________________)РД: ФА73062314 НДД: ЭМД: Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн сурах бичгийн редакцийн зөвлөлийн хурлын протокол Утга нь ………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………. ажилтай …………………………………….-ны зохиосон ………………………….. зориулалт бүхий ……………………………….-ыг хэлэлцээд тэмдэглэх нь: ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………… ……………………………………………………………………………………………………………………………………………………………………………………………… Редакцийн зөвлөлийн хурлаас дараах шийдвэр гарав. 1. ………………………….- ны зохиосон ….. хэвлэлийн хуудас бүхий ………………………. …………………………………… ………………………………… ………………………………………………………………. сурах бичиг, гарын авлага, товхимол, тестийн сан (тест), эрдэм шинжилгээний өгүүлэл, лаборатори дадлагын ажлын удирдамжийг шаардлага хангасан гэж үзэн хэвлүүлэхийг зөвшөөрөх. 2. Ном, сурах бичиг, гарын авлага, товхимол, тестийн сан (тест), эрдэм шинжилгээний өгүүлэл, лаборатори дадлагын ажлын удирдамжийн үнийг …………. төгрөгөөр тогтоох 3. …………………………….-д 1 сурах бичиг, гарын авлага, товхимол, тестийн сан (тест), эрдэм шинжилгээний өгүүлэл, лаборатори дадлагын ажлын удирдамж хянан тохиолдуулсны ажлын хөлс болгон ……………….төгрөг, бүгд ………….төгрөгийг олгохоор тогтоох 4. Сургуулийн хэрэгцээнд ………… ширхэг номыг нэг бүрийг ……….. төгрөгөөр үнэлж худалдан авахаар тогтох Дарга ……………………………….. Гишүүд: 1. 2. 3. ……….оны …….. сарын ……өдөр ТС-ийн УЗ-ийн хурлын 2007 оны 2-р сарын 05-ны өдрийн 1-р тоот тогтоолын 2-р хавсралт ШУТИС-ИЙН ХАРЪЯА, “ЭРДЭНЭТ” ҮЙЛДВЭРИЙН ДЭРГЭДЭХ, Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Удирдах зөвлөл нь Технологийн сургуулийг үүсгэн байгуулагч Монгол–Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, ШУТИС, Технологийн сургуулийн удирдлага, багш, оюутан, төгсөгчдийн төлөөлөл бүхий удирдах дээд байгууллага мөн. 1.2. Удирдах зөвлөлийн үндсэн зориллго нь Технологийн сургуулийн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, зохион байгуулалт, санхүү, материаллаг баазыг бэхжүүлэх, сургуулийг хөгжүүлэх бодлого стратегийг тодорхойлох, түүний хэрэгжилтэнд хяналт тавих, захирлын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгч, дэмжлэг туслалцаа үзүүлэхэд оршино. 1.3. Удирдах зөвлөл нь Монгол улсын үндсэн хууль, Монгол-Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн дүрэм, Боловсролын тухай багц хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, холбогдох бусад хууль тогтоомж, төрөөс боловсролын талаар барих бодлого болон энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа баримтална 1.4.Үүсгэн байгуулагчийн төлөөлөл нь “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч, багш нарын төлөөллийг багш нарын зөвлөлийн хурлаас сонгох ба оюутны төлөөлөл нь Технологийн сургуулийн оюутны зөвөлөлийн дарга, төгсөгчдийн төлөөлөл нь төгсөгчдийн холбооны тэргүүн байна. Сургуулийн төлөөллийг “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар томилно. 1.5. Удирдах зөвлөл нь нарийн бичгийн даргатай байна. Хоёр. Удирдах зөвлөлийн эрх, үүрэг Удирдах зөвлөл нь БАЭТЗТБ, ШУТИС болон “Эрдэнэт” үйлдвэрийн бодлого, шийдвэрийг үндэс болгож, дараахь чиг үүргийг гүйцэтгэнэ. 2.1 Технологийн сургуулийн үйл ажиллагаа болон санхүүгийн тайланг хэлэлцэж үнэлэлт дүгнэлт өгч, сургалт эрдэм шинжилгээний ажилд хяналт тавьж шийдвэр гаргах 2.2. Технологийн сургуулийн захирлыг ажилд томилох, чөлөөлөх асуудлаар шийдвэр гаргаж “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захиралд уламжлах 2.3. Сургуулийн үйл ажиллагааны норматив бичиг баримт, хэтийн төлөвлөгөө, сургалтын төлбөр, дотуур байрны үйлчилгээний төлбөрийг хэлэлцэж батлах, гүйцэтгэлд нь хяналт тавих 2.4. ТС-ийн судалгаа,шинжилгээ,туршилтын ажлын хөтөлбөрийг хэлэлцэж батлах 2.5. Ижил төрлийн сургалт, боловсрол, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран ажиллах үндсэн чиглэлийг батлах 2.6. Сургуулийн бүтэц, зохион байгуулалт, орон тоо, цалин хөлсний хэмжээ, сургалтын төлбөр , хураамжийг тогтоох, батлах, хянах 2.7. ТС-ийн үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл, баримт, судалгааг шаардах 2.8. Шаардлагатай асуудлаар ажлын хэсэг байгуулах, хяналт шалгалт хийж, дүгнэлт, шийдвэр гаргах 2.9. Сургуулийн ойрын ба хэтийн хөгжлийн асуудлаар төрийн захиргааны төв байгууллага, ”Эрдэнэт” үйлдвэр, ШУТИС-ийн захиргаанд санал тавих, асуудал хэлэлцүүлэх, шийдвэр гаргуулах Гурав. Удирдах зөвлөлийн хурал 3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хурал байх ба хурлаас тогтоол, шийдвэр гарна. 3.2. Удирдах зөвлөлийн хурал жилд 2-оос доошгүй удаа буюу жил бүрийн 1 ба 7–р саруудад хуралдаж байна. 3.3. Ээлжит бус хурлыг үүсгэн байгуулагчдын саналаар болон зөвлөлийн дарга, зөвлөлийн гишүүдийн 50-иас доошгүй хувийн саналаар хуралдуулна. 3.4. Удирдах зөвлөлийн хурлыг гишүүдийн гуравны хоёроос доошгүй хувийн ирц бүрдсэн тохиолдолд хүчинтэйд тооцно. Хүндэтгэх шалтгаанаар хуралд ирээгүй гишүүдийг ирэх ёстой гишүүдийн тооноос хасч, ирцийн хувийг тодорхойлно. Хүндэтгэх шалтгаанаар хуралд ирж чадахгүй гишүүн хэлэлцэж байгаа асуудлын талаарх саналаа бичгээр өгч болно. Дөрөв. Удирдах зөвлөлийн дарга, гишүүд 4.1. Удирдах зөвлөлийн дарга нь дараах эрх,үүрэгтэй байна. Үүнд : 4.1.1. Зөвлөлийн хурлыг зарлах, удирдах, хэлэлцэх асуудлыг төлөвлөх, хурлын шийдвэр, тогтоолыг батламжлах 4.1.2. Өөрийн захирамжаар ажлын хэсэг байгуулах, ажлын удирдамж, чиглэлийг батлах, хяналт тавих 4.1.3. Зөвлөлийн гишүүдийн үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт гаргах, тохоон томилсон буюу сонгосон байгууллагад энэ тухай тодорхойлолт өгөх 4.1.4. Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны төсвийг баталж, сургуулийн төсөвт зардалд оруулах 4.1.5. Сургалтанд зайлшгүй техник хэрэгсэл, аппаратураар хангах асуудлыг сургууллийн удирдах зөвлөлийн даргаар батлуулж хэрэгжүүлэх 4.2. Удирдах зөвлөлийн гишүүд дараах эрх,үүрэгтэй. Үүнд: 4.2.1. Удирдах зөвлөлийн хуралдааны дэг, хэлэлцэх асуудлаар саналаа гаргах 4.2.2. Хэлэлцэж байгаа асуудалд бүтээлчээр хандаж, шийдвэрлэхэд санал өгөх, гарсан шийдвэрийн хэрэгжилтийг шаардах, хянах 4.2.3. Сургуулийн зардлын төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах, хэлэлцэж батлахад биечлэн оролцох 4.2.4. Удирдах зөвлөлийн өмнө хариуцсан асуудлаар мэдээ, судалгаа шаардах 4.3 Удирдах зөвлөлийн гишүүдийг жил бүр зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны нэг хүртэлх хувийг өөрчилж болно. Өөрчлөх үндэслэл нь зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулсан төлөөлөгчөө татах тухай байгууллагын шийдвэр, төлөөлөгчийг сонгосон хамт олны хурлын шийдвэр тус тус байна. “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлын 2006 оны 05-р сарын 11-ний өдрийн 280 тоот тушаалын Хавсралт №2 Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ПРОФЕССОРЫН БАГИЙН АЖИЛЛАХ ЖУРАМ 1.1. Профессорын баг нь сургалт, эрдэм шинжилгээний ажлыг чанартай зохион байгуулж, үр дүнг дээшлүүлэх, сургалт, үйлдвэрлэлийн холбоог сайжруулах, багш оюутны бүтээлч сэтгэлгээ, авъяас, чадварыг хөгжүүлж, шинэ бүтээл туурвих, дэвшилтэт технологи нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан профессор, багш, ажиллагсдын нэгдэл бөгөөд Технологийн сургуулийн бүтэц, зохион байгуулалтын үндсэн нэгж мөн. 1.2. Профессорын багийг тэргүүлэх эрдэмтэн буюу багш (цаашид Профессор гэх) удирдах ба бүрэлдэхүүнд нь профессор, зөвлөх профессор, дэд профессор, ахлах багш, багш, сургалтын мастер (техник-лаборант, лаборант), эрдэм шинжилгээний ажилтан, инженер, туслах ажилтан (туслах багш), тодорхой мэргэжлийн ажилчид орно. 1.3. Профессорын багийн удирдагч профессор, дэд дрофессор нь шинжлэх ухааны доктор буюу доктор (Рһ.D) зэрэгтэй, профессор буюу дэд профессор цолтон эрдэмтэн байна. 1.4. Эрдмийн зэрэг, цолгүй боловч мэргэжлээрээ үр бүтээлтэй ажиллаж, эрдэм шинжилгээ судалгааны ажил эрхэлдэг багш, удирдах ажилтан, мэргэжилтнийг багийн профессор, дэд профессорын албан тушаалд Технологийн сургуулийн эрдмийн зөвлөлийн саналыг үндэслэн Ерөнхий захирлын тушаалаар томилон ажиллуулж болно. 1.5. Шинжлэх ухааны хөгжлийн чиг хандлагыг сургалт, эрдэм судлалын ажилд шуурхай тусгах зорилгоор тухайн салбарын тэргүүлэх эрдэмтдийг Зөвлөх профессороор ажиллуулна. 1.6. Профессорын багийн бүрэлдэхүүннйг ШУТИС-ийн СБЗГ-тай зөвшилцөж гаргасан Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн саналд тулгуурлан “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар байгуулах ба татан буулгана. Хоёр. Профессорын багийн үйл ажиллагааны чиглэл 2.1. Мэргэжлийн анхан шатны боловсрол олгох ба бакалавр, магистрын сургалтын ажлыг зохион байгуулна. 2.2. Эрдэм судлалын ажлыг зохион байгуулж үйлдвэрлэлийн шаардлагатай ба шинжлэх ухааны судалгааны тодорхой чиглэлээр ажиллана. 2.3. Судалгаа шинжилгээний лаборатори, төвийн үйл ажиллагааны чиглэлийг тогтоож удирдлагаар хангана. 2.4. Эрдэм шинжилгээ, судалгааны ажил хийх авъяас, сонирхолтой оюутнуудыг сонгон авч профессорын нэрэмжит сургалт, семинар зохион байгуулна. 2.5. Улсын хэмжээнд суурь болон хавсарга судалгааны тодорхой чиглэлээр ажиллаж, эрдэм шинжилгээннй төсөл боловсруулж теңдерт оролцох, төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа явуулна. 2.6. Шинэ техник зохион бүтээх, технологи боловсруулах судалгаа, туршилтын ажил явуулж үйлдвэрлэлд нэвтрүүлнэ. 2.7. Профессор болон зөвлөх профессор нь сургууийн захиргаатай гэрээ байгуулж ажиллана. Гурав. Профессорын үүрэг, эрх Үүрэг 1. Профессорын багийн ажиллах бүрэлдэхүүнийг сонгон ажиллуулах талаар эрдмийн зөвлөлд оруулж батлуулах; 2. Бүх шатны сургалтыг зохион байгуулахдаа оюутны эрх ашгийг дээдлэн, өөрийн болон бусад сургуулийн тэнхим, профессорын багтай сургалтын техлологийн уялдааг хангах талаар байнга санаачлага гаргаж хамтран ажиллах; 3. Профессор багш нарын хурлыг удирдаж багийн гишүүн бүрийн ажлын хуваарийг баталж, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах; 4. Багийн хариуцан заадаг хичээлийн стандартыг боловсруулах, файл бүрдүүлэх ажлыг зохион байгуулж, хяналт тавих; 5. Багш нарын цагийн ачааллыг зохицуулж, сургуулийн сургалтын алба, эдийн засаг, санхүүгийн албаны өмнө тайлан тооцоо хийх; 6. Профессорын багт хамаарах хичээлүүдээр сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэх ажлыг зохион байгуулах; 7. Сургалт, судалгааны лаборатори байгуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх талаар санаачлагатай ажиллах; 8. Багийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдан зохион байгуулах; 9. Эрдэм шинжилгээний төсөл боловсруулж хэрэгжүүлэх, хурал семинар зохион байгуулах, гадаад дотоодын төсөлд өөрийн багаа удирдан оролцуулах; 10. Гадаад, дотоодын байгууллага, эрдэмтэдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллах; 11. Энэхүү журмын 2-р зүйлд заасан Профессорын багийн үйл ажиллагааны чиглэлүүдийг хэрэгжүүлэж ажиллах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүулэх; 12. Профессор нь хариуцсан салбарын сургалт эрдэм шинжилгээний ажлын зохион байгуулалт, явц, үр дүнгийн талаар хамт олны хурлаар хэлэлцэж протокол үйлдэх; Эрх 1. Сургалт, эрдэм шинжилгээ, эдийн засгийн үйл ажиллагааны талаар саналаа Захирлын болон Эрдмийн зөвлөлд оруулах; 2. Багийн гишүүдийг сонгон шалгаруулах, ажилд томилох, ажлаас чөлөөлөх санал гаргах; 3. Багийн гишүүдийг ажлын үр дүнгээр нь шалгаж урамшуулах,сахилгын шийтгэл оногдуулах санал тавих; 4. Батлагдсан төсвийн дагуу олгогдсон санхүүгийн фондыг хуваарилах, зарцуулах. Хүлээх хариуцлага 1. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, энэ журам ба сургуулийн захиргаатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, Профессорын буруутай үйл ажиллагаанаас байгууллагад хохирол учирсан, батлагдсан төсвийн дагуу олгогдсон санхүүг зарцуулалтын бусаар зарцуулсан тохиолдолд хариуцлага хүлээнэ. Дөрөв. Зөвлөх профессорын үүрэг, эрх 1. Бүх шатны сургалтыг явуулахдаа оюутны эрх ашгийг дээдлэн, өөрийн болон бусад сургуулийн тэнхим, профессорын багтай сургалтын технологийн уялдааг хангах талаар байнга санаачлага гаргаж хамтран ажиллах; 2. Багийн хариуцан заадаг хичээлийн стандартыг боловсруулах, файл бүрдүүлэхэд зөвлөх; 3. Профессорын багт хамаарах хичээлүүдээр сурах бичиг, гарын авлага бичиж хэвлүүлэхэд туслах, зөвлөгөө өгөх; 4. Сургалт, судалгааны лаборатори байгуулах, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэх талаар байнга санаачлагатай ажиллах; 5. Багийн эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг удирдан чиглүүлэх; 6. Эрдэм шинжилгээний төсөл боловсруулж хэрэгжүүлэх, хурал семинар зохион байгуулах, гадаад дотоодын төсөлд өөрийн багаа оролцуулах; 7. Гадаад, дотоодын байгууллага, эрдэмтэдтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар санаачлагатай ажиллах; 8. Энэхүү журмын 2-р зүйлд заасан Профессорын багийн үйл ажиллагааны чиглэлүүдийг хэрэгжүүлж ажиллах талаар удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх. Эрх 1. Профессорын багийн ажиллах бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж ажиллуулах талаар эрдмийн зөвлөлд санал гаргах 2. Сургалт, эрдэм шинжилгээ, эдийн засгийн үйл ажиллагааны талаар саналаа Захирлын болон Эрдмийн зөвлөлд оруулах 3. Багийн гишүүдийг ажлын үр дүнгээр нь шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл оногдуулах санал тавих. Хүлээх хариуцлага 1. Эрхэлсэн ажилдаа хариуцлагагүй хандаж, энэ журам ба сургуулийн захиргаатай байгуулсан гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, зөвлөх профессорын буруутай үйл ажиллагаанаас байгууллагад хохирол учирсан тохиолдолд хариуцлага хүлээнэ. Тав. Бусад асуудал 5.1. Профессорын багийн ажлын тайланг хичээлийн жилд 2 удаа Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцэн дүгнэж, шийдвэр гаргана. 5.2. Профессорын багийн ахлагч ба зөвлөхөөр ажиллаж байгаа профессор багш цаашид ажиллах боломжгүй тохиолдолд энэ тухай хүсэлтээ сургуулийн захиргаанд 1 улирлын (семестр) өмнө бичгээр гаргана. Оюутны тэргүүлэгчдийн хурлаар 2002 оны 09 сарын 24-ний өдөр хэлэлцэж батлав. ШУТИС-ИЙН ХАРЪЯА, "ЭРДЭНЭТ" ҮЙЛДВЭРИЙН ДЭРГЭДЭХ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Технологийн сургуулийн оюутны зөвлөлийн үйл ажиллагааг энэхүү дүрмээр зохицуулна. 1.2. ОЗ нь Технологийн сургуулийн оюутнуудын үүсэл санаачлагад тулгуурлан байгуулагдсан олон нийтийн бие даасан байгууллага бөгөөд тэдний нийтлэг эрх ашиг, хүсэл сонирхолыг илэрхийлэн хамгаалж, сурч боловсроход нь дэмжлэг туслалцаа үзүүлж, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг ТС-ийн захиргаа бусад олон нийтийн үүсэл санаачлагын байгууллагуудтай хамтран явуулахыг эрхэм зорилго болгоно. 1.3. Оюутны зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудастай байна. 1.4. Оюутны зөвлөл нь өөрийн түүх, архив, үйл ажиллагааны тайлантай байна. 1.4 Оюутны зөвлөл нь өөрийн байр, нэр, эмблемтэй байж болно. Хоёр. Оюутны зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн 2.1. Оюутны ЗӨВЛӨЛ нь гишүүд, тэргүүлэгчид ба Оюутны ЗӨВЛӨЛИЙН даргаас бүрдэнэ. ОЗ нь идэвхтэн гишүүдтэй байж болно. 2.2. Оюутны ЗӨВЛӨЛИЙН гишүүдэд анги тус бүрээс нэгээс цөөнгүй тооны оюутанг ангийн хурлаар хэлэлцэж илээр сонгож ажиллуулна. Хэрэв хурлаас тодорхой хүнийг сонгоогүй тохиолдолд ангийн ахлагчийг ОЗ-ийн тэргүүлэгч гишүүнд тооцно. 2.3. Оюутны зөвлөлийн гишүүдийн хурлаас ОЗ-ийн тэргүүлэгчдийн тоо ба тэргүүлэгч гишүүд (цаашид тэргүүлэгч гэх) -ийг сонгож батална. 2.4. Оюутны зөвлөлийн даргыг тэргүүлэгчдийн хурлаас тэргүүлэгч гишүүний аль нэгийг сонгож батална. 2.5. Оюутны зөвлөл нь дээрх үндсэн бүтэцтэй байхаас гадна сургалт эрдэм шинжилгээ, соёл урлаг, спортын ажлын хэсгүүдтэй байна. Ажлын хэсгийн тэргүүлэгчдийг Оюутны зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлаар Оюутны зөвлөлийн гишүүд дундаас сонгож батална. 2.6. Оюутны зөвлөлийн ажлын хэсгийг Оюутны зөвлөлийн нэг тэргүүлэгч удирдах ба тэргүүлэгч гишүүд аль ч хэсэгт саналаараа орж болно. 2.7. Оюутны зөвлөлийн дарга болон тэргүүлэгчдээс сургуулиа төгссөн буюу өөрийн хүсэлт гарган чөлөөлөгдсөн, хүндэтгэх шалтгаанаар сонгуульт ажлаа гүйцэтгэх боломжгүй болсон тохиолдолд оронд нь өөр оюутныг сонгоно. 2.8. Оюутны зөвлөлийн тэргүүлэгчид дараахь эрх үүрэгтэй: а. Оюутны зөвлөлийн тэргүүлэгчид Оюутны зөвлөлийн бодлогыг тодорхойлж бүхий л үйл ажиллагааг удирдан чиглүүлэх б. Оюутны зөвлөлөөс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцох в. Оюутны зөвлөлийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь чанартай гүйцэтгэх г. Оюутны зөвлөлийн үйл ажиллагаанд хяналт тавьж, тодорхой ажлыг санаачлан зохион байгуулах е. Оюутны зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах тухайд санал гаргах, ОЗ-ийг төлөөлж гадаад, дотоод арга хэмжээнд оролцох ж. Оюутны зөвлөлийн ажил, үйл ажиллагаатай холбоотой үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавих, шалгах, дүгнэлт гаргах з. Ажлаа Оюутны зөвлөлийн дарга, тэргүүлэгч, нийт оюутны өмнө тайлагнах 2.9. Оюутны зөвлөлийн дарга дараахь эрх, үүрэгтэй а. Оюутны зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах, түүнийг удирдах б. Батлагдсан журмын дагуу Оюутны зөвлөлийн санхүүг захиран зарцуулах в. Оюутны зөвлөлийг төлөөлөн гадаад, дотоод арга хэмжээнд оролцох г. Өөрийн эзгүйд тэргүүлэгчдийн аль нэгийг Оюутны зөвлөлийн даргаар томилох д. Огцрох хүсэлтээ Оюутны зөвлөлийн тэргүүлэгчдийн хуралд гаргаж шийдвэрлүүлэх е. Гишүүдэд үүрэг даалгавар өгч, биелэлтийг нь шалгах, шалгалтын мөрөөр авах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх ж. Сургуулийн захиргаа бусад байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, харилцан тохиролцсон зүйлээ цаг тухайд нь биелүүлэх тайлагнах 2.10. Оюутны зөвлөлийн гишүүд нь дараахь эрх, үүрэгтэй а. Оюутнуудаас гарсан санал, санаачлага, хүсэлт, гомдлыг хүлээн авч Оюутны зөвлөлд уламжлан шийдвэрлүүлэх б. Оюутны зөвлөлийн дарга, тэргүүлэгчдээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх, в. Оюутны зөвлөлийн даргын шийдвэрээр түүний эзгүйд орлон ажил үүргийг гүйцэтгэх г. Урьдчилан хүсэлт гаргаж, шийдвэрлэгдсэнийг үндэслэн үүрэгт ажлаасаа сайн дураар чөлөөлөгдөх д. Ажлаа Оюутны зөвлөлийн дарга, тэргүүлэгчдийн ба Оюутны хуралд тайлагнах Гурав: Оюутны зөвлөлийн үйл ажиллагаа 3.1. Оюутны зөвлөл нь оюутантай хамтран ажиллах бүх хэлбэрийг дэмжинэ. 3.2. Оюутнууд өөрийн санал хүсэлтээ Оюутны зөвлөлд ямар ч хэлбэрээр тавьж болох ба өөрийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд Оюутны зөвлөлөөр дамжуулан зохих байгууллагад хандаж болно. 3.3. Оюутан, Оюутны зөвлөлд гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлэхэд биечлэн оролцохыг шаардаж болно. 3.4. Оюутны зөвлөлөөс гаргасан санал санаачлагыг нийт оюутны олонхийн дэмжлэг авсан нөхцөлд түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээ авна. 3.5. Сургуулийн захиргаа ба Оюутны зөвлөл нь харилцан дэмжиж хамтран ажиллах зарчим баримтална. Оюутны зөвлөл нь сургуулийн удирдлагаас гаргасан шийдвэр, мэдээллийг оюутнуудын дунд мэдээлж, хэрэгжүүлэх арга хэмжээ авч байна. 3.6. Оюутны зөвлөл нь өөрийн орны болон гадаад орны оюутны байгууллага, холбоод, ижил төстэй байгууллагууд, түүнчлэн бусад байгууллагуудтай холбоо тогтоож хамтран ажиллаж болно. 3.7. Оюутны зөвлөлийн дотоод үйл ажиллагааг дараахь байдлаар зохицуулна. а. Оюутны зөвлөлийн дүрмийг хэлэлцэж батлах, нэмэлт өөрчлөлт оруулах, сургалт хүмүүжлийн ажлын явц үр дүнг хэлэлцэх зэрэг оюутантай хамааралтай асуудлыг нийт оюутны хурлаар хэлэлцэнэ. Оюутны хурлыг нийт оюутны 60-аас доошгүй хувийн ирцтэй үед хуралдуулна. Нийт оюутны хурлын дарга нь Оюутны зөвлөлийн дарга байна. Хурлаас протокол ба бусад шийдвэр гаргаж болно. Оюутны зөвлөлийн дарга түүний үүргийг түр гүйцэтгэгчийн эзгүйд хуралдсан оюутны хурал, Оюутны зөвлөлийн хурал эцсийн шийдвэр гаргахгүй. б. Оюутны зөвлөлийн хүрээнд асуудлыг санал хураалтаар шийдэх тохиолдолд санал хураалтын хэлбэрийг олонхийн саналаар тодорхойлно в. Оюутны зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлыг сард 1-ээс доошгүй удаа зарлан хуралдуулж байна. г. Оюутны зөвлөлийн үйл ажиллагааны тайланг жилд 2 удаа гаргаж, нийт оюутан сургуулийн захиргаанд танилцуулж байна. д. Оюутны зөвлөлийн дарга, тэргүүлэгчид нь үнэмлэхтэй байж болно. Дөрөв: ОЗ-ийн хөрөнгө, мөнгөн сан, бусад асуудал 4.1. Оюутны зөвлөл нь үйл ажиллагаандаа зарцуулах зорилгоор хөрөнгө, мөнгөн сантай байж болно. 4.2. Оюутны зөвлөлийн хөрөнгө, мөнгөн сан нь доорхи зүйлээс бүрдэнэ. а. Сургуулийн төсөвт тусгагдсан зардал болон бусад тусламж хандив б. Оюутны зөвлөл өөр арга хэмжээ зохион байгуулж олсон орлого шагнал в. Бусад 4.3. Оюутны зөвлөлийн мөнгө, хөрөнгийг Оюутны зөвлөлийн гишүүд, тэргүүлэгчдийн хяналтын дор Оюутны зөвлөлийн дарга захиран зарцуулна. Шаардлагатай тохиолдолд Оюутны зөвлөлөөс хянан шалгах хэсгийг томилож ажиллуулж болно. 4.4. Захиран зарцуулагч нь Оюутны зөвлөлийн мөнгө, хөрөнгийг зарцуулсан тухай баримт үйлдэн сар бүрийн эцэст Оюутны зөвлөлд тайлагнаж байна. Ерөнхий захирлын 2007 оны 11 сарын 15-ны өдрийн 768 тоот тушаалын хавсралт №1 МЭРГЭЖЛИЙН АНХАН ШАТНЫ БА МЭРГЭЖИЛ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ ТУХАЙ ЖУРАМ Нэг. Ерөнхий зүйл 1.1. Энэхүү журмын зорилго нь мэргэжлийн анхан шатны боловсрол олгох ба мэргэжил дээшлүүлэх сургалт (цаашид “Сургалт” гэх) зохион байгуулах үйл ажиллагааг боловсронгуй болгох сургалт зохион байгуулагч (Технологийн сургууль) ба захиалагч (Эрдэнэт үйлдвэрийн цех, хэсгүүд, болон бусад байгууллагууд) хоёрын харилцааг зохицуулахад оршино. 1.2. Технологийн сургууль дээр Төрийн захиргааны эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлөөр бусад үйлдвэр, аж ахуйн газрын захиалга авч гэрээ байгуулан сургалт явуулж болно. 1.3. Технологийн сургууль нь боловсролын болон түр сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас сургалт явуулах “Тусгай зөвшөөрөл“ авна. 1.4. Энэхүү журам нь “Эрдэнэт” үйлдвэр дээр мэргэжлийн анхан шатны боловсрол олгох ба мэргэжил дээшлүүлэх сургалт зохион байгуулахад мөрдлөг болгох үндсэн бичиг баримт мөн. Хоёр. Мэргэжлийн сургалтын зохион байгуулалт 2.1. Мэргэжлийн сургалтыг : - сургалтын хэрэгцээг тодорхойлох - сургалтыг төлөвлөх -онолын ба үйлдвэрлэлийн сургалтын уялдааг хангах - сургалтын явц, чанарыг хянах - сургалтын тайлан мэдээ гарган үр дүнд нь дүн шинжилгээ хийх зарчимд тулгуурлан зохион байгуулна. 2.2. Сургалт-арга зүйн үндсэн баримт бичгийг Монгол улсын гэгээрлийн сайдын 2000 оны 160 тоот тушаалаар баталсан журмын дагуу боловсруулж батлуулан мөрдөнө. Үүнд : - мэргэжлийн стандарт - мэргэжлийн тодорхойлолт - сургалтын төлөвлөгөө - хичээлийн хөтөлбөр - хичээлийн тодорхойлолт 2.3. Сургалтыг “Эрдэнэт” үйлдвэрийн цех, хэсгүүд болон бусад байгууллагуудын захиалга, хэрэгцээг үндэслэн сургалтын төлөвлөгөө, графикийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлын тушаалаар Технологийн сургууль зохион байгуулна. 2.4. Сургалтын сургалт-арга зүйн асуудлыг Технологийн сургуулийн сургалтын алба, профессорын багууд хариуцан ажиллах ба сургалтын үргэлжлэх хугацааг сургалтын төлөвлөгөө хөтөлбөрийн агуулгыг үндэслэн тогтооно. 2.5. Суурь боловсролтой иргэдэд үйлдвэрийн үндсэн мэргэжлүүдээр мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалт явуулах ба сургалтын хугацаа нэг жил буюу 42 долоо хоног байна. Үүнээс танхимд хичээллэх хугацаа 16 долоо хоног, үйлдвэрлэлийн дадлагын хугацаа 24 долоо хоног, шалгалтын хугацаа 2 долоо хоног тус тус байна. 2.6. Бүрэн дунд боловсролтой, мэргэжил эзэмших хүсэл сонирхолтой иргэдэд түр сургалтаар техникийн түгээмэл мэргэжил (тоног төхөөрөмжийн засварчин, цахилгаан ба хийн гагнуурчин г.м.) олгож болно. 2.7. Долоо хоногт танхимд хичээллэх цаг 38-аас илүүгүй ба сургалтын нэг цагийн үргэлжлэх хэмжээ нь 45 минут байна. 2.8. Цех, хэсгүүдийн захиалга, иргэдийн хүсэлтийг харгалзан сургалтанд хамрагдах суралцагчдын тоог сургалтын онцлог, эдийн засгийн тооцоог үндэслэн тухай бүрт нь тогтооно. 2.9. Үйлдвэрийн ажиллагчдын сургалтыг үйлдвэрийн онцлогт тохируулан сургалтын төлөвлөгөө боловсруулж, холбогдох хэлтсүүдийн мэргэжилтнүүдтэй зөвшилцсөний үндсэн дээр Технологийн сургуулийн захирлын баталсан сургалтын төлөвлөгөө, модуль хөтөлбөрийн дагуу явуулна. 2.10. Шинээр мэргэжил олгох түр сургалтын төлөвлөгөөг захиалагч байгууллагын хэрэгцээнд нийцүүлж иж бүрнээр боловсруулах ба сургалтын хугацааг төлөвлөгөө, хөтөлбөрийн агуулга, багтаамжаас хамааруулан тогтооно. 2.11. Анхан шатны боловсрол олгох мэргэжлүүдийн сургалтын төлөвлөгөөг Боловсролын хүрээлэнгийн зөвшөөрлөөр БСШУЯ-ны Бага, дунд боловсролын бодлого зохицуулалтын газар батална. Боловсролын хүрээлэнгээс гаргасан зөвлөмжийн дагуу мэргэжлийн боловсролын стандартыг захиалагч байгууллагатай хамтран боловсруулж “Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай” хуулийн 3.11.2 зүйлд зааснаар баталгаажуулна. 2.12. Сургалт явуулах мэргэжлүүдийг “Үндэсний ажил, мэргэжлийн ангилал, тодорхойлолт“ - ыг үндэслэн кодлох ба Боловсрол соёл, шинжлэх ухааны яамны сайдын тушаалаар баталсан мэргэжлийн индекс хэрэглэнэ. 2.13. Үндсэн ба түр сургалтаар олгох мэргэжлийн зэргийн түвшин нь олон улсын мэргэжлийн түвшинг хангахуйцаар байна. Үүнд : 1 - 3 зэрэг I түвшин 2 - 4 зэрэг II түвшин 5 - 6 зэрэг III түвшин 2.14. Сургалтыг өдөр, оройн цагаар зохион байгуулах ба шаардлагатай үед ажиллагчдыг ажлаас нь чөлөөлөн хамруулна. Гурав. Сургалтыг төлөвлөх 3.1. Мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ болон үйлдвэрийн ажиллагчдын мэргэжлийг дээшлүүлэх сургалтын захиалгыг үндэслэн мэргэжлийн сургалтын нэгдсэн төлөвлөгөө гарган мөрдөнө. 3.2. Цех, хэсгүүд болон бусад байгууллагууд ажиллагчдынхаа жилийн шилжилт хөдөлгөөн, шинэ техник технологи нэвтрүүлэх, өргөтгөл хийх зэрэгтэй уялдуулан сургалтын хэрэгцээгээ тодорхойлсны үндсэн дээр сургалтын жилийн төлөвлөгөө (загварыг хавсралт 1,2,3-д үзүүлэв.) гаргаж сургалтын захиалгыг тухайн жилийн 10 сарын 1-ний дотор Технологийн сургуульд өгнө. 3.3. Технологийн сургууль сургалтын захиалгуудыг нэгтгэн сургалтын нэгдсэн төлөвлөгөө, график гаргаж 10 сарын 25-ны дотор ерөнхий захирлын үйлдвэрлэл эрхэлсэн орлогчоор батлуулан цех, хэсгүүдэд хүргэнэ. 3.4. Технологийн сургуулийн сургалтын алба графикийн дагуу хичээлийн хуваарь гарган сургалтыг зохион байгуулж, хичээлийн явц, чанарт нь хяналт тавьж ажиллана. 3.5. Сургалтын тайланг (загварыг хавсралт 4,5,6-д үзүүлэв.) хагас ба бүтэн жилээр гаргана. 3.6. Сургалт явуулах тухай тушаалыг сургалтын графикийг үндэслэн сургалт эхлэхээс 7 хоногийн дотор гаргана. Тушаал, шийдвэргүйгээр сургалтын ажил зохион байгуулахыг хориглоно. Дөрөв. Сургалтын төрөл 4.1. Сургалтыг : - шинээр мэргэжил эзэмшүүлэх (үндсэн ба түр сургалтаар) - мэргэжил дээшлүүлэх (түр сургалтаар) - зэрэг дээшлүүлэх - давтан сургах - хос мэргэжил эзэмшүүлэх (түр сургалт) - бусад (ИТА, удирдах ажилтны, зорилтот, г.м.) төрлүүдээр явуулна. 4.2. Үндсэн сургалтанд мэргэжлийн анхан шатны боловсрол олгох 1 жилийн сургалтууд хамрагдах ба мэргэжил бүрээр мэргэжлийн тодорхойлолт, сургалтын стандарт, төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр боловсруулна. Мэргэжлийн тодорхойлолт нь тухайн мэргэжлийн хүрээ, зориулалт, үйлдвэрлэлийн шаардлага, эзэмшвэл зохих мэдлэг, чадвар, дадлыг тодорхойлно. Сургалтын стандарт нь суралцагчид зайлшгүй эзэмшсэн байвал зохих мэргэжлийн боловсролын агуулга, түүний үнэлгээ, багшийн мэргэжлийн түвшин, сургалтын байгууллагад тавигдах үндсэн шаардлагыг тодорхойлох ба агуулгын, үнэлгээний ба орчны стандартаас бүрдэнэ. Сургалтын төлөвлөгөө нь элсэгчдийн боловсролын түвшин, сургалтын зорилго, төрлөөс хамааруулан судлах хичээлийн нэрс, цагийн багтаамж, өмнөх хичээлийн уялдаа холбоо, сургах хугацаа болон мэргэжлийн онол - дадлага, ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичэээлүүдийн харьцааг тусгана. Ерөнхий суурь, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх хичээлүүдийн цагийн багтаамжийн харьцаа нь 1 жилийн сургалттай ангид 10 : 20 : 70 байна. Онол болон дадлагын хичээлийн харьцаа 30 : 70 байна. Хичээлийн хөтөлбөр суралцагчдын эзэмшвэл зохих онол, практикийн мэдлэгийн агуулга, багтаамжийг тодорхойлсон онолын ба дадлагын хичээлийн хөтөлбөрүүдээс бүрдэнэ. Онолын хичээлийн хөтөлбөрт хичээлийн нэр, индекс, бүлэг, сэдвийн агуулга, судлах ном, сурах бичгийн нэрийн жагсаалт, хяналтын ажлын бүлэг сэдвийн нэр, олон хувилбартай тестийн сан орно. Дадлагын хичээлийн хөтөлбөрт дадлагын ажлын төрөл, гүйцэтгэх хугацаа, бие даалтын ажлын нэр, сорилын шалгалтын асуулт, тест, картууд орно. Дадлагын хичээл нь орчны стандартын шаардлага хангасан баазад түшиглэн явагдана. Хичээлийн тодорхойлолт нь хичээлийн нэр, индекс, агуулга, судлах цагийн хэмжээ зэргийг тодорхойлно. Мэргэжлийн сургалтаар судлах хичээл бүр индекстэй байна. Хичээлийн индексийг АBCD гэсэн 4 оронтой тоогоор тэмдэглэнэ. А - анги курсын дугаарыг заана. В - ерөнхий эрдэм, мэргэжлийн суурь, мэргэшүүлэх болон сонгох хичээлийн алин болохыг заах ба Ерөнхий эрдмийн хичээлийг - 1 Мэргэжлийн суурь хичээлийг - 2 Мэргэшүүлэх хичээлийг - 3 Сонгох хичээлийг - 4 гэж тэмдэглэнэ. CD нь тухайн хичээлийн индексийг заана. 4.3. Түр сургалт Түр сургалт нь суралцагчдын боловсролын түвшин, хэрэгцээг харгалзан тодорхой нэг мэргэжлийн хүрээнд нэгж буюу бүлэг ажилбар гүйцэтгэхэд шаардагдах техник, технологийн анхан шатны мэдлэг, чадвар эзэмшүүлэх сургалтын төрөл юм. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын захиалгаар болон үйлдвэрийн хэмжээнд ажилчдын мэргэжлийн зэргийг ахиулах, давтан сургах, шинээр ба хос мэргэжил эзэмшүүлэх тохиолдолд түр сургалт зохион байгуулна. Түр сургалт нь : - Сургалттай холбоотой дүрэм, журамтай танилцах - Онолын мэдлэг олгох - Үйлдвэрлэлийн дадлага хийж чадвар, дадал эзэмших гэсэн дарааллаар явагдана. Үйлдвэрлэлийн дадлагад гарахын өмнө сонсогчид “Эрдэнэт“ үйлдвэрт шинээр орж буй хүмүүсийн адил хөдөлмөр хамгааллын удирдлагын систем, стандартыг судлах сургалтанд хамрагдана. Дадлагын төгсгөлд сорилын ажил,мэргэжлийн зэргийн шалгалт өгнө. 4.4. Дагалдангаар сургах төрөл Технологийн сургуультай зөвшилцсөнийг үндэслэн “Сурагч”-аар шинээр ажилд орсон ба ховор мэргэжлээр сургах ажилчид болон дээд, тусгай дунд мэргэжилтний мэргэжил нь эрхлэх ажил мэргэжилтэй нь ижил төстэй тохиолдолд дагалдангаар сургаж болно. Дагалдан суралцагч нь сургалт эхлэхийн өмнө үйлдвэрийн удирдлагын систем, хөдөлмөр хамгааллын стандартыг судална. Онолын хичээлийг сургагч багшийн тусламжтайгаар батлагдсан хөтөлбөрийн дагуу судлах ба үйлдвэрлэлийн дадлагыг ажлын байранд дадлагын багшийн удирдлаган дор гүйцэтгэнэ. Дадлагын төгсгөлд сорилын ажил, мэргэжлийн зэргийн шалгалт өгнө. Шалгалт өгөхөөс өмнө дагалданг бие даан ажиллахыг хориглоно. 4.5. Давтан сургалт Ажилчдын мэргэжлийн онолын мэдлэгийг сэргээн бататгах сургалт юм. Техникийн дэвшил, хөдөлмөрийн бүтээмжийн өсөлт болон бусад өөрчлөлтүүдийн улмаас мэргэжлийн онолын мэдлэгийг дээшлүүлэх шаардлагатай ажилчдад болон ажиллагчдыг аттестатчиллын шалгалтанд бэлтгэх, шаардлага хангаагүй ажилчдад онолын мэдлэг олгоход зориулан давтан сургалтыг зохион байгуулна. Давтан сургалтыг түр сургалтын хэлбэрээр зохион байгуулах ба ажилчны мэдлэгийн түвшинг харгалзан сургалтын модуль хөтөлбөр боловсруулж мөрдөнө. 4.6. Хос мэргэжил эзэмшүүлэх сургалт Мэргэжлийн ажилчдад хоёрдогч мэргэжил шинээр эзэмшүүлэх сургалт юм. Ажилчдыг хос мэргэжлээр ажиллуулах, мэргэжлийн хүрээг нь тэлэх, бригад болон бусад хэлбэрийн хамтын хөдөлмөрт бэлтгэх зорилгоор хос мэргэжил эзэмшүүлэх сургалт явагдана. Сургалтыг түр болон дагалдан сургалтын хэлбэрээр зохион байгуулна. Шинээр эзэмшиж буй сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан зарим хичээлүүдийг суралцагч өмнө нь судалсан тохиолдолд бататгах шалгалт амжилттай өгсний дараа түүнийг шууд тооцож байна. Хос мэргэжил эзэмших сургалтаар үндсэн мэргэжлийн зэрэг нэмэхгүй. 4.7. Мэргэжлийн зэрэг дээшлүүлэх сургалт Ажилчдын мэргэжлийн мэдлэг, чадвар, дадлыг шат дараалан дээшлүүлэх сургалт юм. Мэргэжлийн зэрэг дээшлүүлэх сургалт хоорондын хугацаа 2 жилээс доошгүй байна. Онцгой тохиолдолд үйлдвэрийн шалгалтын комиссын шийдвэрээр хугацаанаас нь өмнө зэргийг дээшлүүлж болно. Мэргэжлийн зэрэг дээшлүүлэх сургалтыг түр сургалтын хэлбэрээр зохион байгуулна. Онцгой тохиолдолд батлагдсан хөтөлбөрийн дагуу дагалдангаар сургаж мэргэжлийн зэргийг дээшлүүлж болно. 4.8. Бусад сургалт Үйлдвэрлэлд шинэ техник, технологи нэвтрүүлсэн тохиолдолд техникийн бичиг баримт, ашиглалтын болон аюулгүйн ажиллагааны заавар, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх асуудлуудыг судлах зорилгоор зорилтот сургалтыг зохион байгуулна. Зорилтот сургалтын төгсгөлд дүгнэх хичээл хийх ба мэргэжлийн зэргийг дээшлүүлэхгүй. Зорилтот сургалтанд ажилчдаас гадна шаардлагатай тохиолдолд ИТА-г хамруулж болно. Удирдах ажилтнууд болон инженер техникийн ажилтнуудын мэргэжлийн мэдлэг, ур чадвар, гадаад хэл, компьютер, удирдахуйн ухаан, бүтээмж, марктенгийн үндэс, хөдөлмөрийн харилцааны мэдлэгийг дээшлүүлэх сургалтуудыг гадаад, дотоодын сургалт, эрдэм шинжилгээний байгууллагууд, ижил төстэй үйлдвэрүүдийг түшиглэн зохион байгуулна. Тав. Суралцагчдын мэдлэгийг үнэлэх шалгалт 5.1. Сургалтын төгсгөлд мэргэжлийн зэргийн шалгалт авна. Мэргэжлийн шалгалтын комисс дараахи бүрэлдэхүүнтэй байна. Дарга : Технологийн сургуулийн захирал, цех, хэсгийн шалгалтын комиссын дарга Орлогч дарга : Технологийн сургуулийн дэд захирал, профессорын багийн профессор (дэд профессор) Нарийн бичгийн дарга :Технологийн сургуулийн сургалтын албаны ажилтан Гишүүд : Хөдөлмөр хамгааллын инженер, Ерөнхий механик, Ерөнхий эрчим зүйч, (орлогчид, ерөнхий мэргэжилтэн), тухайн мэргэжлийн профессорын багийн багш, цех, хэсгийн сургалт хариуцсан байцаагч, мэргэжлийн инженерүүд, хөдөлмөрийн байгууллагын сургалтын байцаагч г.м. Мэргэжлийн шалгалтын комиссын гишүүнээр Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлөөс олгогдсон эрх бүхий сургагч багш ажиллах ба тусгай үнэмлэхтэй байна. Сургагч багш нарын сургалт, семинарыг жилд 1-ээс доошгүй удаа зохион байгуулна. “Эрдэнэт” үйлдвэрийн өргөх машин механизмын мэргэжлийн шалгалтыг Ерөнхий захирлын тушаалын дагуу томилогдсон шалгалтын комисс авна. Сургалт дууссаны дараа 2 долоо хоногийн дотор шалгалт зохион байгуулна. 5.2. Шалгалт авахаас 3 хоногийн өмнө : - онолын хичээлийн журнал - суралцагчдын өдрийн тэмдэглэл - сорилын ажил авсан тухай актыг цех, хэсгүүд сургалт хариуцсан ажилтнуудад танилцуулна. Сорилын ажил гүйцэтгэхэд Технологийн сургуулийн сургалтын албаны ажилтан оролцсон байвал зохино. 5.3. Сонсогчдын ирц, идэвх, явцын шалгалтанд авсан үнэлгээ, даалгавар биелүүлсэн байдлыг харгалзан шалгалтанд орох зөвшөөрөл олгоно. 5.4. 1 жилийн сургалтаар мэргэжил эзэмшигчдэд мэргэжлийн анхан шатны боловсролын үнэмлэх, түр сургалтаар мэргэжил эзэмшигчдэд гэрчилгээ олгоно. Мэргэжлийн анхан шатны боловсрол эзэмшихээр суралцагчдыг бага, дунд боловсролын тухай хуулийн 9 дугаар зүйлд зааснаар үнэлж, дүгнэнэ. 5.5. Мэргэжлийн үнэмлэх, гэрчилгээ нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр хүчинтэй байна. 5.6. Шалгалтын шийдвэрийг (Протокол) Технологийн сургуульд хадгална. 5.7. Баяжуулах фабрик, Засвар механикийн завод, Хүдрийн ил уурхай, Авто тээврийн байгууллага, Дулааны станц, Эрчим хүчний цех, ЭХТЭ компани, Чанар хяналтын хэлтэс зэрэг цех, хэсгүүдэд мэргэжлийн шалгалтын комисс байгуулж болох ба комиссын орлогч дарга, Технологийн сургуулийн дэд захирал, гишүүдэд Технологийн сургууль, мэргэжлийн хэлтэс, албадын төлөөлөл орсон байх ба энэ тухай шийдвэрийг Технологийн сургуультай зөвшилцсөн байвал зохино. 5.8. Шалгалт бүрийн дараа Технологийн сургуулиас сургалтын үр дүнг гаргаж, шалгалтанд хангалтгүй дүн үзүүлсэн буюу ирээгүй тохиолдолд 1 сарын дотор шалгалтаа өгөх, хичээлд суугаагүй, дундаас нь хаясан зэрэг дутагдлыг зааж, мөрөөр нь арга хэмжээ авах тухай албан бичгийг цехүүдэд хүргүүлж, биелэлтэнд хяналт тавина. Зургаа. Хяналт ба хариуцлага 6.1. Сургалтын ажилд Технологийн сургууль, цех, хэсгийн сургалт хариуцсан инженер, хөдөлмөрийн нөөцийн ажилтнууд хяналт тавина. 6.2. Сургалт хариуцсан орон тооны ажилтангүй цех, хэсгүүдэд сургалтын асуудлыг хүний нөөцийн асуудал хариуцсан даргын туслах, байцаагч нар хариуцна. 6.3. Технологийн сургуулийн ажилтнууд болон цех, хэсгийн сургалт хариуцсан ажилтнууд Хөдөлмөр хамгааллын үзлэгт оролцож энэхүү журмын биелэлтэнд хяналт тавина. 6.4. Сургалтын ажил энэхүү журмын шаардлагуудыг хангаагүй тохиолдолд Технологийн сургуулийн захирлын шийдвэрээр түдгэлзүүлж болно. 6.5. Сургалт явуулах материаллаг баазыг бүрдүүлэх, багшлах боловсон хүчнийг сургаж бэлтгэх, тэднийг арга зүйн удирдлагаар хангах, төлөвлөгөөт сургалтуудыг графикийн дагуу зохион байгуулж, хяналт тавих, сургалтыг боловсронгуй болгох асуудлыг Технологийн сургууль хариуцна. 6.6. Сургалтыг бодитой төлөвлөх, төлөвлөгөөт сургалтанд ажиллагчдыг бүрэн хамруулах, үйлдвэрлэлийн дадлагыг зохион байгуулах, дадлагын багшаар хангах, сургалтыг боловсронгуй болгох талаар санал оруулах асуудлуудыг цех, хэсгүүд хариуцна. Долоо. Багшлах боловсон хүчин 7.1. Багшлах бүрэлдэхүүнийг Үйлдвэрийн удирдах болон инженер техникийн ажилтнууд, өндөр мэргэжлийн ажилчдаас цех, хэсгүүдийн саналыг харгалзан сонгож авна. 7.2. Дадлагын багш нь үйлдвэрлэлийн зохих дадлагатай, үйлдвэрлэлд 3 ба түүнээс дээш жил ажилласан, өндөр зэргийн ажилчин байна. 7.3. Онолын багш нь сурган-заах арга зүйн тодорхой мэдлэг, чадвартай, сургагч багшийн үнэмлэхтэй, бакалавр ба түүнээс дээш боловсролын зэрэгтэй, үйлдвэрлэлд туршлагатай ажилласан байна. 7.4. Сургалт эхлэхийн өмнө сургагч багштай гэрээ хийнэ. 7.5. Сургагч багш сургалт эхлэхийн өмнө сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, календарийн төлөвлөгөөг стандартын дагуу боловсруулж батлуулах ба хичээлийн бэлтгэлийг (конспект, үзүүлэн таниулах болон тараах материал, шалгалт сорилт авах тестүүд болон тараах материал, шалгалт сорилт авах тестүүд, билет, гарын авлага г.м.) шаардлагын дагуу хангасан байна. 7.6. Сургагч багш сургалтын төлөвлөгөөний дагуу хөтөлбөрийн агуулгыг бүрэн хангана. 7.7. Сургагч багш нь Боловсролын тухай хуулийн 44.1, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 23.1 -д заасан эрх болон дээрх хуулиудын 44.2, 23.2 - т заасан үүрэгтэй. 7.8. Багшлах бүрэлдэхүүнийг профессорын (мэргэжлийн) багийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ба протокол үйлдэнэ. 7.9. Багшийг Технологийн сургуулийн багшийн зэрэглэлд хамааруулан батлагдсан тарифын дагуу цагийн хөлсийг олгоно. Найм. Сургалтын санхүүжүүлэлт 8.1. Мэргэжлийн сургалтын зардлыг үйлдвэрлэл санхүүгийн төлөвлөгөөнд тусгаснаар үйлдвэрлэл хөгжүүлэх сангаас санхүүжүүлнэ. 8.2. Гадны байгууллагатай хийсэн гэрээ, захиалга, хувь хүмүүсийн хүсэлтийн дагуу сургалт зохион байгуулбал сургалтын зардлыг тухайн байгууллага, хувь хүмүүс хариуцна. Төлбөрийг сургалтын гэрээнд заасны дагуу суралцагчдын цалингаас суутгах, тогтсон журмын дагуу Технологийн сургуулийн дансанд бэлэн мөнгө тушаах хэлбэрээр барагдуулна. 8.3. Технологийн сургууль цех, хэсэг, сонсогчтой сургалтын гэрээ (хавсралт 7) хийх ба уг гэрээг үндэслэн цех, хэсгүүд ажиллагчдын сургалтын зардлын 70 хүртэл хувийг хариуцаж болох ба үлдсэн хэсгийг суралцагч өөрөө хариуцна. Энэ гадаад хэл, мэдээллийн технологийн сургалтанд үл хамаарна. 8.4. Сургалтын төлбөр, багшийн цагийн хөлсний тарифыг сургалтын зардлын тооцоог үндэслэн (хавсралт 8) Ерөнхий захирлын эдийн засгийн асуудал эрхэлсэн орлогч батална. 8.5. Онолын багшид заасан цаг, давтлага, шалгалт авсан цагийн хөлсийг олгох ба дадлага удирдсан багшид сургалтын хугацаа, хөдөлмөрийн нөхцөл, дагалдангийн тоог нь харгалзан тогтоосон хөлсийг шалгалт авсаны дараа олгоно. 8.6. Цагийн хөлсийг сонсогчийн тоо, тухайн багшийн хичээлийн бэлтгэх, багшлах ур чадварыг нь харгалзан гаргасан профессорын багийн саналыг үндэслэн Технологийн сургуулийн дэд захирал батлагдсан тарифын дагуу тогтооно. 8.7. Шалгалтын комиссын дарга, гишүүдэд шалгалт авсан цагийн хөлсийг батлагдсан тарифын дагуу олгоно. Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН АЖИЛ ОЛГОГЧИЙН САН ХУВААРИЛАХ ЖУРАМ 1. Нийтлэг үндэслэл 1.1. Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн багш, инженер техникийн ажилтан, ажилчдад (цаашид “Ажилтан” гэх) Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захирлын 2008 оны 1-р сарын 11-ний өдрийн 20 тоот тушаалын 6-р хавсралтаар баталсан “Ажил олгогчийн санг бүрдүүлэх, зарцуулах үлгэрчилсэн журам”-ыг хэрэгжүүлэхэд энэхүү журмыг баримтална. 1.2. Журмын зорилго нь Технологийн сургуулийн ажилтны ажлын чанар, бүтээмжийг дээшлүүлэх, тэдний хөдөлмөрийн үр дүнг бодитой үнэлэхэд оршино. 2. Ажил олгогчийн сангийн бүтэц 2.1. Ажил олгогчийн сан нь дараах 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд: • Болзолт нэмэгдэл • Хувьсах нэмэгдэл 3. Болзолт нэмэгдлийг олгох 3.1. Нэмэгдлийн сангийн болзолт хэсгийг өндөр мэргэжилтэй, ур чадварын хувьд мэргэшсэн ажилтанд олгох ба нэмэгдлийн хэмжээг хөдөлмөрийн нэмэлт гэрээгээр зохицуулна. Ажилтантай байгуулах нэмэлт гэрээг дэд захирал, профессорын багийн ахлагч, нэгж хэсгийн удирдагчдын саналыг үндэслэн сургуулийн захирал байгуулна. 3.2. Болзолт нэмэгдлийн хэмжээ тухайн ажилтны үндсэн цалингийн 70,0 хүртэл хувьтай тэнцүү байна. 3.3. Болзолт хэсгийг олгоход дараах шалгуур үзүүлэлтүүдийг баримтална. Үүнд: 1. Сургалтын технологийг боловсронгуй болгох, чанар үр дүнг дээшлүүлэх, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийлгэх 2. Сургалтанд шаардлагатай судалгааны томоохон бүтээл, ном сурах бичгийг хэрэглэгчийн эрэлт хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан түвшинд бичих, орчуулах 3. Сургалтын баазыг нэмэгдүүлэхэд идэвхи санаачлага гаргаж, мэргэжлийн лаборатори, кабинет байгуулах, гэрчилгээ авах 4. Байгууллагын үйл ажиллагааг боловсронгуй болгох, хэтийн хөгжлийн төлөвлөгөөг боловсруулж хэрэгжүүлэхэд шинэ санаа дэвшүүлэн бүтээлчээр оролцож, үр ашгийг дээшлүүлэхэд санаачлагатай ажиллах 5. Мэргэжлийн чиглэлээр салбарын тэргүүлэх эрдэмтэн судлаачидтай хамтарсан юмуу бие даасан эрдэм шинжилгээ судалгааны томоохон бүтээл туурвих 6. Судалгаа шинжилгээний ажил хийж үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сургуулийн орлогыг нэмэгдүүлсэн, патент авах 7. Мэргэжлийн чиглэлээр томоохон тулгамдсан асуудлыг шийдвэрлэх 8. Ажиллаж буй чиглэлээр эрдмийн зэрэг/ PhD, ScD/ хамгаалах, багш, ажиллагчид, удирдлага бусад байгууллагуудад мэргэжлийн чиглэлээр зөвлөгөө өгөх замаар сургуулийн нэр хүндийг өргөсөн 9. Албан бичиг баримтыг гадаад хэл дээр чанарын өндөр түвшинд боловсруулах 10. Мэргэжлийн хичээлийг гадаад хэл дээр заах 11. Их, дээд сургуулиудын хэмжээнд явагддаг олимпиад, уралдаан тэмцээнд оюутан, сурагчдыг бэлтгэн оролцож амжилт гаргах 4.Хувьсах нэмэгдлийг олгох 4.1. Хувьсах нэмэгдлийн хэмжээ тухайн ажилтны үндсэн цалингийн 30,0 хүртэл хувьтай тэнцүү байна. 4.2. Хувьсах нэмэгдлийг сургуулийн тухайн сарын үйл ажиллагаа төсвийн гүйцэтгэлийн биелэлтэй уялдан олгох бөгөөд өндөр бүтээлтэй ажиллаж, хэрэглэгчийн таашаалд нийцсэн үйлчилгээ үзүүлсэн ажилтанд ажлын үр дүн, гаргасан амжилтыг нь харгалзан дэд захирал, профессорын багийн ахлагч, нэгж хэсгийн удирдлагын шийдвэрээр сар бүр олгоно. 4.3. Тухайн сард ажил тасалсан, хөдөлмөр хамгааллын дүрэм, технологийн горим зөрчсөн, осол гаргасан, ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэсэн юм уу, согтуу ирсэн, хулгай хийсэн юм уу, хийхийг завдсан, өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй, өөрөө болон хариуцсан нэгж хэсэг, анги хамт олноос зөрчил дутагдал гарсан тохиолдолд хувьсах нэмэгдлийг олгохгүй. Үүнд: а. Багш нарын хувьд заадаг хичээлийн батлагдсан хөтөлбөрийн дагуу заагаагүй, хичээлийн цаг ашиглалтын зөрчил гаргасан, тухайн хичээлээр хийх бие даалтын ажлыг хангалтгүй зохион байгуулсан, багшийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, оюутан сурагчдаас хичээл сургалтын талаар гомдол ирсэн бол б.Эдийн засагч, нягтлан бодогч, аж ахуйн албаны дарга, аж ахуйн эрхлэгч, хүний нөөцийн менежер, зоогийн газрын эрхлэгч, нарийн бичиг-бичээч нарын хувьд санхүү бүртгэлийн тайлан тооцоо, мэдээ мэдээллийг хугацаанд нь шаардлагын хэмжээнд хийж гүйцэтгээгүй, эд хөрөнгийн бүртгэл, хадгалалт, хамгаалалт, эрүүл ахуйн шаардлагыг хангаагүй, бичиг баримтын хөтлөлт, байгууллагын нууцлалтай холбогдох зөрчил гаргасан, ажиллагчдын ажлын үр дүнг бодитой бус үнэлсэн бол в.Ажилчдын хувьд удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухайд нь биелүүлээгүй, хэрэглэгчдэд түргэн шуурхай чанартай үйлчилгээ үзүүлээгүй бол тус тус технологийн горим зөрчсөн гэж үзнэ. 4.4.Хувьсах нэмэгдэл олгоход дараах шалгуур үзүүлэлтүүдийг баримтлана. Үүнд: 1.Оюутан сурагчдад зориулсан удирдамж, гарын авлага, зөвлөмж бичиж сургалтанд хэрэглэсэн 2.Онол практикийн бага хурал, олимпиад болон түүнтэй адилтгах уралдаан тэмцээн зохион байгуулсан 3.Өөрөө болон бэлтгэсэн шавь нь аймаг, бүс, улсын чанартай уралдаан тэмцээнд өндөр амжилт гаргасан 4.Оюуны чиглэлээр хичээлээс гадуурх ажил үр дүнтэй зохион байгуулсан, оюутны бие даах ажлыг удирдаж үр дүнд хүрсэн 5.Оюутны үйлдвэрлэлийн дадлагыг чанартай зохион байгуулсан 6.Хариуцсан анги, бүлгийг удирдан зохион байгуулж сурлага, урлаг, спортын онцгой амжилт гаргасан 7.Хичээлийн төлөвлөгөө, хөтөлбөрийг шинээр хийсэн юм уу шинэчлэн боловсруулсан 8.Мэргэжлийн болон судалгааны чиглэлээр шавь оюутантай болж, багаар ажиллах чадварыг төлөвшүүлэн тодорхой амжилтанд хүрсэн 9. Сургалтын чанарыг сайжруулахын тулд зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай асуудлыг дэвшүүлэн тавьж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн бүтээлч санаачилгатай ажилласан 10.Статистик мэдээ тайланг зөв гаргаж, бүртгэл мэдээлийн системийг боловсронгуй болгоход санаачлагатай ажилласан 11.Технологийн карт ажлын заавар дүрмийг баримтлаж ажлын байрны эмх цэгцийг сайжруулсан, хариуцан эзэмшдэг тоног төхөөрөмж, ажлын багаж хэрэгслийг эвдэж гэмтээгээгүй, засвар үйлчилгээг тогтмол хийж, ажил үүргээ сайн хийж гүйцэтгэсэн 12.Баг, нэгж хэсгийн гишүүдийн мэргэжил боловсролыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг сайжруулахад ахиц дэвшил гарсан 13.Ажил мэргэжлээ сурталчлах ажлыг сайн зохион байгуулсан 14.Хариуцсан ангийн суралцагчдын сургалтын төлбөр, эрүүл мэндийн даатгалын хураамж төлүүлэх зэрэг ажлуудыг хугацаанд нь зохион байгуулсан 4.5.Тухайн сард ажилтан өвчтэй буюу захиргааны чөлөөтэй байсан, мөн сургалтанд хамрагдсан үед хувьсах нэмэгдлийг ажилласан хоногоор хувилж олгоно. 4.6.Профессорын баг, нэгж хэсгүүдэд ногдох хувьсах нэмэгдлийн хэмжээг дээрх үзүүлэлтүүдийг харгалзан санхүү эдийн засгийн алба, сургалтын албанаас хуваарилах ба хувьсах нэмэгдлийн хуваарыг сургуулийн захирал батална. 4.7. Профессорын баг, нэгж хэсгийн удирдагч нар хуваарилагдсан хувьсах нэмэгдлийн санг сар бүрийн 25-ны дотор ажилтнуудад хуваарилна. 4.8.Нэмэгдлийн талаар гарсан маргааныг сургуулийн захирал, үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга, тухайн баг, нэгж хэсгийн удирдагч нарыг оролцуулсан хурлаар хэлэлцэж шийдвэрлэнэ. Технологийн сургуулийн захирлын 2008 оны 3-р сарын 10–ны өдрийн 30 тоот тушаалын хавсралт №1 Ш. ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН 2008 - 2009 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН ЭЛСЭЛТИЙН ЖУРАМ НЭГ. ЕРӨНХИЙ ЗҮЙЛ. 1.1 2008 - 2009 оны хичээлийн жилд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд шинээр оюутан элсүүлэхэд энэхүү журмыг баримтална. 1.2 Элсэлтийн ажлыг Технологийн сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн комисс удирдан зохион байгуулна. 1.3 Элсэлтийн комиссын ажил үүргийн хуваарь, оюутан элсүүлэх арга хэлбэр, элсэлтийн үед баримтлах хэм хэмжээ, дэг журам, элсэлтийн үед тавих хяналтын үйл ажиллагааг комисс шууд хариуцна. 1.4 Элсэгчдийг Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны Яамнаас тогтоосон хяналтын тоонд багтаан авна. ХОЁР. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ. 2.1 Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд оюутан элсүүлэхдээ Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон хөндлөнгийн байгууллагын зохион байгуулсан ерөнхий шалгалтын оноог үндэслэнэ. 2.2 Ерөнхий шалгалтын хичээл нь хичээл 1 ба хичээл 2 байх ба мэргэжлийн онцлогоос хамаарч хичээл 2 нь өөр өөр байна. Үүнд: д/д Мэргэжил Ерөнхий шалгалтын оноо тооцох хичээлүүд Хичээл 1 Хичээл 2 1 • D520500 - Автомашин, авто аж ахуй • D520306 - Цахилгаан системийн автоматжуулалт • D540500 - Уул уурхайн ашиглалтын технологи • D540103 - Уул уурхайн машин тоног төхөөрөмж • D540100 - Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмж • D480300 – Компьютерийн техник хангамж, сүлжээ Математик Физик 2 • D540503 - Ашигт малтмалын баяжуулалтын технологи • D543221 - Металлурги Математик Хими 2.3 Ерөнхий шалгалтын оноог тооцохдоо хичээл 1 ба хичээл 2-ын шалгалтын оноонуудыг нэмж нийт оноог гаргана. 2.4 Технологийн сургуульд элсэх элсэгчдийн ерөнхий шалгалтанд авсан байх шаардлагатай босго оноо нь хичээл тус бүрээс авсан оноонуудын нийлбэр 1050 байна. Тухайлбал: Та хичээл 1-ээр 500 оноо, хичээл 2-оор 550 оноо авлаа гэвэл 500 + 550 = 1050 болж манай сургуульд элсэх болзлыг хангаж байна гэж үзнэ. 2.5 Тус сургуульд элсэхийг хүсэгчдийг авсан онооны дарааллаар хуваарьт заагдсан мэргэжлүүдээс сонгуулж элсүүлэн суралцуулна. 2.6 Элсэгчдийн нийт оноо тэнцсэн тохиолдолд эхлээд ерөнхий шалгалтын хичээл 1-д үзүүлсэн дүн, дараа нь хичээл 2-д үзүүлсэн дүнг тус тус харьцуулж шийдвэрлэнэ. 2.7 Технологийн сургуулийн дэргэдэх инженерийн (Орос хэл) бэлтгэл ангийн оюутнууд, ахлах сургуулийн сурагчид тус сургуульд үндсэн мэргэжлээр элсэхийг хүсвэл ерөнхий шалгалтыг зөвхөн хичээл 1 (математик)-ээр өгч болох ба уг хичээлээр 525 оноо авсан тохиолдолд элсүүлэн суралцуулж болно. 2.8 2008 онд ерөнхий шалгалтыг математикийн хичээлээр өгч 500- аас доошгүй оноо авсан бөгөөд дараах болзол хангасан суралцагчийг урилгаар элсүүлэн суралцуулна. А. 2008 онд физик, математикийн олимпиадад аймагт эхний 3 байр, улсад эхний 5 байр эзэлсэн Б. Гар бөмбөг, сагсан бөмбөг, шатар, теннис зэрэг спортын төрлөөр спортын мастер, дэд мастер цолтой юм уу 1-р зэрэгтэй В. Сүүлийн 2 жилд урлагийн аль нэг төрлөөр бүс, улсын чанартай уралдаан тэмцээнд оролцож медаль хүртэж байсан Жич : Элсэгчдийн сургалтын төлбөрийг хөнгөлөх, эсэх асуудлыг тухайн суралцагчийн амжилт бүтээл, сурлагын чанарыг харгалзан шийдвэрлэнэ. ГУРАВ. ЭЛСЭГЧДИЙГ БҮРТГЭН АВАХ. 3.1 Сургалтын төлбөрөө төлсөн, суралцах эрхийн бичиг авсан хүмүүсийг 2008.08.25 –2008.08.29 -ний өдрүүдэд Технологийн сургууль дээр бүртгэн авч гэрээ байгуулна. Бүртгүүлэхдээ дараах материалыг бүрдүүлсэн байна. - Технологийн сургуульд элсэхийг хүссэн өргөдөл - Ерөнхий шалгалтын онооны баталгаажуулсан хуулбар - Иргэний үнэмлэхийн баталгаажуулсан хуулбар ( арын хэсгийн хамт ) - Бүрэн дунд буюу түүний дараах боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт (эхээр нь) - 3х4 хэмжээний зураг 4% - Сургалтын төлбөр төлсөн баримт - Монгол Улсын Засгийн газрын 96,158 ба 201-р тогтоолуудаар сургалтын төлбөрөө төлөхөөр материал бүрдүүлсэн элсэгчид төлбөрийн зөрүүгийн урьдчилгаа болох 200000 төгрөг тушаасан баримт Ш. Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн данс : Орхон аймаг дахь Капитрон банк – 3007000002 Голомт банк – Төгрөгийн данс - 4001022240 Долларын данс - 4001026238 3.2 Суралцах гэрээ байгуулах эрхийн бичиг авсан боловч заасан хугацаанд ирж бүртгүүлээгүй элсэгчдийг гэрээ байгуулахаас татгалзсан гэж үзэж элсэх эрхийг хүчингүй болсонд тооцно. Сургуулийн хаяг : Орхон аймаг, Технологийн сургууль. Харилцах утас : 73418, 99351831 – Дэд захирал 73803, 99358557 – Байгалийн ухааны профессорын багийн профессор Факс : 976-01352-73415 Е-майл хаяг: techinst@erdenetmc.mn, osuren@erdenetmc.mn Веб хаяг : www.techinst.edu.mn must.edu.mn Орхон аймаг дахь Технологийн сургууль Технологийн сургуулийн захирлын 2006 оны 12-р сарын 12–ны өдрийн 179 тоот тушаалын хавсралт №1 Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН ПРОФЕССОР БАГШ НАРЫН СУРГАЛТЫН АЖЛЫН ХЭМЖЭЭ, ТҮҮНИЙГ ТООЦОХ ЖУРАМ Нэг. Нийтлэг зүйл ШУТИС–ийн харъяа, Монгол–Оросын хамтарсан “Эрдэнэт“ үйлдвэрийн дэргэдэх Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуулийн профессор багш нарын гүйцэтгэх сургалт – хүмүүжил, эрдэм шинжилгээний ажлын хэмжээг тогтоох, түүнийг үнэлэхэд энэхүү журмыг үндэслэл болгоно. Энэхүү журмын зорилго нь профессор багш нарын ажлын ачааллыг жигдрүүлэх, багшийн оюуны хөдөлмөрийг бодитой үнэлэх үзэл баримтал бий болгоход оршино. Хоёр. Хичээл сургалтын ажлын ноогдол 2.1 Профессор багшийн хичээлийн нэг жилд гүйцэтгэх хичээл сургалтын ажлын ноогдол нь багш 18x32=576 цаг, ахлах багш 18x32=576 цаг, дэд профессор 15х32=480 цаг, профессор 12х32=384 цаг байна. 2.2 Туслах багш эхний жилд 240 цагийн хичээл сургалтын ажил гүйцэтгэнэ. 2.3 Хичээлийн туслах ажилтан, эрдэм шинжилгээний лабораторийн эрхлэгч, ажилтнуудын ажлын ачааллаас хамааруулан цагийн норм оногдуулан хичээл заалгах асуудлыг захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар шиийдвэрлэж байна. 2.4 Багшийн жилд заах хичээл сургалтын цагийн ноогдол хүрэхгүй тохиолдолд уг багшид нэмэлт ажил хариуцуулах ба энэ тохиолдолд багшийн гүйцэтгэвэл зохих ноогдлыг хорогдуулж болох ба түүнийг хөдөлмөрийн гэрээгээр зохицуулна. Гурав. Хичээл сургалтын ажлын гүйцэтгэлийг тооцох 3.1 Хичээл сургалтын цагийг тооцохдоо лекцийн хичээлийг 2 дахин нэмэгдүүлж бодит гүйцэтгэлээр нь авна. 3.2 Сургуулийн дэргэдэх гадаад хэлний бэлтгэл анги, ахлах дунд сургуульд заасан цагийг хичээл сургалтын цагийн гүйцэтгэлд оруулан тооцох ба заасан цагийн лекц, практикийн харьцаа 2 : 3 байна. Үүнд гадаад хэл, биеийн тамирын хичээл хамаарахгүй. 3.3 Хичээлийн танхимд гүйцэтгэсэн нийт цагийг тооцохдоо дээд боловсролын суурь ухааны болон мэргэжлийн суурь хичээлийн гүйцэтгэлийг d= 1.0; мэргэшүүлэх хичээлийг d=1.2 коэффициентоор үржүүлж нийлбэрийг авна. 3.4 Дараах тохиолдолд багшийн гүйцэтгэх хичээл сургалтын ажлын хэмжээг хорогдуулж болно. 3.4.1 1,5 сар ба түүнээс дээш хугацаагаар мэргэжил дээшлүүлэх сургалтанд хамрагдсан 3.4.2 Нэг сараас дээш хугацаагаар эрдмийн зэрэг горилох бүтээлийн чөлөө авсан 3.4.3 Нэг сараас дээш хугацаанд өвчтэй байсан. 3.4.4 14 ба дээш хугацаагаар цалингүй чөлөө авсан. 3.5 Бакалаврын сургалтанд лекцийн хичээлийг 120 хүртэл, семинар, дадлагын хичээлийн бүлгийг 45 хүртэл, лабораторийн хичээлийн бүлгийг 25 хүртэл оюутантайгаар зохион байгуулна. Зарим өвөрмөц мэргэжлийн хичээлийн дадлага, лабораторийн хичээлүүдийн бүлгийн оюутны тоог дээр зааснаас цөөрүүлэн хичээллүүлэх асуудлыг харъяа профессорын багийн саналыг үндэслэн сургалт эрхэлсэн дэд захирал шийдвэрлэнэ. 3.6 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсан мэргэжлийн суурь болон мэргэшүүлэх хичээлийн график тооцооны ажилд нэг оюутанд цаг, курсын төсөлд нэг оюутанд цаг , гадаад хэлний хичээлийн реферат хамгаалахад нэг оюутанд цаг байхаар тооцно. 3.7 Сургалтын төлөвлөгөөнд тусдаа тусгагдсан оюутны дипломын төсөл удирдахад нэг оюутанд 15 цаг ноогдохоор тооцно. Дипломын төсөлд зөвлөгөө өгөхөд төсөл бүрт 2 цаг олгоно. 3.8 Оюутны үйлдвэрлэлийн дадлага удирдсан Технологийн сургуулийн багшид 30 хүртэл оюутантай мэргэжил бүрт 7 хоногт 2 цаг ноогдохоор тооцно. Оюутны үйлдвэрлэлийн дадлага удирдсан зааварлагч багшийн хөлсийг удирдсан оюутны тоо, хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарч харъяа профессорын багийн саналыг үндэслэн ганцаарчилсан сургалтын тарифын дагуу тооцож олгоно. Энэ нь танилцах дадлага удирдсан багшид хамаарахгүй. 3.9 Магистрын түвшингийн сургалтын ажил гүйцэтгэсэн багшид ноогдох цагийг магистр оюутны тооноос хамааруулж дараах аргачлалаар бодно. Магистрын тоо 15 хүртэл бол гүйцэтгэсэн цагийг d=1.2 коэффициентоор 15 – аас дээш бол d=1.5 коэффициентоор үржүүлнэ. 3.10 Зөвлөх багшаар ажилласан профессор багшид оюутны тоо, ажлын чанараас нь хамааруулан жилд анги бүрт 30 хүртэл цагийг захирлын зөвлөлийн шийдвэрээр олгоно. 3.11 Профессор багш нээлт, шинэ бүтээл, ашигтай загвар гаргаж Оюуны өмчийн газраас гэрчилгээ, патент, авсан тохиолдолд багшид захирлын зөвлөлийн шийдвэрээр 100 хүртэл цаг олгоно. 3.12 Профессор багшийн сурах бичиг, гарын авлага, нэг сэдэвт зохиол, эрдэм шинжилгээний өгүүлэл зэрэг бүтээл туурвилд цаг олгоно. Үүнд: ХХ – нь бүтээл туурвилын хэвлэлийн хуудас к – үнэлгээний итгэлцүүр /бүтээл туурвилын чанар, ач холбогдлоор нь утгыг захирлын зөвлөл өгнө/ Үүнд : Сургуулийн захиргаатай гэрээ байгуулж хөлс авсан бүтээл туурвил хамаарахгүй. 3.13 Профессор багш эрдэм шинжилгээний хуралд илтгэл тавьсан, оюутны эрдэм шинжилгээний ажил удирдсан, ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын болон их дээд сургуулиудын дунд зохиогдсон олимпиад, уралдаанд амжилт гаргасан бол ажлын чанар үр дүнг харгалзан 10 хүртэл цагийг захирлын зөвлөлийн шийдвэрээр олгоно. 3.14 Сургалтын төлөвлөгөөнд тусгагдсанаас бусад хичээл сургалтын ажил, уралдаан тэмцээнд үзүүлсэн амжилтыг дараах байдлаар тооцож цаг олгоно. 3.14.1 Мэргэжлийн чиглэлээр явуулж байгаа секцийн цагийг гүйцэтгэлээр нь тооцно. Нэг багш 7 хоногт 8 –аас илүүгүй цагийн секц удирдана. 3.14.2 Технологийн сургуулийн нэрийн өмнөөс аймаг, бүс, ШУТИС –ийн болон улсын аварга шалгаруулах тэмцээнүүд, мөн эдгээртэй дүйцэхүйц тэмцээн уралдаанд оюутныг дасгалжуулж оролцон, шагналт байр эзэлсэн бол 5 -15 цагийг профессорын багийн саналыг үндэслэн олгоно . 3.15 Сургуульд үндсэн болон гэрээт багшаар ажилладаггүй боловч профессорын багийн ахлагч, зөвлөх профессор, мөн үйлдвэрлэлийн дадлагын ерөнхий удирдагчид сургуулийн захиргаатай байгуулсан гэрээний дагуу хөлс олгоно. 3.16 Технологийн сургуульд ажилладаг ажилтан 7 хоногт 6 хүртэл цагийн хичээл зааж болох ба ажлын хөлсийг гэрээт багшийн адилаар тооцож олгоно. Дөрөв. Хичээл сургалтын ажлын тооцоо 4.1 Багш бүр хичээлийн жилийн эхэнд сургалтын ажлын цагийн ноогдлыг нарийвчлан гаргаж баталгаажуулсан байна. (Маягт №1) 4.2 Багшийн цагийн гүйцэтгэлийг хичээлийн жилийн эцэст профессорын багийн ахлагч гаргаж, сургалтын алба хянан баталгаажуулна. (Маягт №2) 4.3 Ажлын шаардлагаар профессор багш заавал биелүүлэх ноогдлын 40 хүртэлх хувийн илүү цагийг зааж болно. Илүү цаг заасан тохиолдолд цагийн хөлсийг гэрээт багшийн цагийн хөлсний семинар, практикийн хичээл заасан тарифаар бодож үндсэн цалинг нэмэгдүүлж олгоно. Энэ заалт эхний жил ажиллаж байгаа туслах багшид хамаарахгүй. Жич : 1. Тухайн профессор багш тарифт цалингийн дээд хязгаараар цалинждаг бол илүү цагийн хөлсийг гэрээт багшийн адил олгоно. Биеийн тамирын багш, дасгалжуулагчийн 3.14.1 – 3.14.2 заалтаар авсан илүү цагт хөлс төлөхгүй. 4.4 Гэрээт багш (цагаар хичээл заадаг)-ийн хичээл сургалтын ажлын хөлсийг мөрдөж байгаа тарифаар олгоно. 4.5 Багш 3.4 –д заасан шалтгаанаар заавал биелүүлэх ноогдлыг биелүүлээгүй бол дутуу цагийн хөлсийг эргэн төлүүлэх эсэх асуудлыг захирлын зөвлөл шийдвэрлэнэ. Технологийн сургуулийн Эрдмийн зөвлөлийн 2008 оны 05 сарын 21 -ны өдрийн хурлаар хэлэлцэж батлав. ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬД ЗӨВЛӨХ ПРОФЕССОР АЖИЛЛУУЛАХ ЖУРАМ ШУТИС болон бусад нэр хүнд бүхий их, дээд сургуулиудын өндөр мэргэжлийн, эрдмийн зэрэг цолтой, багшлах, сурган хүмүүжүүлэх ажлын арвин туршлагатай профессоруудаас эрдмийн зэрэг цолтой профессор дутагдалтай профессорын багийн үйл ажиллагаанд тусламж дэмжлэг үзүүлэх зөвлөх үйл ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй зөвлөх профессорыг тус сургуульд сонгон ажиллуулах харилцааг зохицуулахад энэ журмыг мөрдөж ажиллана. Нэг. Нийтлэг зүйл 1. Профессор дутагдалтай профессорын багт тухайн мэргэжлийн эрдмийн зэрэг цолтой нэр хүндтэй эрдэмтдийг зөвлөх профессороор хавсран ажиллуулж болно. 2. Хавсран ажиллах зөвлөх профессорын сургалтын жилийн ачаалал 2 кредит, сургалт-эрдэм шинжилгээний зөвлөлгөө өгөх ажлын ачаалал 4 кредит байна. 3. Профессорын багт зөвлөхөөр ажиллах жилийн гэрээг сургуулийн захирал зөвлөх профессортой байгуулж ажиллана. Хоёр. Зөвлөх профессорын үүрэг 1. Профессорын багийн гишүүдэд сургалт, эрдэм шинжилгээний ажлаар арга зүйн зөвлөлгөө өгөх 2. Профессорын багийн зохион байгуулж байгаа семинар, эрдэм шинжилгээний хурал, зөвлөлгөөнд идэвхитэй оролцох 3. Зөвлөхөөр нь ажиллаж байгаа багийг гадаад, дотоодын их, дээд сургууль, сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй холбож ажиллах 4. Профессор нь тухайн хичээлийн жилд эрдэм шинжилгээ, судалгааны буюу гэрээт нэгээс доошгүй ажлыг багийн багш нарын оролцоотойгоор гүйцэтгэх Гурав. Зөвлөх профессорын эрх 1. Профессорын багийн үйл ажиллагаа болон хөгжлийн бодлоготой холбоотой асуудлаар сургуулийн удирдлагатай зөвлөлдөх 2. Ажил үүргээ идэвхи санаачлагатай гүйцэтгэж амжилттай ажилласан тохиолдолд шагнал урамшуулал тусламж дэмжлэг хүсэх, авах 3. Профессорын багийн үйл ажиллагааны талаар саналаа сургуулийн захиргаа, эрдмийн зөвлөлд оруулж шийдвэрлүүлэх 4. Шинжлэх ухаан технологийн төсөл, аж ахуйн гэрээт ажил санаачлан хэрэгжүүлэх 5. Багийн багш нартай хамтарч сурах бичиг, ном, гарын авлага бичиж хэвлүүлэх Дөрөв. Хөдөлмөрийн нөхцөл цалин хөлс 1. Зөвлөх профессор сард 200000 төгрөгийн цалин авна. 2. Тус сургуулийн профессор, багш нарын нэгэн адил ажлын байраар хангагдана. 3. Томилолтоор ирж ажилласан нөхцөлд томилолтын зардал олгоно. Технологийн сургуулийн захирлын 2007 оны 12-р сарын 27–ны өдрийн 199 тоот тушаалын хавсралт №1 Ш.ОТГОНБИЛЭГИЙН НЭРЭМЖИТ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН БАГШИЙН МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ Нэг. Нийтлэг vндэслэл 1. Энэхvv дvрмийн зорилго нь сургалтын эрх чөлөөг хамгаалах, дээд боловсролтой инженер техникийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийн анхан шатны боловсрол олгох сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын стандартыг дээд тvвшинд хэрэгжvvлэхэд туслах, vvний тулд багшийн vйл ажиллагаанд дагаж мөрдөх ёс зvйн хэм хэмжээг тогтоон хэвшvvлж, багшийн нэр төрийг хамгаалахад оршино. 2. Багшийн давуу эрх, ажиллах болон бусад баталгаа нь багшийн мэргэжлийн чадвар, сургалтын эрх чөлөө болон дээд боловсролын байгууллагын vндсэн vvргийн харилцан уялдаанд оршино. Энэ харилцаа нь багшийн мэргэжлийн хариуцлагын эх сурвалж болно. 3. Технологийн сургуулийн /цаашид ТС гэх/ багшийн ёс зvйн дvрэм нь Их, дээд сургууль, коллежийн багшийн мэргэжлийн ёс зvйн ерөнхий дvрмийн бvрэлдэхvvн хэсэг мөн. 4. ТС-ийн багш гэдэгт тус сургуулийн багшийн албан тушаалд ажиллаж буй болон тус сургуульд гэрээт, цагаар багшилж буй профессор, багш нар хамаарна. 5. ТС-ийн багш нь Боловсролын тухай хуулийн 44.2, Дээд боловсролын тухай хуулийн 14.2-т заасан багшийн vvрэг, Технологийн сургууль, “Эрдэнэт” үйлдвэр болон ШУТИС-д мөрдөгдөж байгаа дvрэм журам, хөдөлмөрийн гэрээгээр хvлээсэн vvргийн хэм хэмжээний хvрээнд vйл ажиллагаагаа явуулна. Хоёр. Дvрмийн нэр томьёо Энэ дvрэмд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно: 1. “Багшийн мэргэжлийн ёс зvй” гэж багшийн мэргэжлийн vйл ажиллагаатай холбоотой нийтээр хvлээн зөвшөөрсөн итгэл vнэмшил, хэвшсэн соёл болон харилцааны vйлдэл, эс vйлдлийг хэлнэ. 2. “Багшийн мэргэжлийн ёс зvйн хэм хэмжээ” гэж багшийн мэргэжилдээ vнэнч байж, багш мэргэжлийн нэр хvндийг хамгаалж, хvлээсэн vvргээ чанд биелvvлэх талаар тогтоосон шаардлагын цогцыг хэлнэ. 3. “Багшийн ёс зvйн зөрчил” гэж энэ дvрмээр тогтоосон багшийн мэргэжлийн ёс зvйн хэм хэмжээг зөрчсөн санаатай болон санамсаргvй vйлдэл, эс vйлдлийг хэлнэ. 4. “Сургалтын эрх чөлөө” гэж мэдлэг бvтээх, эзэмших, дамжуулах vйл явц хараат бус, ямар нэг нөлөөлөлд автаагvй, багш хичээлээ өөрийн арга барилаар заах, оюутан сонирхол, хэрэгцээндээ тохируулан боловсрол эзэмших нөхцлийг хангах, боломж бvрдvvлэхийг хэлнэ. Гурав. Багшийн мэргэжлийн эрх 1. ТС нь профессор, багш нарыг сургалт, судалгааны vйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөл, бололцоогоор хангаж, дэмжих vvрэгтэй. 2. ТС нь дvрмээрээ багшийн сургалтын эрх чөлөөг хангана. 3. ТС-ийн багш нь Монгол Улсын Vндсэн хууль, Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заагдсан эрхээр хангагдана. Дөрөв. Багшийн мэргэжлийн ёс зvйн хэм хэмжээ А. Багшлах vvргээ хэрэгжvvлэх ёс зvйн хэм хэмжээ: 1. Багш оюутандаа бие даан, бvтээлчээр суралцах чадвар эзэмшvvлэхэд анхаарч, тэдний суралцах vйл ажиллагаанд дэмжлэг vзvvлнэ. 2. Багш оюутанд хувь хvнийх нь хувьд хvндэтгэлтэй хандахын зэрэгцээ тэдний сурах vйл ажиллагааг чиглvvлэн удирдагч, зөвлөгч нь байна. 3. Багш оюутны хоорондын харилцаанд харилцан хvндэтгэлийг эрхэмлэнэ. 4. Багш нь оюутны сургалтын ажил, кредитийн биелэлт, сахилга бат, соёлч байдал, хvмvvжил, vндэсний уламжлал, ёс суртахууны төлөвшлийн асуудлаар зөвлөн ажиллана. 5. Багш хичээлийн стандартыг агуулгын болон арга зvйн өндөр тvвшинд хэрэгжvvлнэ. 6. Багш оюутны мэдлэг чадварыг бодитой, шударга, ойлгомжтой vнэлнэ. 7. Бие даалтын ажлыг хичээлийн зорилго, оюутанд олгох мэдлэг, чадварын хvрээнд төлөвлөн, оюутнаар гvйцэтгvvлнэ. 8. Шалгалт авах журам, дэс дараалал, цаг хугацаа, шалгалтанд хэрэглэгдэх тестийн материал, даалгавар, багаж төхөөрөмжийг урдаас нарийн бэлтгэсэн байна. 9. Багшлах vйл ажиллагааны зохисгvй хэлбэрvvд: 9.а. оюутныг vндэс угсаа, хэл, нас хvйс, шашин шvтлэг, vзэл бодол, амьдралын нөхцөл, хөгжлийн онцлог байдал болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэгш бус хандах; 9.б. зөвлөх багшийн vvргээ биелvvлэхгvй байх; 9.в. албан тушаал, эрх мэдлээ ашиглан дур мэдэн эсхvл хувийн шалтгаанаар оюутны санал бодол, ухамсарт хvчээр нөлөөлөх, vзэл бодлоо тулгах, аашилж загнах, айлган сvрдvvлэх зэргээр зvй бус авирлах; 9.г. оюутны бие махбодид халдах, сэтгэл санааны дарамт учруулах, 9.д. оюутнаас мөнгө өгөх, ном бvтээгдэхvvн худалдаж авахыг тулгах, хуульд заагаагvй төлбөр, хураамж оюутнаас авах; 9.е. тэдний хувийн нууцыг задруулах 9.ё. оюутныг өөрийн хувийн сонирхол, эрх ашгийн vvднээс ажиллуулах 9.ж. хичээл, шалгалт болон ажлын цагийн хуваарийг зохицуулсан журмыг зөрчих; 9.з. хичээл дээр улс төр, шашны илэрхий ухуулга, сурталчилгаа хийх; 9.и. хичээлд холбогдолгvй материалыг сургалтанд ашиглах; 9.й. оюутны мэдлэг, чадварыг vнэлэхдээ багш өөрийн тухайн vеийн сэтгэлийн хөдөлгөөний байдал, оюутны хувийн зан чанар, нийгмийн болон биеэ авч явах байдлын талаар төрсөн сэтгэгдэлдээ тулгуурлах 9.к. оюутны мэдлэгийг vнэлэх vйл ажиллагаагаа хөнгөвчлөх зорилгоор мэргэжлийн vйл ажиллагаандаа хайнга хандах, бие даалтын ажлыг vнэлэх vйлдлээ хөнгөвчлөхийн тулд зайлшгvй эзэмших зvйлийг хийж гvйцэтгvvлэхгvй орхигдуулах, эсвэл хичээлийн хөтөлбөрт шууд холбогдолгvйгээр хэт их ачаалал vvсгэх; 9.л. шалгалтын материалыг зориуд болон санамсаргvйгээр задлах; 9.м. Хvндэтгэн vзэх шалтгаангvйгээр оюутанд хичээл заахаас татгалзах, хичээлд оруулахгvй байх; Б. Багшийн мэдлэг, боловсролд тавих ёс зvйн хэм хэмжээ: 1. Багш нь мэдлэг боловсрол, заах арга зvй, судалгаа шинжилгээний чадвараа тасралтгvй дээшлvvлж байхын vнэ цэнэд тулгуурласан өөрт оногдох тусгай хариуцлагыг хvлээн зөвшөөрнө. 2. Багш хамтран ажиллагч багш нартайгаа өөрийн мэдлэг, туршлагыг хуваалцан, тэднээс мэргэжлийн хувьд суралцахыг эрхэмлэн ажиллана. 3. Ёс зvйн зохисгvй хэлбэр: 3.а. бусдын зохиол бvтээл, судалгаа, нээлтийг санаатайгаар хууль бусаар өөрийн болгох байдлаар нийтээр хvлээн зөвшөөрсөн оюун санааны цэвэр ариун байх ёс дэгийг зөрчих В. Сургалтын байгууллагын ажилтны хувьд тавих ёс зvйн хэм хэмжээ 1. Багш бvтээлч байж, ажил vvргээ мэргэжлийн өндөр тvвшинд санаачлагатай, шударгаар биелvvлэх ёстой. 2. Багш сургуулийн дvрэм, журам, заавар, Ректорын тушаал, шийдвэрийг баримталдаг байна. 3. Багш ажил vйлчилгээгээ тvр буюу бvрмөсөн зогсоох тохиолдолд сургуулийн хөтөлбөрийн хэрэгжилтэнд энэ шийдвэр хэрхэн нөлөөлөхийг ухамсарлаж, холбогдох албан тушаалтанд урьдчилан мэдэгддэг байна. 4. Ёс зvйн зохисгvй хэлбэрvvд: 4.а. сургуулиас санаачилсан буюу зохион байгуулсан ажил, vйл ажиллагаанд санаатайгаар саад учруулах; 4.б. зөвшөөрөлгvйгээр сургуулийн нөөц буюу тоног төхөөрөмж, техник хэрэгслийг хувийн болон арилжаа, улс төр, шашны зорилгоор ашиглах; 4.в. сургуулийн бусад багш, ажилтныг vvрэгт ажлаа гvйцэтгэхэд нь саад учруулах, заналхийлэх буюу дарамтлах; 4.г. багшийн мэргэжлийн ёс зvйн талаар сургуулиас баримталж буй бодлогыг зөрчих; 4.д. ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх, ажилдаа согтуу ирэх; 4.е. хувийн vзэл бодлоо санаатайгаар сургууль, тvvний нэгжийн байр суурь хэмээн ойлгуулах. Г. Хамт ажиллагчидтайгаа харилцахад тавих ёс зvйн хэм хэмжээ 1. Багш хамт ажиллагчидтайгаа хvндэтгэлтэй харилцаж, ажил төрлийн холбогдолтой бодит шvvмжлэл, санааг хvлээн авч, аливаа маргаан зөрчлийг эв зvйгээр шийднэ. 2. Хамт ажиллаж байгаа хvмvvсийн судалгаа, шинжилгээ хийх эрх чөлөөг хvндэтгэнэ. 3. Багш нь сургалтын vvргээ ухамсарлан хамтран ажиллагчдынхаа талаар мэргэжлийн дvгнэлт өгөхдөө бодитой хандах ёстой. 4. Багш оногдсон эрх, vvргийнхээ дагуу сургуулиа удирдах хэрэгт өөрийн оролцоог хангана. 5. Багшийн харилцааны ёс зvйн зохисгvй хэлбэр: 5.а. хамт ажиллагчдын мэргэжлийн, мөн хувийн зан чанарын дутагдлын талаар оюутнуудтай болон тэдний дэргэд ярилцах; 5.б. бусад багш нарыг ажил vvргээ гvйцэтгэх явцад хөндлөнгөөс нөлөөлж, өөрийн vзэл бодлоо тулгах, оюутны vнэлгээг заах; 5.в. хувь хvний нууцыг хамгаалсан хууль тогтоомжийг зөрчих; 5.г. бусад багшийг vндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас хvйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, шашин шvтлэг, vзэл бодол, эрvvл мэндийн онцлог болон хувийн шалтгаанаар ялгаварлан гадуурхах, тэдэнд тэгш бус хандах Тав. Багшийн мэргэжлийн ёс зvйн зөрчил гаргагчдад хvлээлгэх хариуцлага 1. Багш мэргэжлийн ёс зvйн зөрчил гаргасан нь тогтоогдсон тохиолдолд тvvнд холбогдох хууль тогтоомж, сургуулийн хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулна. 2. Багшийн мэргэжлийн ёс зvйн хэм хэмжээг зөрчсөн багшид сахилгын шийтгэл ногдуулах асуудлыг ТС-ийн багшийн ёс зvйн зөвлөлөөр хэлэлцэж, саналаа эрх бvхий албан тушаалтанд тавьж шийдвэрлvvлнэ. Зургаа. Бусад 1. ТС нь Багшийн ёс зvйн зөвлөлтэй байна. 2. ТС-ийн багшийн мэргэжлийн ёс зvйн дvрэм, Багшийн ёс зvйн зөвлөлийн ажиллах журмыг Ректорын зөвлөлөөр хэлэлцэн батална.